Нээлттэй ажлын байр

Бидэнтэй нэгдээрэй

“Бадрах Энержи” компанийн хүний нөөцийн баг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ олон талт байдлыг дэмждэг. Гарал үүсэл, нас, хүйс, арьс өнгө, бэлгийн чиг хандлага эсвэл айдентити буюу бусдаас ялгарах байдал, хөгжлийн бэрхшээл, улс төр, үйлдвэрчний эвлэл, шашны байгууллагын гишүүнчлэл эсвэл үндэсний цөөнх зэргээс шалтгаалсан аливаа гадуурхлаас зайлсхийн, ажилтнуудын ур чадвар, ажлын замналыг хөгжүүлдэг. Тэргүүлэгч ажил олгогчийн хувьд “Бадрах Энержи” компани төслөө амжилттай хэрэгжүүлэх зорилгоор авъяас, ур чадвартай ажилтнуудыг ажилд авч, хөгжүүлэн, удаан хугацаанд ажиллуулахыг эрмэлзэж байна.

Хэрэв та “Бадрах Энержи” компанийн ирээдүйд зарлагдах ажлын байрыг сонирхож байвал, g-orn-hrbadrakhenergy@orano.group хаяг руу ажлын намтраа илгээж, манай хүний нөөцийн мэдээллийн санд бүртгүүлнэ үү.

Албан тушаал

Албан байрны тоо

Нээгдсэн огноо

Хаагдах огноо

Төлөв

Хуульч (Гэрээ, хууль журмын хэрэгжилт хариуцах)
1
01/17/2025
Нээлттэй

Гүйцэтгэх үүрэг

  • Нийлүүлэгчийн гэрээ, үйлчлүүлэгчийн гэрээ, хамтын ажиллагааны гэрээ гэх мэт төрөл бүрийн гэрээний төсөл боловсруулах, яриа хэлэлцээ хийх, хянах.
  • Дагаж мөрдөх асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгч, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах.
  • Эрсдэлийн үнэлгээ хийж, хууль эрх зүйн эрсдэл бууруулах нийцлийн хөтөлбөр боловсруулах.
  • Гэрээтэй холбоотой асуудлууд болон хууль журам хэрэгжүүлэх шаардлагуудын талаар компанийн хэлтсүүдэд зааварчилгаа өгч хамтран ажиллах.
  • Байгууллагын үйл ажиллагаанд хамаарах хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаар мэдээлэлтэй байх.
  • Хууль журмын хэрэгжилттэй холбоотой асуудал болон шилдэг туршлагын талаар ажилчдын сургалтад туслалцаа үзүүлэх.

Мэргэжил, ажлын туршлага

 

  • Итгэмжлэгдсэн хуулийн сургуулиас дээд боловсролын зэргийн хөтөлбөр дүүргэсэн байх.
  • Монгол Улсад хуульчийн мэргэжлээр ажиллах зөвшөөрөлтэй.
  • Гэрээ, хууль журмын хэрэгжилтийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх.
  • Гэрээний хууль болон хууль журмын хэрэгжилтийн талаар сайн ойлголттой байх.
  • Яриа хэлэлцээр хийх, төсөл боловсруулах, харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Бие дааж болон багаар ажиллах чадвартай байх.
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдэх өндөр ур чадвартай байх.
  • Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал               

  • Үндсэн цалин
  • 13 дах сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэх урамшуулал олгоно

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

 

