Компанийн баг хамт олон

Зөөвч-Овоо төсөл нь орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, ур чадварыг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Зөөвч-Овоо төслийн үндсэн олборлолт эхэлснээр 800 гаруй шууд ба мөн тооны шууд бус ажлын байр бий болж өндөр ур чадвартай ажилтнуудыг бэлтгэхийн зэрэгцээ төрөл бүрийн сургалтын хөтөлбөр хэрэгжинэ.

Үндсэн олборлолтын үед дараах мэргэжлийн ажилтнууд шаардлагатай. Үүнд:

  • Олборлолт (өрөмдлөг, шугам хоолойн сүлжээ)
  • Уурхайн олборлолт (төлөвлөлт) ба геологи
  • Боловсруулалт, лаборатори
  • Засвар үйлчилгээ
  • Ложистик, ханган нийлүүлэлт
  • Үйлдвэрийн талбайн менежмент
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, цацрагийн хамгаалал ба байгаль орчин, орон нутгийн харилцаа, харуул хамгаалалт
  • Хүний нөөц
  • Санхүү, хууль эрх зүй
  • Мэдээллийн технологи
  • Орчуулагч
  • Удирдлага

Техникийн салбарын ажлын байр нь илүүтэй олборлолт, боловсруулах үйлдвэр (боловсруулалт, лаборатори) болон засвар үйлчилгээний чиглэлээр бий болно.

Сургалтын хөтөлбөрөөр бүх ажлын байранд хамаарах нийтлэг бөгөөд үндсэн мэдлэг (эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, цацрагийн хамгаалал гэх мэт) олгохоос гадна ажлын байр бүрээр тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Үйлдвэрлэлийн туршилтын хугацаанд ажилласан нийт ажилтнуудын 96 хувь нь монголчууд байсан бол тэдгээрийн 33 хувь нь Дорноговь аймгийн Улаанбадрах сум болон  Сайншанд сумын Зүүнбаян багийн иргэд байв.

Төсөл үндсэн олборлолтоо эхлүүлснээр үндэсний компаниудад туслан гүйцэтгэгчээр ажиллах өргөн боломж бүрдэнэ. Үүнд:

  • Тээвэрлэлт
  • Мах худалдан авах/хоол, хүнсний хангамж (Жил бүр багадаа 30 тонн мах худалдан авч хээрийн анги дээрх ажилтнуудын хүнсний хэрэгцээг бүрэн хангана)
  • Хувийн хамгаалах хэрэгсэл (ХХХ) нийлүүлэх зэргээр төсөлд оролцох боломжтой болно.

“Бадрах Энержи” ХХК үндсэн олборлолтоо эхлүүлснээр ажилтнуудынхаа 90-ээс багагүй хувьд Монгол улсын иргэдийг ажиллуулах үүрэг хүлээнэ.

Бадрах Энержи ХХК-ийн ажилчдын 96 хувь нь Монгол Улсын иргэд

Компани ажилчдынхаа 30 хувийг орон нутгаас бүрдүүлсэн

Үйлдвэрлэлийн туршилтын шатанд нийт 37 ажилтан ажиллана

Нийт ажилтны 24 хувь эмэгтэй ажилтнууд

Аюулгүй ажиллагаа

“Бадрах Энержи” ХХК-ийн ажилтнуудын дунд аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, сайжруулах чиглэлээр олон санал санаачилга гаргаж тасралтгүй  хэрэгжүүлсээр ирлээ. Үүнд:

  • Сар тутмын хөдөлмөрийн аюулгүй байдал (ХАБ)-ын ажлын үзүүлэлтийг ХАБ-ын тайланд тусган бүх ажилтнууд, туслан гүйцэтгэгчдэд танилцуулж, ХАБ-ын сонор сэрэмжийг нэмэгдүүлж, цаг ямагт анхаарал, болгоомжтой байх шаардлагатайг сануулдаг.
  • Ажилтнууд зөвхөн бодит осол, зөрчил төдийгүй “осолд дөхсөн тохиолдол” болон аюултай нөхцөл байдал үүсэх анхны дохионд тооцогдох “өндөр эрсдэл бүхий нөхцөл байдал”-ыг илрүүлж, тайлагнах үүрэг хүлээдэг.
  • Жил бүр компанийн бүх ажилтнууд мөн туслан гүйцэтгэгчид хамтдаа “XАБ-ын өдөр”-ийг зохион байгуулдаг. Нэг өдрийн турш ХАБ-ын шилдэг туршлага танилцуулж, ХАБ-ын стандартыг сануулах зорилгоор тусгай сургалт зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг.

