Байгаль орчин

Giving Nuclear Energy it’s full value

Хайгуулаас олборлолтын дараах нөхөн сэргээлт хүртэлх уул уурхайн мөчлөгийн аль ч шатны үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болох нөлөөллийг байж болох хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулахад компанийн бүх ажилтан анхаарч, хүчин чармайлт гаргаж ажилладаг.

Төсөл эхлэхийн өмнө: Байгаль орчны анхдагч байдлын үнэлгээ

Байгаль орчны анхдагч байдлын үнэлгээнд төслийн талбайн геологи, газар зүй, гидрологи, цаг уурын нөхцөл, биологийн олон төрөл зүйл, хөрс, ургамлын өнөөгийн шинж чанарын судалгаанууд багтдаг. Мөн нийгэм, эдийн засгийн судалгаа ч тус үнэлгээний нэг хэсэг юм.

Зөөвч-Овоо хайгуулын талбайн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн суурь судалгааг 2012 онд Эко Трейд ХХК хийж гүйцэтгэсэн.

Төслийн нарийвчилсан судалгааны шат

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Мэргэжлийн зөвлөл Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2016 оны 3 дугаар сард баталсан.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг:

  • үйлдвэрлэлийн технологийн судалгаа,
  • байгаль орчны суурь судалгаа,
  • хээрийн судалгаа,
  • үнэлгээ боловсруулалт гэсэн дөрвөн үе шаттай хийж гүйцэтгэсэн байна.

Үнэлгээнд цацраг, хими, хог хаягдал, хөрс, ургамал, заг, агаар, дуу шуугиан, гидрологи, гүний ба гадаргын усны чанар, нийгмийн эрүүл мэнд, нийгэм эдийн засаг гэх мэт чиглэлийн судалгаа орсон болно.

Байгаль орчны хяналт

Байгаль орчны хяналт шинжилгээг бүтээн байгуулалтын шатанд үргэлжлүүлж, олборлолтын явцад улам чангатган ажилладаг бөгөөд төслийн талбайд байгаль орчны менежментийн хөтөлбөрийн дагуу ажлаа хийдэг. Төслийн талбай мөн түүний эргэн тойронд, тухайлбал ард иргэдийн ажиллаж, амьдардаг, зорчдог хэсгүүд дэх хүнсний гинжин хэлхээ, хөрс, ус, агаарын хяналт шинжилгээг тогтмол хийдэг.

Байгаль орчны хяналт

Сайн туршлага: Олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналтын хөтөлбөр

Жил бүр агаар, ус, хөрсний чанарт хяналт тавих, биологийн олон төрөл зүйлийг хадгалж хамгаалах зорилгоор байгаль орчны хяналтын хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналтын хөтөлбөрийг Кожеговь ХХК (хуучин нэрээр АРЕВА группийн Монгол Улс дахь геологи хайгуулын салбар компани), Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг, Улаанбадрах сумын удирдлага, иргэдийн төлөөлөл гэсэн гурван талт хамтын ажиллагааны үндсэн дээр 2013 онд эхлүүлсэн ба энэ хөтөлбөрийг Бадрах Энержи ХХК-ийн үйлдвэрлэлийн туршилтын төсөл дээр хэрэгжүүлэхээр өргөжүүлсэн билээ.

Үйлдвэрлэлийн туршилтын төслийн хүрээнд Бадрах Энержи компани орон нутгийн иргэдтэй хамтран Олон нийтийн оролцоотой байгаль орчны хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Аргалант, Баянбогд, Зүүнбаян багийн нутаг дээр тодорхойлсон зургаан цэгээс усны дээж авч нутгийн иргэдийн сонгосон Геологийн төв лаборатори, Цөмийн судалгааны төвийн лабораторид тус тус шинжлүүлдэг. Шинжилгээний хариуг төслийн оролцогч талуудад танилцуулж, тайлагнадаг.

Бадрах Энержи ХХК нь Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 4 дүгээр сард зохион байгуулсан “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээний шилдэг туршлага” уулзалтаас “Шилдэг туршлага хэрэгжүүлэгч”-ээр шалгарч байсан билээ.

2013 оноос хойш

15+

удаагийн хамтарсан хяналтын ажлыг зохион байгууллаа.

Байгаль орчны хяналт​ын систем

Ажил нь байгаль орчны хяналтын гурвалсан системийн дагуу:

  • Бид жил бүр байгаль орчны хяналт, менежментийн төлөвлөгөө гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авдаг. Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтэд орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар хяналт тавьдаг бол тус компанийн байгаль орчны мэргэжилтнүүд энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийг хариуцаж байна.
  • Бид 2010-2011 онд хийгдсэн технологийн ISR туршилтын дараа жил бүр байгаль орчны хяналтыг үргэлжлүүлэн хийж байна.
  • Нутгийн удирдлага, иргэдийн төлөөллийг оролцуулсан байгаль орчны мониторингийн хөтөлбөр 2013 оноос хойш үргэлжилж байна.

Байгаль орчны үйл ажиллагааг менежментийн төлөвлөгөөний дагуу жил бүр хоёр төрлөөр шалгаж, баталгаажуулж, үнэлдэг.

  • Сайт дээр хийгдсэн ажлууд
  • Төлөвлөсөн ажлуудаа хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх хурлыг зохион байгуулдаг компанийн үйл ажиллагааны хүрээнд хуульд заасан ажлууд.

Байгаль орчны судалгаа, шинжилгээ

2017 оноос хойш хийгдсэн байгаль орчны судалгаа, шинжилгээний ажлууд:

  • Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян, Улаанбадрах сумын Дулаан-Уул, Дулаан, Зөөвч-Овоо, Уушийн говь, Өмнөх, Богд уул орчмын газруудын чанарын төлөв байдал
  • Туурайтан (хөхтөн) болон шувуудын төрөл зүйл, популяци, нүүдэл, хөдөлгөөн, амьдрах орчны судалгааны тайлан
  • Бадрах Энержи ХХК-ийн хэрэгжүүлж буй ураны төсөлд хийсэн байгаль орчны аудитын тайлан
  • Мод тариалах талбай байгуулах, саванд заг тарих замаар ойжуулалт хийх үндэслэл, төлөвлөгөө.

Хяналтын дүнд “Бадрах Энержи” төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөлөл илрээгүй.

Тогтвортой хөгжил: Ус

Giving Nuclear Energy it’s full value

Нөхөн сэргээлт

Giving Nuclear Energy it’s full value

Компанийн хэвлэл

Contact
close slider

    mnMongolian