Орчуулагч
1
01/13/2025
Нээлттэй

Орчуулагч

Гүйцэтгэх үүрэг

  • Англиас Монгол хэл рүү болон Монголоос Англи хэл рүү бичиг баримт орчуулж, үнэн зөв байдал болон соёлын онцлогийг хангах
  • Шаардлагатай тохиолдолд дотоод болон гадаад хурал, семинар, хээрийн ангийн томилолтоор аман орчуулга хийх
  • Орчуулгын чанар, нэр томьёоны нийцэмжтэй байдлыг хангахын тулд хянах, засварлах ажил гүйцэтгэх
  • Хууль эрх зүйн баримт бичиг, техникийн гарын авлага, уран зохиолын текст зэрэг олон төрлийн контент дээр ажиллах
  • Орчуулгын төсөл тус бүрийн хам сэдэв, тусгай шаардлагыг ойлгохын тулд дотоод үйлчлүүлэгчид/менежерүүдтэй хамтран ажиллах
  • Тусгай нэр томьёог судалж, орчуулгын чанарыг сайжруулахын тулд хэл шинжлэлийн хөгжлийн талаар шинэ мэдээлэлтэй байх
  • Нууцлалтай баримт бичиг, мэдээллийн нууцыг чандлан хадгалах
  • Олон тооны орчуулгын төслийг нэгэн зэрэг удирдан зохион байгуулж, хугацаанд нь гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай байх
  • Орчуулга, хэл шинжлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй бол давуу тал болно
  • Техникийн орчуулгад төвлөрсөн 5 жилийн ажлын батлагдсан туршлагатай байх
  • Орчуулгын хэрэгсэл болон программ хангамжийн талаар мэдлэгтэй
  • Нарийн учир зүйлсэд анхаарал хандуулах, зохион байгуулалтын өндөр чадвартай байх
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай байх

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дах сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

Цацрагийн хамгаалалтын ажилтан
1
01/13/2025
Нээлттэй

Цацрагийн хамгаалалтын ажилтан

Гүйцэтгэх үүрэг

  • Цацрагийн хамгаалалтын улсын болон олон улсын дүрэм, журам, удирдамжийг хэрэгжүүлж мөрдүүлэх
  • Уул уурхайн салбарын цацрагийн аюулгүй байдлын холбогдох хууль, стандартуудын талаарх мэдлэгээ шинэчлэн сайжруулах
  • Ажлын байр болон орчны цацрагийн түвшнийг хянах зорилгоор хэмжилт, үнэлгээг тогтмол хийх
  • Хандлага болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор цацрагийн өгөгдлийг шинжлэх
  • Ажилтнуудад цацрагийн аюулгүй ажиллагааны дадал, яаралтай үед авах арга хэмжээ, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл (НБХХ)-ийг ашиглах талаар зааварчилгаа өгөх
  • Ажилтнуудын дунд цацрагийн эрсдэлтэй холбоотой аюулгүй ажиллагааны соёлыг бий болгож, мэдээлэл, мэдлэгийг түгээх
  • Удирдлага болон захиргааны байгууллагуудад шаардлагатай тайланг бэлтгэх
  • Цацрагийн аюулгүй байдлын уялдаатай ажиллагааг хангах зорилгоор эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны удирдлага болон үйл ажиллагааны бусад хэлтэстэй хамтран ажиллах
  • Цацрагийн хамгаалалтын баримт бичгүүдийг архивлах

Мэргэжил, ажлын туршлага

  • Эрүүл мэндийн физик, цацрагийн хамгаалалт, байгаль орчны шинжлэх ухаан болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх.
  • Цацрагийн хамгаалалтын мэргэшлийн гэрчилгээтэй бол давуу тал болно.
  • Цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр 2-3 жилийн ажлын туршлагатай байх.
  • Цацрагийн аюулгүй байдлын зарчим, хэмжилтийн тоног төхөөрөмж болон зохицуулалтын шаардлагуудын талаар мэдлэгтэй байх.
  • Харилцааны, шинжилгээ дүгнэлт хийх, асуудал шийдвэрлэх өндөр чадвартай байх.
  • Алслагдсан уул уурхайн орчинд бие даан болон багаар ажиллах чадвартай байх.
  • Монгол болон Англи хэлний мэдлэгтэй байх.

Ажлын байр

  • Дорноговь аймагт ажиллана
  • 14 ажиллаж, 14 хоног амрах хуваарьтай

Цалин, урамшуулал               

  • Үндсэн цалин
  • 13 дах сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

Хангамжийн ажилтан
1
10/15/2024
01/06/2025
Хаагдсан

Гүйцэтгэх үүрэг

  • Түншүүдтэй урт хугацааны харилцаа тогтоох, харилцах  
  • Хамрах хүрээ, цар хүрээний хувьд өөр байж болох эх үүсвэрийн санаачилга гаргах 
  • Нийлүүлэгчийг сонгох үүднээс олон талт багтай хамтран үнэлгээ хийх, зах зээлийн тендер зохион байгуулах
  • Арилжааны оновчтой нөхцөлийг бүрдүүлэх хэлцэл хийх 
  • Илүү үр оновчтой/үр ашигтай хэмнэлт үүсгэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлж хэрэгжүүлэх 