2024 оны 6 дугаар сарын байдлаар “Бадрах Энержи” компанийн ажилтнууд  4 жил ажлын зогсолттой осол гаргалгүй ажиллаж байна.

“Ажлын зогсолттой осол” гэдгийг сайн ойлгосонгүй. Энэ үг нь тогтсон нэр томьёо биш бол дараах байдлаар найруулж болох юм.

2024 оны 6 дугаар сарын байдлаар “Бадрах Энержи” компанийн ажилтнууд 4 жил ажлын зогсолттой осол гаргалгүй ажиллаж байна.

Эрүүл мэнд

Ажилтнуудын эрүүл мэнд бол хамгийн чухал зүйл юм. “Бадрах Энержи” ХХК нь өөрийн болон туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнуудын дунд эрүүл мэндийн эерэг соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг байнга авч хэрэгжүүлдэг. Зөөвч-Овоо төслийн хэмжээнд эрүүл ахуйн менежментийн системийг нэвтрүүлэн төслийн үе шат бүрд тогтмол шинэчлэн хэрэгжүүлж байна. “Орано групп”-ийн олон улсын туршлага дээр тулгуурлан ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хөдөлмөрийн эрүүл ахуйн үнэлгээг хийж зохион байгуулалтыг нь сайжруулсаар байна. Компанийн ажилтнуудын эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэд хэдэн түвшинд авч хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Үндсэн болон гэрээт бүх ажилтнаа жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах,
  • Ажилтнуудыг сайн дурын урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах,
  • Нийгмийн эрүүл мэндийн гол асуудлууд, тухайлбал ДОХ, гепатит В болон туберкулёзын талаар мэдлэг, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах,
  • Анхан шатны тусламж үзүүлэх сургалт зохион байгуулах,
  • Эрүүл мэндийн аливаа асуудал гарсан тохиолдолд эмнэлгийн тусламжийг газар дээр нь үзүүлэхэд хэзээд бэлэн байж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээг авдаг.

Компанийн хээрийн ангид цацрагийн хяналтын бүсэд ажилладаг ажилтнууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд жилд 2 удаа үзлэгт ордог. Компани  байгуулагдсан цагаас хойш мэргэжлээс шалтгаалах өвчлөлтэй холбоотой тохиолдол гарч байгаагүй юм.

Аюулгүй өдөрлөг 2017

Цацрагийн хамгаалалт

“Бадрах Энержи” компани цацрагаас хамгаалах арга хэмжээг тогтмол авснаар ажилтнууд, туслан гүйцэтгэгчид болон орон нутгийн хүн амыг цацрагт өртөхөөс хамгаалдаг. Компанийн цацрагийн хамгааллын хөтөлбөр нь Монгол улсын болон олон улсын  хуулийн дагуу үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүдэлтэй цацраг идэвх болон байгалийн цацраг идэвхийн аль алинд өртөх аюулыг зохицуулах асуудал дээр үндэслэдэг.

            “Бадрах Энержи” компани үндсэн болон гэрээт ажилтнууд, орон нутгийн иргэдийг цацрагийн эрсдэлээс хамгаалахын тулд цацрагийн хамгааллын олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Тухайлбал, компанийн барилга байгууламж дахь ажилтнуудын ионжуулагч цацрагт өртөх эрсдэлийг аль болох бага хэмжээнд байлгах зорилгоор нарийвчилсан судалгааг хийснээр цацрагийн өртөлтийн хугацааг хязгаарлах, хувийн хамгаалах хэрэгслээр хангах зэргийг тусгасан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг хэрэгжүүлдэг юм. Компанийн цацрагийн хамгааллын хөтөлбөрийг Монгол улсын “Цөмийн энергийн тухай хууль”-ийн дагуу Цөмийн энергийн комиссоос хянан баталгаажуулдаг.

Ажилтны мэргэжлийн шарлагын хяналт

“Бадрах Энержи” компани ажилтнуудынхаа мэргэжлийн шарлагын тунг боломжит хамгийн бага түвшинд байлгах үүрэг хүлээдэг.

