Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай, мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
БАРИЛГЫН МЕНЕЖЕР
Барилгын менежер нь уул уурхайн төслийн барилгын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, төслийг хугацаанд нь, төсвийн хүрээнд, өндөр чанартайгаар хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэхүү ажлын байр нь уул уурхайн дэд бүтцийн хөгжүүлэлт, инженерчлэл, гэрээний менежментийн талаар өргөн мэдлэг, туршлага шаардана.
Гүйцэтгэх үүрэг
- Барилгын менежмент: Барилгын төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах ажлыг хугацаа болон төсвийн хязгаарт багтаан удирдах.
- Гэрээний менежмент: Гэрээ боловсруулах, хянах, хэлэлцэх, гүйцэтгэлийг хангах.
- Талбайн хяналт: Барилгын талбайд аюулгүй байдал, үр ашигтай байдал, өндөр чанарын стандартыг хангах.
- Стратегийн төлөвлөлт: Уул уурхайн дэд бүтцийн урт, богино хугацааны төлөвлөлтөд хяналт тавих
- Эрсдэлийн менежмент: Барилга болон гэрээтэй холбоотой эрсдэлүүдийг тодорхойлох, стратеги боловсруулах.
- Дүрэм журам мөрдүүлэх: Байгаль орчин, аюулгүй байдал, барилгын дүрэм журамд нийцүүлэн ажиллах.
- Гүйцэтгэлийг хянах: Барилгын ажил, тоног төхөөрөмж суурилуулалт, чанарын хяналтыг хянах.
- Тайлан гаргах: Менежментийн багт явцын тайлан, бэрхшээл болон шийдлүүдийг тогтмол мэдээлэх.
- Техникийн хяналт: Барилгын ажлууд техникийн үзүүлэлт, стандарт, зураг төслийн дагуу явагдаж байгаа эсэхийг хангах.
Мэргэжил, ажлын туршлага
- Барилгын менежмент, иргэний барилга, байгууламжийн инженерчлэл болон холбогдох бусад чиглэлээр бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.
- Уул уурхайн салбарын барилгын менежмент, гэрээ, инженерчлэл чиглэлээр7-оос доошгүй жилийн туршлагатай байх.
- Томоохон барилгын төслүүдийг удирдаж байсан туршлагатай байх.
- Гэрээ, хууль, хэлэлцээр хийх ур чадвартай байх.
- Манлайлал, багийн удирдлагын өндөр ур чадвартай байх.
- Олон улсын болон дотоодын барилгын дүрэм журмыг мэддэг байх.
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх.
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Аяллын нэмэгдэл болон сайтын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com