Мэргэжил, ажлын туршлага

  • Техник болон санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх
  • Ханган нийлүүлэлтийн эх үүсвэр, худалдан авалт, ханган нийлүүлэлтийн чиглэлээр 3 болон
    түүнээс дээш жил ажилласан байх
  • Үндэстэн дамнасан инженерийн компанид, тэр дундаа олон улсын ханган нийлүүлэгчидтэй
    хамтран ажиллаж байсан бол давуу талтай.
  • Ёс зүйтэй, санаачлигатай, аливааг урьдчилан дүгнэх, гэрээ хэлцэл хийх чадвартай байх
  • Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана (сайт руу тогтмол явна)
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал               

  • Үндсэн цалин
  • 13 дах сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэх урамшуулал олгоно

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

 

Төлөвлөгч
1
10/15/2024
12/04/2024
Хаагдсан

Гүйцэтгэх үүрэг

  • Инженерийн үндсэн судалгааны үйл ажиллагаа болон MSP программ дээрх холбогдох холбоосыг харуулсан L3 хуваарийг цаг тухайд нь шинэчилж, P6 программ руу хөрвүүлэх.
  • Инженерийн нарийвчилсан судалгааны үйл ажиллагаа болон Р6 программ дээрх холбогдох холбоосыг харуулсан L3 хуваарь үүсгэх.
  • Гүйцэтгэгчдийн L3 хуваарьтай (6 багц) танилцаж, тусгайлсан хяналтын хуудсан дээр тайлбар бичин цаг тухайд нь илгээх.
  • Төслийн ерөнхий төлөвлөгөөний L2 хуваарийг цаг тухайд нь шинэчлэх (инженеринг, худалдан авалт, барилга угсралтын гүйцэтгэл, ашиглалтад оруулахын өмнөх ажлууд, ашиглалтад оруулах ажил, Операторт хүлээлгэн өгөх, Үйл ажиллагааны бэлэн байдал …)
  • Эрсдэлийн менежер, төслийн менежертэй харилцаж цагийн олговрыг зохицуулах.
  • Ажлын зардлыг хуваарийн дагуу хэрэгжүүлэх.
  • SPI болон CPI-д хяналт тавих замаар төслийг илүү сайн, үр ашигтай хэрэгжүүлэх.
  • Төсөл, үйл ажиллагаа, асуудлын талаар Төслийн удирдлагад үнэн зөв, цаг тухайд нь тайлагнаж мэдээлэл өгөх.
  • Төрөл бүрийн үйл ажиллагаа / зарчим төлөвлөх үйл явцыг оновчтой болгох.
  • Төлөвлөлтийн үйл ажиллагааг дэмжиж, группийн нөөцийн төлөвлөгөө боловсруулах.
  • Нарийвчилсан зураг төслийн хуваарьт MONTE CARLO эрсдэлийн үнэлгээ хийх бэлтгэл ажлыг хангах, үнэлгээ хийх.
  • Техникийн үндэслэл хангах цогц хуваарь боловсруулах хүрээнд бүх оролцогч талуудтай сайн түншлэлийн харилцаа хөгжүүлэх.
  • Хуваарийн үндэслэл, таамаглал гаргаж, хуваарь гаргах бүрд дэмжлэг үзүүлэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Томоохон төслүүдэд төлөвлөгчийн албан тушаалд 7-оос доошгүй жил ажилласан байх.
  • Техникийн чиглэлээр (Механик, уул уурхай, гидрометаллург) их сургууль төгссөн байх
  • Төслийн удирдлагын мэргэжилтний гэрчилгээтэй бол давуу тал болно
  • Үйлдвэрийн барилгын чиглэлээр техникийн мэдлэгтэй бол томоохон давуу тал болно.
  • Хяналт, тайлангийн үр дүнтэй процесс үүсгэж, зохион байгуулах мэдлэг туршлагатай байх.
  • Олон соёлтой орчинд ажилласан туршлагатай байх.
  • Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана (сайт руу тогтмол явна)
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал               

