КОМПАНИЙН БАГ ХАМТ ОЛОН

Зөөвч-Овоо төсөл орон нутгийн иргэдийг ажлын бараар хангаж, тэдний ур чадварыг нь хөгжүүлж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн туршилтын төсөл дээр ажиллах гол хүч нь Улаанбадрах сум, Зүүнбаян багийн иргэд юм. Цаашид Бадрах Энержи ХХК-д бэлтгэгдсэн, ур чадвартай оператор, туслах ажилтнууд хэрэгтэй учраас компанийн зүгээс ХАБЭА, механик, цахилгаан болон химийн чиглэлээр техник мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж байна.

Эдгээр сургалтын зарим нь Дорноговь аймгийн МСҮТ-ийн оролцоо, Улаанбадрах сумын Засаг даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулагддаг.

Бадрах Энержи ХХК-ийн ажилчдын 96 хувь нь Монгол Улсын иргэд

Бадрах Энержи ХХК ажилтан, ажилчдын 30 хувь нь аймаг, сумын иргэд байдаг

Нийт 37 ажилтан, ажилчид Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт дээр ажиллана

Нийт ажилтны 24 хувь эмэгтэй ажилтнууд

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

Бадрах Энержи ХХК-ийн ажилтнуудын дунд аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр жилийн туршид олон санал санаачлага гаргаж, хэрэгжүүлсээр ирлээ. Үүнд:

  • Сар тутмын ХАБ-ын ажлын үзүүлэлтийг ХАБ-ын тайланд тусган бүх ажилтнууд, туслан гүйцэтгэгч нарт танилцуулж, ХАБ-ын сонор сэрэмжийг нэмэгдүүлж, цаг ямагт анхаарал, болгоомжтой байх шаардлагатайг сурталчилдаг.
  • Ажилтнууд зөвхөн бодит осол, зөрчил төдийгүй “осолд дөхсөн тохиолдол” болон аюултай нөхцөл байдал үүсэх анхны дохио гэж тооцогдох “өндөр эрсдэл бүхий нөхцөл байдал”-ыг илрүүлж, тайлагнах үүрэг хүлээдэг.
  • Жил бүр бүх ажилтнууд, туслан гүйцэтгэгчдийн оролцоотой XАБ-ын өдрийг зохион байгуулж, бүтэн өдрийн турш ХАБ-ын шилдэг туршлага танилцуулж, ХАБ-ын стандартыг сануулах зорилго бүхий тусгай сургалт болон бусадарга хэмжээ болдог.

2020 онд ажил зогсолттой осол 1 гарав

ЭРҮҮЛ МЭНД

Эмчийн үзлэг, зөвлөгөө

Эрүүл мэнд бол нэн тэргүүнд тавих асуудал бөгөөд компаниас ажилтнууд, туслан гүйцэтгэгчдийн дунд эрүүл ахуйн эерэг соёлыг төлөвшүүлэх чиглэлээр бүх арга хэмжээг авч ажилладаг.

Зөөвч-Овоо төслийн талбайд эрүүл ахуйн менежментийн системийг нэвтрүүлсэн бөгөөд төслийн үе шат бүрт уялдуулан тогтмол шинэчлэх юм.

Хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр үнэлгээг тогтмол хугацаанд хийж, ажилчдын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн зохион байгуулалтыг сайжруулдаг.

Компанийн ажилчдын эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх ажлыг хэд хэдэн түвшинд хийж гүйцэтгэдэг. Үүнд:

  • Бүх үндсэн болон түр ажилчдыг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулна;
  • Ажилчид вакцинжуулалтад хэрхэн хамрагдаж буйд хяналт тавьж, сайн дурын вакцинжуулалтын аян өрнүүлэх;
  • ХДХВ, B гепатит, сүрьеэ зэрэг нийгмийн эрүүл мэндийн зонхилох аюултай өвчнүүдийн талаарх сонор сэрэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ зохиох;
  • Анхны тусламж үзүүлэх сургалтууд зохион байгуулах;
  • Сайт дээр эрүүл ахуйтай холбоотой аливаа асуудал үүсэх тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нэгж тогтолцоотой, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахаар бэлтгэгдсэн байдаг.
Компанийн цацрагтай шууд харьцаж ажилладаг ажилтнууд жил бүр Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт эмчийн үзлэгт хамрагддаг. Компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас мэргэжлээс шалтгаалсан өвчин бүртгэгдээгүй байна.
 
2017 оны ХАБ-ын өдөрлөг

ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ

Бадрах Энержи ХХК-ийн цацрагийн хамгаалалтын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь өөрийн ажилтан, туслан гүйцэтгэгч болон орон нутгийн ард иргэдийн авах цацрагийн шарлагыг хязгаарлах боломж олгодог.

