“Бадрах Энержи Академи” хөтөлбөрийн талаар
• “Бадрах Энержи Академи” гэдэг нь ураны салбарын шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэх хагас жилийн хөтөлбөр юм.
• Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 2026 оны 1-6 дугаар сар
• Оролцогчид техникийн хэлтэс болон хэрэгжиж байгаа төслийн орчинд ажлын туршлага хуримтлуулж мөн олон улсад ч сургалтын хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Хөтөлбөрийн онцлог:
• Байгаль орчин, геологи, гидрогеологи, үйлдвэрлэлийн болон химийн процесс, аюулгүй байдал ба цацрагийн хамгаалалт, олборлолт үйлдвэрлэл зэрэг хэлтэст ээлжлэн туршлага хуримтлуулах боломжтой
• Туршлагатай инженер болон супервайзоруудаар менторлуулах боломж
• Унаа, байр, хоол болон эрүүл мэндийн даатгалын зардлыг компаниас хангана
• Хөтөлбөрийн туршид гадаад хэлний болон манлайллын сургалтад хамрагдана
• Орано группийн уул уурхайн салбаруудад болон олон улсын түвшинд ажлын туршлага солилцох, суралцах боломжтой.
Оролцогчдод тавигдах шаардлага:
• Бакалаврын хөтөлбөрийн төгсөх курсийн оюутан
• Магистрын хөтөлбөрийн оюутан
• Шинэ төгсөгч (ажлын туршлага шаардагдахгүй)
• Ураны салбарт карьераа хөгжүүлэх эрмэлзэлтэй байх
“Бадрах Энержи Академи”хөтөлбөрт дараах мэргэжлийхэн хамрагдах боломжтой:
• Уул уурхайн инженер болон үйлдвэрлэл боловсруулалт
• Процесс ба химийн инженер
• Механик ба засвар үйлчилгээний инженер
• Цахилгаан ба хэмжилзүйн инженерчлэл
• Аюулгүй байдал ба цацрагийн хамгаалалт
• Байгаль орчин ба тогтвортой хөгжил
• Геологийн шинжлэх ухаан
Бүрдүүлэх материал:
1. Өөрийн намтар 1-2 нүүр
2. Эрмэлзлээ илэрхийлсэн товч захидал бичиж ирүүлэх (ихдээ 1 нүүрт багтааж “Бадрах Энержи Академи”-д хамрагдах болсон шалтгаан, энэ нь таны ирдээүйн карьер хөгжилтэй хэрхэн холбогдож байгааг тайлбарлах)
Материалаа дараах хаягаар g-orn-hrbadrakhenergy@orano.group 2025 оны 12 дугаар сарын 10-аас өмнө явуулна уу.
Хөтөлбөр дараах үе шатаар хэрэгжиж, нийт 10 оюутан, залуучуудыг сонгон хамруулна:
2025 оны 10-12 дүгээр сар: Хүсэлт хүлээн авна
2025 оны 12 дугаар сар: Хүсэлттэй танилцаж, ярилцлага хийнэ
2026 оны 1-6 дугаар сар: Хөтөлбөрт ээлжээр хамрагдана (14×14 ээлж)
2026 оны 6 дугаар сар: Хөтөлбөр өндөрлөж, залуу мэргэжилтнүүдэд ажлын байр санал болгоно.
Танд амжилт хүсье!