  • Үндсэн цалин
  • 13 дах сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэх урамшуулал олгоно

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

 

Хүний нөөц бүрдүүлэлтийн ажилтан
1
10/15/2024
01/06/2025
Хаагдсан

Гүйцэтгэх үүрэг

  • Хүний нөөц бүрдүүлэлтийн үр дүнтэй стратеги боловсруулж хэрэгжүүлэн мэргэжлийн ажил горилогчдыг татах.
  • Хүний нөөцийн хэрэгцээний талаар ойлголттой болох, ажлын байрны тодорхойлолт боловсруулах тал дээр менежерүүдтэй хамтран ажиллах.
  • Портал хуудас, нийгмийн сүлжээ, харилцаа хэлхээ, ажилчдаар дамжуулах зэрэг янз бүрийн сувгаар ажил горилогчдыг татах, авах.
  • Ярилцлага хийх, ажил горилогчийн ур чадварыг үнэлэх, ажилд авах зөвлөмж гаргах.
  • Хүний нөөц бүрдүүлэлтийн хугацаанд ажил горилогчтой цаг тухайд нь холбоо барьж, эргэх холбоотой байх.
  • Хүний нөөц бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, ажил горилогчийн мэдээллийг бүртгэлийн системд үнэн зөв бүртгэх.
  • Ажил горилогч болон холбогдох менежерийн хооронд сайн харилцаа тогтоох.
  • Уул уурхайн салбарын чиг хандлага, хүний нөөц болон чадварлаг боловсон хүчин бүрдүүлэх шилдэг туршлагын талаар мэдээлэлтэй байх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Хүний нөөц, хууль, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх.
  • Уул уурхайн салбарт хүний нөөц болон чадварлаг боловсон хүчин бүрдүүлэх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх.
  • Хүний нөөц бүрдүүлэлтийн үйл явц, арга техникийг сайн мэддэг байх.
  • Харилцааны болон хүмүүстэй харилцах, зохион байгуулах өндөр ур чадвартай байх.
  • Өргөдөл гаргагчийн бүртгэлийн систем ашиглах өндөр ур чадвартай байх.
  • Хурдан хэмнэлтэй орчинд ажиллах, олон тэргүүлэх чиглэлийг удирдаж зохицуулах чадвартай байх.
  • Асуудал шийдэх, нарийн нямбай ажиллах ур чадвартай байх.
  • Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал               

  • Үндсэн цалин
  • 13 дах сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэх урамшуулал олгоно

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

 

 

Зөвшөөрөл хариуцсан менежер
1
10/15/2024
11/01/2025
Хаагдсан

Гүйцэтгэх үүрэг

  • Зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар төрийн эрх бүхий байгууллага, арилжааны болон арилжааны бус байгууллагуудтай харилцахдаа компанийн эрх ашгийг төлөөлөх.
  • Зөвшөөрлийн бичиг баримтыг цаг тухайд нь бүрдүүлэх, авах, сунгуулах.
  • Зөвшөөрөл авах шаардлага тодорхойлох, өргөдөл гаргах ажиллагааг амжилттай явуулах стратеги боловсруулах хүрээнд төслийн багуудтай хамтран ажиллах.
  • Зөвшөөрөл шинээр авахтай холбоотой хууль тогтоомжид гарсан өөрчлөлтийг анхаарч хянах, шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх, төрийн эрх бүхий байгууллагад хүргүүлж батлуулах.
  • Холбогдох талуудын хүсэлтээр шаардлагатай тайлан, мэдээлэл бэлтгэх.
  • Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, зөвшөөрлийн талаар төрийн эрх бүхий байгууллага болон бусад этгээдийн үзлэг шалгалт, уулзалтад оролцох.
  • Шаардлагатай бичиг баримт, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, цуглуулах, баримт бичгийг цогцоор нь бүрдүүлэх, төрийн болон бусад байгууллагад хүргүүлэх, өмчлөх эрх (эсвэл бусад эрх) бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг бүрдүүлэх, компанийн барилга байгууламж болон ашиглах зөвшөөрөл авсан бусад байгууламжийн техникийн паспорт болон заавал бүрдүүлэх бичиг баримтыг бүрдүүлэх.
  • Зөвшөөрлийн тухай хууль тогтоомжид хяналт тавьж (үүнд архитектур, барилга угсралтын ажил орох ба үүгээр хязгаарлагдахгүй), зөвшөөрөл олгох хугацаа, төлөвлөж буй өөрчлөлтийн талаар удирдлагад мэдээлэл өгөх.
  • Барилгын зөвшөөрөл авах, сунгуулахтай холбоотой бичиг баримт болон бусад шаардлагатай материалын бүртгэл гаргах.
  • Төслийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийн талаар холбогдох төрийн байгууллага, бусад байгууллагатай харилцаатай байж, хамтран ажиллах.
  • Засгийн газрын агентлаг, оролцогч талууд, холбогдох төрийн байгууллагуудын мэргэжилтнүүд, олон нийтийн гишүүдтэй сайн харилцаа, хамтын ажиллагаа явуулж, зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Байгаль орчин, хот төлөвлөлт, инженерчлэл болон бусад холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх.
  • Монгол улсад уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт ажилласан туршлагатай байх.
  • Хууль журмын шаардлага, зөвшөөрөл олгох үйл явцын талаар гүнзгий мэдлэгтэй байх.
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдэх өндөр ур чадвартай байх.
  • Харилцааны болон хүмүүстэй харилцах өндөр ур чадвартай байх.
  • Олон төсөл удирдах, ажлыг хугацаанд нь гүйцэтгэдэг байх
  • Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана (сайт руу тогтмол явна)
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал               

