Төлөвлөгч

Төлөвлөгч

Гүйцэтгэх үүрэг

  • Инженерийн үндсэн судалгааны үйл ажиллагаа болон MSP программ дээрх холбогдох холбоосыг харуулсан L3 хуваарийг цаг тухайд нь шинэчилж, P6 программ руу хөрвүүлэх.
  • Инженерийн нарийвчилсан судалгааны үйл ажиллагаа болон Р6 программ дээрх холбогдох холбоосыг харуулсан L3 хуваарь үүсгэх.
  • Гүйцэтгэгчдийн L3 хуваарьтай (6 багц) танилцаж, тусгайлсан хяналтын хуудсан дээр тайлбар бичин цаг тухайд нь илгээх.
  • Төслийн ерөнхий төлөвлөгөөний L2 хуваарийг цаг тухайд нь шинэчлэх (инженеринг, худалдан авалт, барилга угсралтын гүйцэтгэл, ашиглалтад оруулахын өмнөх ажлууд, ашиглалтад оруулах ажил, Операторт хүлээлгэн өгөх, Үйл ажиллагааны бэлэн байдал …)
  • Эрсдэлийн менежер, төслийн менежертэй харилцаж цагийн олговрыг зохицуулах.
  • Ажлын зардлыг хуваарийн дагуу хэрэгжүүлэх.
  • SPI болон CPI-д хяналт тавих замаар төслийг илүү сайн, үр ашигтай хэрэгжүүлэх.
  • Төсөл, үйл ажиллагаа, асуудлын талаар Төслийн удирдлагад үнэн зөв, цаг тухайд нь тайлагнаж мэдээлэл өгөх.
  • Төрөл бүрийн үйл ажиллагаа / зарчим төлөвлөх үйл явцыг оновчтой болгох.
  • Төлөвлөлтийн үйл ажиллагааг дэмжиж, группийн нөөцийн төлөвлөгөө боловсруулах.
  • Нарийвчилсан зураг төслийн хуваарьт MONTE CARLO эрсдэлийн үнэлгээ хийх бэлтгэл ажлыг хангах, үнэлгээ хийх.
  • Техникийн үндэслэл хангах цогц хуваарь боловсруулах хүрээнд бүх оролцогч талуудтай сайн түншлэлийн харилцаа хөгжүүлэх.
  • Хуваарийн үндэслэл, таамаглал гаргаж, хуваарь гаргах бүрд дэмжлэг үзүүлэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Томоохон төслүүдэд төлөвлөгчийн албан тушаалд 7-оос доошгүй жил ажилласан байх.
  • Техникийн чиглэлээр (Механик, уул уурхай, гидрометаллург) их сургууль төгссөн байх
  • Төслийн удирдлагын мэргэжилтний гэрчилгээтэй бол давуу тал болно
  • Үйлдвэрийн барилгын чиглэлээр техникийн мэдлэгтэй бол томоохон давуу тал болно.
  • Хяналт, тайлангийн үр дүнтэй процесс үүсгэж, зохион байгуулах мэдлэг туршлагатай байх.
  • Олон соёлтой орчинд ажилласан туршлагатай байх.
  • Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана (сайт руу тогтмол явна)
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал               

  • Үндсэн цалин
  • 13 дах сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэх урамшуулал олгоно

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

 

Contact
close slider

    mnMongolian