About us

Slogan

Бадрах Энержи ХХК Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байна. Зөөвч-Овоо төсөл нь Монгол Улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд ирээд буй төсөл билээ. Бадрах Энержи ХХК олон улсад шалгарсан туршлага бүхий стандартыг мөрдөж, байгаль орчин хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн салбарт шилдэг үзүүлэлттэй ажиллаж буйдаа бахархаж байна. Компани нийт 86 ажилтан, ажиллагсадтай ба үүний 96 хувь нь Монгол ажилчид юм.

Түүхэн замнал

Бадрах Энержи ХХК нь Дорноговь аймгийн нутаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

Зөөвч-Овоо (93,291 т), Дулаан-Уул (6 260 т) ураны ордын нөөц нь Монгол Улсын ураны бүртгэгдсэн нөөцийн 50 гаруй хувийг эзэлж байна.

Бадрах Энержи ХХК Зөөвч-Овоо ураны орд дээр ГДУО үйлдвэрлэлийн туршилт, нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах нарийвчилсан судалгааны ажил гүйцэтгэж байна.

Захиргаа

Slogan

Компанийн хэвлэл

Contact
close slider