  • Үндсэн цалин
  • 13 дах сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэх урамшуулал олгоно

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

 

 

Инженерингийн мэргэжилтэн
1
10/15/2024
Хаагдсан

Гүйцэтгэх үүрэг

  • Орано группийн стандарт болон шаардлага, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын дүрмийн шаардлага, аюулгүй байдлын шаардлага, төлөвлөсөн байгууламжийн чанарын ажлыг хангахад тавигдах шаардлагыг дагаж мөрдөх.
  • Алдаа болон бусад зөрчилтэй холбоотой техникийн баримт бичигт анхаарах.
  • Хуваарилах жагсаалтын дагуу Төслийн явц төлөв, долоо хоногийн хуваарилалтыг хянаж бүртгэх Техникийн баримт бичгийн жагсаалтыг цаг тухайд нь бөглөж, шинэчлэх (холбогдох чиглэлийн дагуу шинэ техникийн баримт бичиг бэлэн болсон бол).
  • Тайлбарт өгсөн мэдээлэл, Техникийн баримт бичгийн жагсаалт, Ажлын даалгавар, Ажлын хамрах хүрээний нууцлалыг дагаж мөрдөх.
  • Нарийвчилсан зураг төслийн хүрээнд техникийн шийдлүүдийг оновчлох.
  • Техникийн шийдэл, Технологийн буюу үйлдвэрлэлийн шугам хоолой, уурхай, нээлхий гэх мэт инженерийн системийн техникийн шийдэл, огтлолцлыг инженерүүдтэй хамтарч боловсруулах
  • Кемпийн цахилгаан, хүйтэн, дулаан, усны хэмжилтийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн автомат хяналтын системийн техникийн шийдлүүдийн талаар санал зөвшилцөж боловсруулах.
  • Техникийн дүрэм журмын дагуу эдгээрийн ажлын даалгаврыг боловсруулах.
  • Техникийн дүрэм журмын дагуу эдгээрийн хамрах хүрээг боловсруулах.
  • Ажлын даалгавар, тайлбар, ажлын хамрах хүрээтэй нийцэж байгаа эсэхийг шалгах.

Мэргэжил, ажлын туршлага

  • Ижил төстэй албан тушаалд 7-оос доошгүй жил ажилласан байх.
  • Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх.
  • Дараах олон улсын стандарт эзэмшсэн байх: IEC, NFPA, ASHRAE, ISO.
  • Дээрх тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулах чиглэлээр ажлын туршлагатай бол давуу тал болно.
  • МУ-ын стандартуудын талаар ойлголт мэдлэгтэй бол давуу тал болно.
  • Дулааны симуляцийн программ хангамж, гидравлик тооцоолол, насосны хэмжээсийн талаар мэдлэгтэй байх.
  • Инженерийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан байх.
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерийн чиглэлийн компанид ижил төстэй албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх.
  • Microsoft Word, Excel программ дээр сайн ажилладаг байх.
  • Төслийн бүх ангиллын оролцогч талуудтай өндөр түвшинд харилцах ур чадвартай байх.
  • Өгөгдөл мэдээлэл зохион байгуулах ур чадвартай байх.

