Зөвшөөрөл хариуцсан менежер

Зөвшөөрөл хариуцсан менежер

Гүйцэтгэх үүрэг

  • Зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар төрийн эрх бүхий байгууллага, арилжааны болон арилжааны бус байгууллагуудтай харилцахдаа компанийн эрх ашгийг төлөөлөх.
  • Зөвшөөрлийн бичиг баримтыг цаг тухайд нь бүрдүүлэх, авах, сунгуулах.
  • Зөвшөөрөл авах шаардлага тодорхойлох, өргөдөл гаргах ажиллагааг амжилттай явуулах стратеги боловсруулах хүрээнд төслийн багуудтай хамтран ажиллах.
  • Зөвшөөрөл шинээр авахтай холбоотой хууль тогтоомжид гарсан өөрчлөлтийг анхаарч хянах, шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх, төрийн эрх бүхий байгууллагад хүргүүлж батлуулах.
  • Холбогдох талуудын хүсэлтээр шаардлагатай тайлан, мэдээлэл бэлтгэх.
  • Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, зөвшөөрлийн талаар төрийн эрх бүхий байгууллага болон бусад этгээдийн үзлэг шалгалт, уулзалтад оролцох.
  • Шаардлагатай бичиг баримт, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, цуглуулах, баримт бичгийг цогцоор нь бүрдүүлэх, төрийн болон бусад байгууллагад хүргүүлэх, өмчлөх эрх (эсвэл бусад эрх) бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг бүрдүүлэх, компанийн барилга байгууламж болон ашиглах зөвшөөрөл авсан бусад байгууламжийн техникийн паспорт болон заавал бүрдүүлэх бичиг баримтыг бүрдүүлэх.
  • Зөвшөөрлийн тухай хууль тогтоомжид хяналт тавьж (үүнд архитектур, барилга угсралтын ажил орох ба үүгээр хязгаарлагдахгүй), зөвшөөрөл олгох хугацаа, төлөвлөж буй өөрчлөлтийн талаар удирдлагад мэдээлэл өгөх.
  • Барилгын зөвшөөрөл авах, сунгуулахтай холбоотой бичиг баримт болон бусад шаардлагатай материалын бүртгэл гаргах.
  • Төслийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийн талаар холбогдох төрийн байгууллага, бусад байгууллагатай харилцаатай байж, хамтран ажиллах.
  • Засгийн газрын агентлаг, оролцогч талууд, холбогдох төрийн байгууллагуудын мэргэжилтнүүд, олон нийтийн гишүүдтэй сайн харилцаа, хамтын ажиллагаа явуулж, зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Байгаль орчин, хот төлөвлөлт, инженерчлэл болон бусад холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх.
  • Монгол улсад уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт ажилласан туршлагатай байх.
  • Хууль журмын шаардлага, зөвшөөрөл олгох үйл явцын талаар гүнзгий мэдлэгтэй байх.
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдэх өндөр ур чадвартай байх.
  • Харилцааны болон хүмүүстэй харилцах өндөр ур чадвартай байх.
  • Олон төсөл удирдах, ажлыг хугацаанд нь гүйцэтгэдэг байх
  • Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана (сайт руу тогтмол явна)
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал               

  • Үндсэн цалин
  • 13 дах сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэх урамшуулал олгоно

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

 

 

Contact
close slider

    mnMongolian