Цацрагийн хамгаалалтын ажилтан
Гүйцэтгэх үүрэг
- Цацрагийн хамгаалалтын улсын болон олон улсын дүрэм, журам, удирдамжийг хэрэгжүүлж мөрдүүлэх
- Уул уурхайн салбарын цацрагийн аюулгүй байдлын холбогдох хууль, стандартуудын талаарх мэдлэгээ шинэчлэн сайжруулах
- Ажлын байр болон орчны цацрагийн түвшнийг хянах зорилгоор хэмжилт, үнэлгээг тогтмол хийх
- Хандлага болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор цацрагийн өгөгдлийг шинжлэх
- Ажилтнуудад цацрагийн аюулгүй ажиллагааны дадал, яаралтай үед авах арга хэмжээ, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл (НБХХ)-ийг ашиглах талаар зааварчилгаа өгөх
- Ажилтнуудын дунд цацрагийн эрсдэлтэй холбоотой аюулгүй ажиллагааны соёлыг бий болгож, мэдээлэл, мэдлэгийг түгээх
- Удирдлага болон захиргааны байгууллагуудад шаардлагатай тайланг бэлтгэх
- Цацрагийн аюулгүй байдлын уялдаатай ажиллагааг хангах зорилгоор эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны удирдлага болон үйл ажиллагааны бусад хэлтэстэй хамтран ажиллах
- Цацрагийн хамгаалалтын баримт бичгүүдийг архивлах
Мэргэжил, ажлын туршлага
- Эрүүл мэндийн физик, цацрагийн хамгаалалт, байгаль орчны шинжлэх ухаан болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх.
- Цацрагийн хамгаалалтын мэргэшлийн гэрчилгээтэй бол давуу тал болно.
- Цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр 2-3 жилийн ажлын туршлагатай байх.
- Цацрагийн аюулгүй байдлын зарчим, хэмжилтийн тоног төхөөрөмж болон зохицуулалтын шаардлагуудын талаар мэдлэгтэй байх.
- Харилцааны, шинжилгээ дүгнэлт хийх, асуудал шийдвэрлэх өндөр чадвартай байх.
- Алслагдсан уул уурхайн орчинд бие даан болон багаар ажиллах чадвартай байх.
- Монгол болон Англи хэлний мэдлэгтэй байх.
Ажлын байр
- Дорноговь аймагт ажиллана
- 14 ажиллаж, 14 хоног амрах хуваарьтай
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дах сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com