 

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана (шаардлагатай үед сайт руу явна)
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал               

  • Үндсэн цалин
  • 13 дах сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэх урамшуулал олгоно

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

 

Баримт бичгийн чанарын хянагч
1
10/15/2024
01/06/2025
Хаагдсан

Гүйцэтгэх үүрэг

  • Гүйцэтгэгчээс илгээсэн техникийн баримт бичгийг шилжүүлэх хуудас болон техникийн баримт бичгийн жагсаалтад заасан агуулга, нэртэй тулгаж хянах, мөрдүүлэх.
  • Техникийн баримт бичгийн цаасан болон цахим хувь, Бадрах Энержи/Орано майнинг группийн баталсан маягтад санал хүсэлтийн дагуу өгөх хариултыг бүрэн гүйцэд авах.
  • Техникийн баримт бичгийг цаг тухайд нь гаргаж, холбогдох инженерүүдэд өгч хянуулах.
  • Гүйцэтгэгчид саналыг цаг тухайд нь явуулж, хэрэгжилтийг хангуулах.
  • Техникийн баримт бичиг, Тайлбар, Ажлын даалгавар, Ажлын хамрах хүрээг хүсэлтийн дагуу цаг тухайд нь гаргаж өгөх.
  • Атлас программ дээр хяналтын үйл явцыг удирдах, хяналт тавих.
  • Хуваарилах жагсаалтын дагуу Төслийн явц төлөв, долоо хоногийн хуваарилалтыг хянаж бүртгэх Техникийн баримт бичгийн жагсаалтыг цаг тухайд нь бөглөж, шинэчлэх (холбогдох чиглэлийн дагуу шинэ техникийн баримт бичиг бэлэн болсон бол).
  • Хуваарилах жагсаалтын дагуу Төслийн явц төлөв, долоо хоногийн хуваарилалтыг хянаж бүртгэх Техникийн баримт бичгийг хүлээн авсан хувилбар, дугаарын дагуу бүртгэл, бүрдэлжилт, хадгалалтын мөрөөр ажиллах.

Мэргэжил, ажлын туршлага

  • Ижил төстэй ажлын байранд 5-аас доошгүй жил ажилласан байх
  • Олон соёлтой орчинд ажилласан туршлагатай байх.
  • Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана (сайт руу тогтмол явна)
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал               

  • Үндсэн цалин
  • 13 дах сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэх урамшуулал олгоно

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

Төслийн хяналтын менежер
1
10/15/2024
Нээлттэй

Бадрах Энержи ХХК өндөр ур чадвартай мэрэгжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

Төслийн хяналтын менежер

Гүйцэтгэх үүрэг

  • Төслийн удирдлагыг үр дүнтэй явуулахад чиглэсэн төслийн хяналтын систем, процесс боловсруулж хэрэгжүүлэх.
  • Төслийн гүйцэтгэл, ахиц дэвшилд хяналт тавьж, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, төслийн хэрэгжилтийн хандлага болон сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлох.
  • Төслийн явц төлөвийн тайлан, прогноз бэлтгэж, оролцогч талуудад танилцуулах.
  • Төслийн хуваарь, төсөв, нөөцийн төлөвлөгөө боловсруулахад төслийн менежерүүдтэй хамтран ажиллах.
  • Төслийн эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэл бууруулах стратеги хэрэгжүүлэх.
  • Төсөл хэрэгжих хугацаанд компанийн бодлого, салбарын дүрэм журмыг дагаж мөрдүүлэх.
  • Төслийн хяналтын шилдэг туршлагын талаар төслийн багуудыг удирдан чиглүүлэх, сургалт явуулах.
  • Төслийн удирдлагын багийн хүрээнд тасралтгүй сайжруулалтын соёл төлөвшүүлэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Төслийн удирдлага, инженерчлэл, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.
  • Төслийн хяналт, төслийн менежментийн чиглэлээр 6-аас доошгүй жил ажилласан байх.
  • Төслийн удирдлагатай холбоотой программ хангамж, хэрэглүүрийг эзэмшсэн байх (MS Project, Primavera гэх мэт).
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах өндөр ур чадвартай байх.
  • Харилцааны болон хүмүүстэй харилцах маш сайн ур чадвартай байх.
  • Багаар үр дүнтэй ажиллах болон олон төслийг зэрэг удирдах чадвартай байх.
  • Холбогдох чиглэлээр (PMP, CAPM, үүнтэй ижил төстэй) ур чадвартай бол давуу тал болно.
  • Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана (шаардлагатай үед сайт руу явна)
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал               

