Хүний нөөц бүрдүүлэлтийн ажилтан

Хүний нөөц бүрдүүлэлтийн ажилтан

Гүйцэтгэх үүрэг

  • Хүний нөөц бүрдүүлэлтийн үр дүнтэй стратеги боловсруулж хэрэгжүүлэн мэргэжлийн ажил горилогчдыг татах.
  • Хүний нөөцийн хэрэгцээний талаар ойлголттой болох, ажлын байрны тодорхойлолт боловсруулах тал дээр менежерүүдтэй хамтран ажиллах.
  • Портал хуудас, нийгмийн сүлжээ, харилцаа хэлхээ, ажилчдаар дамжуулах зэрэг янз бүрийн сувгаар ажил горилогчдыг татах, авах.
  • Ярилцлага хийх, ажил горилогчийн ур чадварыг үнэлэх, ажилд авах зөвлөмж гаргах.
  • Хүний нөөц бүрдүүлэлтийн хугацаанд ажил горилогчтой цаг тухайд нь холбоо барьж, эргэх холбоотой байх.
  • Хүний нөөц бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, ажил горилогчийн мэдээллийг бүртгэлийн системд үнэн зөв бүртгэх.
  • Ажил горилогч болон холбогдох менежерийн хооронд сайн харилцаа тогтоох.
  • Уул уурхайн салбарын чиг хандлага, хүний нөөц болон чадварлаг боловсон хүчин бүрдүүлэх шилдэг туршлагын талаар мэдээлэлтэй байх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Хүний нөөц, хууль, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх.
  • Уул уурхайн салбарт хүний нөөц болон чадварлаг боловсон хүчин бүрдүүлэх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх.
  • Хүний нөөц бүрдүүлэлтийн үйл явц, арга техникийг сайн мэддэг байх.
  • Харилцааны болон хүмүүстэй харилцах, зохион байгуулах өндөр ур чадвартай байх.
  • Өргөдөл гаргагчийн бүртгэлийн систем ашиглах өндөр ур чадвартай байх.
  • Хурдан хэмнэлтэй орчинд ажиллах, олон тэргүүлэх чиглэлийг удирдаж зохицуулах чадвартай байх.
  • Асуудал шийдэх, нарийн нямбай ажиллах ур чадвартай байх.
  • Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал               

  • Үндсэн цалин
  • 13 дах сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэх урамшуулал олгоно

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

 

 

Contact
close slider

    mnMongolian