Орчуулагч

Орчуулагч

Орчуулагч

Гүйцэтгэх үүрэг

  • Англиас Монгол хэл рүү болон Монголоос Англи хэл рүү бичиг баримт орчуулж, үнэн зөв байдал болон соёлын онцлогийг хангах
  • Шаардлагатай тохиолдолд дотоод болон гадаад хурал, семинар, хээрийн ангийн томилолтоор аман орчуулга хийх
  • Орчуулгын чанар, нэр томьёоны нийцэмжтэй байдлыг хангахын тулд хянах, засварлах ажил гүйцэтгэх
  • Хууль эрх зүйн баримт бичиг, техникийн гарын авлага, уран зохиолын текст зэрэг олон төрлийн контент дээр ажиллах
  • Орчуулгын төсөл тус бүрийн хам сэдэв, тусгай шаардлагыг ойлгохын тулд дотоод үйлчлүүлэгчид/менежерүүдтэй хамтран ажиллах
  • Тусгай нэр томьёог судалж, орчуулгын чанарыг сайжруулахын тулд хэл шинжлэлийн хөгжлийн талаар шинэ мэдээлэлтэй байх
  • Нууцлалтай баримт бичиг, мэдээллийн нууцыг чандлан хадгалах
  • Олон тооны орчуулгын төслийг нэгэн зэрэг удирдан зохион байгуулж, хугацаанд нь гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай байх
  • Орчуулга, хэл шинжлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй бол давуу тал болно
  • Техникийн орчуулгад төвлөрсөн 5 жилийн ажлын батлагдсан туршлагатай байх
  • Орчуулгын хэрэгсэл болон программ хангамжийн талаар мэдлэгтэй
  • Нарийн учир зүйлсэд анхаарал хандуулах, зохион байгуулалтын өндөр чадвартай байх
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай байх

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дах сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

Contact
close slider