  • Үндсэн цалин
  • 13 дах сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэх урамшуулал олгоно

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

 

Төслийн инженер
1
07/24/2024
Хаагдсан

Бадрах Энержи ХХК нь мэргэжлийн ур чадвартай ажил горилогчийг дараах ажлын байранд урьж байна:

ТӨСЛИЙН ИНЖЕНЕР (Кемп болон ажилтнуудын тээвэрлэлт)

Ажил үүрэг, хариуцлага

  • Орано группийн мэргэжилтнүүд болон туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран, Зөөвч-Овоо төслийн кемп болон ажилтнуудын тээвэрлэлт зэрэгт шаардлагатай бүх тусгай болон захиргааны зөвшөөрлийг авах, төлөвлөх ажлуудыг хариуцан гүйцэтгэх, зохион байгуулах, бичиг баримтын хяналтыг хийх;
  • Хээрийн ангийн хэвийн ажиллагаа, ажилтны тээвэрлэлтийн хэвийн нөхцөлийг хангах үүднээс холбогдох хууль тогтоомж, журмын дагуу тайлан, төлөвлөгөө, бусад баримт бичгийг бэлдэж төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлэх ажлыг хариуцах;
  • Холбогдох бусад багуудтай хамтран,шаардлагатай техникийн бичиг баримтыг бэлдэж төрийн захиргааны байгууллагуудад цаг тухайд нь хүргүүлэх;
  • Төслийн үйл ажиллагаа, гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар холбогдох төрийн болон бусад байгууллагуудтай харилцах;
  • Зөөвч Овоо төсөлд шаардлагатай техникийн судалгааг хийх (зардлын тооцоо, төлөвлөлт, холбогдох зөвшөөрлүүд гэх мэт), холбогдох бусад ажлуудад гар бие оролцох;
  • Төслийн эко-дизайныг Монгол Улсын хуульд нийцэж буй эсэхийг хянах, нийцлийг хангах;
  • Ерөнхий зураг төслийн ажлын хүрээнд гэрээлэгч компанитай харилцах, чиглүүлэх.
  • Ажлын даалгавар бэлдэх, мэдээлэл авах хүсэлт гаргах;
  • Ерөнхий зураг төслийн судалгааг үндэслэн нарийвчилсан зураг төсөлд санал, зөвлөмж өгөх;
  • Тээвэрлэлтийн хувилбаруудыг судалж, зардлын урьдчилсан тооцоог үнэлэх, боловсруулах;
  • Шаардлагатай үед кемп, өрөмдлөг, уул уурхайн үйл ажиллагаатай хамааралгүй, тусгай төслийн судалгаа хийхэд оролцох;
  • Шаардлагатай тохиолдолд төслийн өрөмдлөгийн багийн ажил болон өрөмдлөг, цооногийн талбайн дараах ажлуудад дэмжлэг үзүүлэх:
  • Өрөмдлөгийн ажлын хэмжээ тодорхойлох
  • Өрөмдлөгийн ажлын дэд бүтцийн хэмжээ тодорхойлох
  • Цооногийн байгууламжийн дизайн
  • Шугам хоолойн сүлжээний судалгаа