2.29 ———————– 2021 онд “Бадрах Энержи” компанийн ажилтнуудын авсан мэргэжлийн шарлагын хамгийн өндөр тун

2.43 ———————– 2022 онд “Бадрах Энержи” компанийн ажилтнуудын авсан мэргэжлийн шарлагын хамгийн өндөр тун

1.01 ———————– 2023 онд “Бадрах Энержи” компанийн ажилтнуудын авсан мэргэжлийн шарлагын хамгийн өндөр тун

Цацрагаас хамгаалах арга хэмжээ

Цацрагийн хяналтын хөтөлбөрийн дагуу дараах цацрагийн хяналтыг тогтмол хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Компанийн хээрийн ангид хоёр долоо хоног тутам тогтсон цэгт нэг удаа цацрагийн хэмжилт хийдэг.
  • Хүрээлэн буй орчны цацрагийн хэмжилтийг мөн улирал тутамд хийдэг.
  • Тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой цэгүүдэд хөрс, усны цацрагийн түвшинд хяналт хийж дээж авч шинжлүүлдэг.
  • Тодорхой байршлуудад альфа дозимет байршуулж хянадаг.
  • Ажилтны дотоод, гадаад шарлагын тунг хэмждэг.

Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын үеэр орон нутгийн хүн амын цацрагт өртөх эрсдэлд хийсэн хяналтаар компанийн үйл ажиллагаанаас цацрагийн нэмэлт нөлөөлөл үүсээгүй болохыг баталсан билээ.

Цацрагийн шарлага

Манай ажилтнууд ажлын тухай ярьж байна.

Б.Батманлай, Цацрагийн хамгаалалт, ХАБ хариуцсан супервайзор

Ажилтнуудын сургалт, хөгжил

Ажилтнууд өөрсдийн шууд удирдлагын хамт  жил бүрийн гүйцэтгэлийн үнэлгээгээ хийж, өмнөх жилийн ажлаа үнэлж, ирэх жилийн зорилгоо тодорхойлдог билээ.  Гүйцэтгэлийн үнэлгээний кампанит ажлын үеэр ажилтнууд өөрсдийн сургалт, хөгжлийн хэрэгцээ, хүсэлтээ гаргадаг. Компани ажилтнуудаа мэргэжлийн болон уян ур чадваруудаа сайжруулах сургалтуудад хамруулахаас гадна гадаадад зохион байгуулагдаж буй сургалтуудад мөн хамрагдах боломжоор хангадаг.

Компани ажилтнууддаа:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад дипломын сургалт,
  • Мэргэжлийн болон уян чадвар сайжруулах сургалт,
  • Гэрчилгээ олгох, мэргэшлийн зэрэг дээшлүүлэх сургалт,

Англи, франц, монгол хэлний сургалтуудыг тус тус амжилттай зохион байгуулсан билээ.

Хамтын гэрээ

“Бадрах Энержи” ХХК-ийн хүний нөөцийн бодлого нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд харилцан ярилцах, зөвшилцөх зарчим дээр үндэслэдэг. Хариуцлагатай, үр дүнтэй яриа хэлэлцээ явуулах нь компанийн хувьд ажил хэргээ хэвийн явуулах нөхцөл болдог.

Компанийн дийлэнх хувьцааг эзэмшигчийн хариуцлагын зарчмын дагуу “Бадрах Энержи” компани нь хоёр жил тутам бүх ажилтны саналаар сонгогддог ажилтны төлөөлөлтэй хамтын гэрээ байгуулдаг.

Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн дагуу хамтын гэрээг харьяа дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлдэг. Мөн гэрээний хэрэгжилтийг ажилтны төлөөлөлтэй хамтран хянадаг юм. Таван ажилтнаас бүрдсэн ажилтны төлөөлөл нь компанийн удирдлагын багтай яриа хэлэлцээ өрнүүлж, ажилтнуудын эрх ашгийг компанийн бодлого, шийдвэрт тусгах зорилгоор харилцан зөвшилцөж ажилладаг билээ. Хамтын гэрээг 2022 оны 11 дүгээр сард шинэчлэн байгуулсан болно.

Мөн компанийн удирдлага болон ажилтны төлөөлөл улирал бүр уулздаг. Хамтын гэрээний дагуу “Бадрах Энержи” компани нийт ажилтнуудынхаа эрүүл мэнд, эмчилгээний зардлыг 100 хувь, харин гэр бүлийн гишүүдийн, тухайлбал 21 нас хүртэлх хүүхдийн эмчилгээний зардлын 85 хувийг нөхөн төлөх эрүүл мэндийн нэмэлт даатгалд хамруулдаг.

Contact
close slider