Үндэсний болон олон улсын хууль тогтоомж, стандартуудад нийцүүлэн компанийн явуулж буй үйл ажиллагаанаас ажилтны авч буй мэргэжлийн шарлагын хувийн тунг хянадаг.

Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт

Бадрах Энержи ХХК ажилтнуудынхаа мэргэжлийн шарлагын хувийн тунг боломжит бага түвшинд байлгахад анхаарч ирлээ.

2020 онд хамгийн өндөр мэргэжлийн шарлагын хувийн тун 0.25 мЗв

ЦАЦРАГААС ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД

  • Дулаан-Уул, Зөөвч-Овоо хайгуулын ангиуд дээр Монгол Улсын МХЕГ-ийн батласан цацрагийн хамгаалалтын төлөвлөгөөнд тусгасан цацрагийн хэмжилтийг тогтмол хийж байна.
  • Цацраг хэмжилтийн багаж, төхөөрөмжийг талбай дээр ашиглахын өмнө МХЕГ-ийн цацрагийн хяналт, шинжилгээний лабораторит шинжлүүлж, тохиргоо хийлгэж баталгаажуулдаг.
  • Хөрсний цацрагийн түвшинг Сайншандын бүс дэх тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудын хэмжээнд 30 байрлалд хянаж байна. Хөрсний дээжийг Цөмийн судалгааны төвийн лабораторит хүргүүлж, цацраг идэвхит изотопыг тогтоодог.
  • Шинжилгээний үр дүнгээр хөрсөн дэх хязгаарлагдвал зохих утгууд анхдагч төлвөөсөө их өөрчлөгдөөгүй болохыг харуулж байна.

ЦАЦРАГИЙН ШАРЛАГА

Мэдлэгийн менежмент, ажилтнуудын сургалт, хөгжил

Жил тутам ажилтан ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр өмнөх жилийн ажлаа үнэлүүлж, ирэх жилийн зорилгоо тодорхойлон ажиллахын сацуу, ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үеэр сургалт хөгжлийн хэрэгцээ, хүсэлт, зорилгоо илэрхийлдэг.

Компанийн зүгээс ажилтнуудаа мэргэжлийн болоод уян хатан ур чадварын сургалтуудад хамруулахаас гадна гадаадад зохион байгуулагдаж буй сургалтуудад хамрагдах боломжоор хангагддаг. 2020 ажилтнууддаа зориулж: 

  • Аккредитачладсан их, дээд сургуульд дипломын сургалт
  • Мэргэжлийн болон уян хатан  чадварын сургалт
  • Гэрчилгээ олгох, зэрэг дээшлүүлэх сургалт
  • Англи, франц сургалтуудыг амжилттай зохион байгуулсан.

Хамтын гэрээ

Бадрах Энержи ХХК

Бадрах Энержи ХХК-ийн хүний нөөцийн бодлого нь одоогийн хууль тогтоомжийн хүрээнд талуудын харилцан яриа, зөвлөлдөх зарчим дээр үндэслэдэг. Компанийн эрүүл зохистой ажиллах амин чухал нөхцөл нь хариуцлагатай, бүтээлч нийгмийн харилцаа юм.

Голлох хувьцаа эзэмшигч Орано группийн хариуцлагын зарчмын дагуу Бадрах Энержи ХХК нь хоёр жил тутам бүх ажилтны саналаар сонгогддог ажилтнуудын төлөөлөлтэй хамтын гэрээ байгуулсан.

Монгол улсын хөдөлмөрийн хуулийн дагуу хамтын гэрээг дүүргийн засаг даргын тамгын газарт бүртгүүлсэн. Гэрээний хэрэгжилтийг ажилтнуудын төлөөлөлтэй хамтран хянадаг. Ажилтнуудын таван төлөөлөл удирдлагын багтай яриа хэлэлцээ өрнүүлж, ажилтнуудын эрх ашгийг компанийн бодлого, шийдвэрт тусгах талаар тохиролцож ажилладаг.

Хамтын гэрээг 2021 оны 5 дугаар сард шинэчилсэн.

2020 онд компанийн удирдлага, ажилтнуудын төлөөлөл хоёр удаа уулзав.

Хамтын гэрээний дагуу Бадрах Энержи компани нийт ажилтнуудынхаа эмчилгээний зардлыг 100 хувь, харин гэр бүлийн гишүүдийн, тухайлбал 21 нас хүртэлх хүүхдийн хамт эмчилгээний зардлын 80 хувийг нөхөн төлөх эрүүл мэндийн нэмэлт даатгалд хамруулдаг.

Манай ажилтнууд ажлын талаар ярьж байна

Ц.Цолмон, Ахлах механикч

Б. Буянхишиг, Орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Б.Батманлай, Цацрагийн хамгаалалт, ХАБ хариуцсан супервайзор

Contact
close slider

    mnMongolian