Тавигдах шаардлага, туршлага

  • Инженерийн болон холбогдох бусад чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
  • Кемпийн болон бусад дэд бүтцийг барьж, байгуулах талаар өндөр мэдлэг, туршлагатай байх;
  • Төсөл болон барилгын чиглэлийн Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартуудын талаар өндөр мэдлэгтэй байх;
  • Төлөвлөгөө, техникийн чанартай нарийвчлал, тусгай шаардлагуудыг боловсруулах, зураг төслийг гаргах чадвартай байх;
  • Төлөвлөлт, зураг төсөл болон төслийн менежменттэй холбоотой программ хангамж, платформ, төхөөрөмжүүдийг ашиглах чадвартай байх;
  • Төсвийн менежментийн талаар мэдлэгтэй байх;
  • Багаар ажиллах, талбайн ажлуудыг чиглүүлэх чадвартай байх;
  • Монгол болон англи хэлний өндөр мэдлэгтэй байх;
  • Асуудал шийдвэрлэх, бие даан шийдвэр гаргах чадвартай байх;
  • Кемп, зам болон дэд бүтцийн барилгын ажилтай холбоотойгоор байгаль орчин, тогтвортой байдалд нөлөөлж болох асуудлуудын талаар мэдлэгтэй байх;
  • Аливаа асуудалд нухацтай ханддаг, цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Мэргэжлээрээ 6 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх.

Байршил

  • Улаанбаатар хотод ажиллах ба шаардлагатай тохиолдолд сайтад ажиллана.
  • Ажлын долоо хоногт 4 өдөр оффист, 1 өдөр зайнаас ажиллаж, 2 өдөр амрах горимоор ажиллана.

Цалин, хангамж                   

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Ажилтан болон гэр бүлийн гишүүдэд нь эрүүл мэндийн даатгал
  • Автобусны болон үдийн хоолны олговор
  • Жил тутмын сургалт
  • Спортоор хичээллэсэн зардлын олговор

Ажил горилогч CV-ээ g-orn-hrbadrakhenergy@orano.group хаягаар илгээнэ үү.

Компанийн талаарх мэдээллийг: www.badrakhenergy.com

Electrical engineer
1
02/08/2024
10/31/2024
Inactive

ELECTRICAL ENGINEER – (Power Line Construction, Electrical Network)

Duties and Responsibilities

  • Write specifications for Electrical Network studies
  • Conduct\supervise Mongolian feasibility studies to assess the technical viability of power line construction projects to site
  • Design, plan and cost estimation of internal electrical network for the future project
  • Participate in eco-design studies. Make detailed consumption reports. Propose measures to reduce electricity consumption and put in place an action plan to achieve this goal
  • Update the plans of the facilities considering the needs of other professionals (design office, construction company, etc.)
  • Ensure compliance with environmental, health and safety regulations. Supervise environmental impact assessments according to Mongolian standards
  • Develop plans and technical specifications in accordance with current Mongolian regulations
  • Participate in the assessment of risks related to the installation and operation of power lines
  • Evaluate construction costs and timelines, manage budgets and resources for power line construction projects
  • Perform quality tests and inspections on electrical installations throughout the construction process

Qualifications and Experience

  • Degree in electrical engineering or a related field
  • Advanced expertise in power line construction
  • Strong knowledge of Mongolian electrical construction standards and regulations
  • Ability to design and develop plans and technical specifications for power lines
  • Project management skills, including planning, time tracking and resource management
  • Knowledge of technologies and materials used in power line construction
  • Ability to work in a team and effectively coordinate work with subcontractors and technical teams
  • Ability to solve problems and make decisions independently
  • Knowledge of environmental and sustainability issues related to the construction of power lines
  • Attention to detail, rigor, and compliance with safety standards
  • 6+ years of relevant work experience
  • Excellent oral and written communication skills in Mongolian and English languages

Position

  • Based in Ulaanbaatar (with frequent trips to field\site)
  • 5*2 days work schedule, (4 days office, 1 day remote work)

Compensation and benefits                             

  • Base salary
  • 13th salary annually
  • Medical cover of the employee and his family members
  • Travel\meal expenses
  • Annual trainings
  • Financing of sport activities

Please send your resume/CV to g-orn-hrbadrakhenergy@orano.group .

Company website: www.badrakhenergy.com

Бидний тухай

Бадрах Энержи ХХК-н тухай

Хамт олон

Бидний хамт олон

Компанийн хэвлэл

Contact
close slider