Ураны хүдэр

Цөмийн энергийн түлш

Байгалын уран

Уран нь манай гарагийн ус, хөрс, хад чулуунд өргөн тархсан байгалийн металл юм. Хүний биед ч 90-150 микро-грамм хүртэлх хэмжээний уран агуулагдаж байдаг.

Ураны байгалийн цацраг идэвх нь дэлхийн царцдасыг хөрөхөөс хамгаалдаг дулааны үндсэн эх үүсвэрийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ чанараараа уран цахилгаан эрчим хүч гаргах цөмийн үйлдвэрийн гол түүхий эд болдог.

Дээр хэлсэнчлэн уран далай, тэнгисийн ус гэх мэтчилэн хаа сайгүй байдаг. Уран их хэмжээгээр илэрсэн газруудад ураны уурхай ажиллуулдаг.

1 грамм
уранаас 2.8 тонн нүүрснээс гаргах хэмжээний дулаан үйлдвэрлэдэг

Ураны хүдрийн бүтээгдэхүүн

Шар нунтаг

U308 буюу шар нунтаг хэмээх ураны хүдрийн бүтээгдэхүүнийг байгаль дээрх ураны хүдрийг олборлоод, боловсруулах үйлдвэрт химийн аргаар боловсруулан гаргаж авдаг.

Байгальдаа 200 грамм уран нэг тонн хүдэрт байдаг бол уусгах, хатаах, шатаах зэрэг боловсруулалт хийгдсэний дараа нэг тонн тутамдаа 700 гаруй килограмм уран агуулах хүдриийн бүтээгдэхүүн гаргаж авдаг.

Монгол орны зүүн говь дахь ураны тогтоц

Дорноговь аймаг орчмын бүс нутагт хэдэн арван сая жилийн хугацаанд ураны ордууд бүрэлдэн тогтсоныг судалгаагаар илрүүлсэн. Борооны ус хад чулуунд агуулагдах байгалийн ураныг уусган дэлхийн тунамал чулуулгийн үе давхаргуудаар нэвчин урсдаг байна.

Ураны тогтоц

Энэхүү тунамал чулуулгийн үе давхаргууд нь сөөлжлөн байрлах үл нэвчүүлэгч шавар, нэвчүүлэгч элсэн чулуун үеүдээс тогтдог. Ураныг өөртөө уусгасан ус нь нэвчүүлэгч элсэн чулуун үеүдээр эргэлдэх ба ингэх замдаа химийн онцгой нэгдэл бүхий байгалийн орчинд орсноор уран тунаж үлддэг. Энэ процесс нь удаан хугацаанд үргэлжлэх тохиолдолд эрдэсжих үйл явц эхэлж, цаашид баяжигдах процесс үргэлжилдэг.

Байгалийн энэхүү үйл явцын үр дүнд тодорхой байршлуудад их хэмжээний уран хуримтлагдах ба эдгээр хуримтлалыг олборлож эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болдог. КОЖЕГОВЬ компанийн геологичид ураны хуримтлал, ордын эрэл хайгуулыг хийж, илрүүлсэн уран нь эдийн засгийн нөөц болох боломжтой эсэхийг тодорхойлох үнэлгээ хийдэг.

Ураны хэрэглээ

Ураны хэрэглээ зөвхөн цахилгаан үйлдвэрлэлээр хязгаарлагддаггүй. Уран болон бусад цөмийн материалыг сансар судлал, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг. Цөмийн энергийн комиссын мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд цацрагийг дараах 6 салбарт хэрэглэж байна. Үүнд:

Эрүүл мэнд

Рентген зураг авахад цацрагийг хамгийн өргөн ашигладаг. Хорт хавдрын эс устгах цацрагийн эмчилгээнд ионжуулагч цацрагийн энерги ашигладаг.

Хүнс, хөдөө аж ахуй

Вирус, нян устгах, хоол хүнсний савлагаа ариутгах.

Геологи, уул уурхай

Геологийн тогтоцуудын насжилтыг тогтоох.

Боловсрол, шинжлэх ухаан

Түүхийн дурсгалт зүйлсийн насжилт тогтоох.

Байгаль орчин

Ус, агаарын бохирдлын судалгаа.

Үйлдвэрлэл

Бараа материалын чанарын хяналт, агаарт хуримтлагдсан төрөл бүрийн хий илрүүлэх (тухайлбал гал мэдрэгч).

Ураны салбар - Үйл ажиллагааны зохицуулалт

Монгол Улсын төрийн бодлогод байгалийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааг нэмэгдүүлэхийг дэмжсэн байдаг. Энэхүү бодлого нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өндөр технологи хөгжүүлэх зорилготой.

Монгол Улсын Цөмийн энергийн тухай хууль, Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн талаар Төрөөс баримтлах бодлогоор “цацраг идэвхт ашигт малтмалын бүх ордыг хэмжээнээс нь үл хамаарч стратегийн орд”-д хамааруулдаг.

Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт хамтран ажиллаж, Монгол Улсын цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Цөмийн энергийн комисс нь Франц, Япон, Энэтхэг, Чех, АНУ, Орос, Хятад, Канад, Өмнөд Солонгос зэрэг улсуудтай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

Хууль, дүрмийн чанд зохицуулалт бүхий уул уурхайн салбар

Зөөвч-Овоо төсөл

Ураны орд

Газрын доор уусган олборлох арга

Ураны хүдэр олборлох арга

Contact
close slider

    mnMongolian