Зөөвч-овоо төсөл
КОЖЕГОВЬ компани 1996 оноос хойш Монгол Улсын зүүн өмнөд хэсэгт орших Дорноговь, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт геологийн эрэл хайгуулын ажлыг тасралтгүй хийж байна. Эрэл хайгуулын ажлыг гүйцэтгэхдээ УИХ-аас баталсан Ашигт малтмалын тухай хууль болон аюулгүй ажиллагаа, байгаль орчны стандартуудыг чанд мөрддөг.
Эдгээр хайгуулын ажлын үр дүнд 2007 онд Дулаан- Уул орд, 2010 онд Зөөвч-Овоо ордыг тус тус илрүүлж, Монгол Улсын ураны нөөцийг дорвитой нэмэгдүүлсэн.
* Кожеговь ХХК: Орано группийн хайгуулын салбар компани.
Хайгуулын өрөмдлөг
ХАЙГУУЛААС УУЛ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ РУУ
1996-1997
Кожеговь ХХК байгуулагдан, Говь нутагт геологийн эрэл хайгуулын ажлыг эхлүүлсэн
2002
Дулаан-Уул ордыг нээв
2006
5 дугаар сар: Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллах гэрээ байгуулав
2009
10 дугаар сар: Монгол Улсын Цөмийн энергийн агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулав
2011
6 дугаар сар: Дулаан-Уул төслийн талбайд Газрын доор уусган олборлох (ГДУО) технологийн туршилтыг амжилттай гүйцэтгэв
8 дугаар сар: Дулаан-Уул ордын 6 260 тонн ураны нөөцийг бүртгүүлсэн
2013
9 дүгээр сар: Мицубиши Корпораци АРЕВА Монгол ХХК-ийн хувьцааны 34 хувийн эзэмшигч болов
10 дугаар сар: АРЕВА Монгол ХХК, Мон-Атом ХХК-иуд хамтарсан АРЕВА Майнс ХХК-ийн удирдлагыг зохицуулсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулав
2 дугаар сар: Зөөвч-Овоо ордын 54 640 тонн ураны нөөцийг бүртгүүлсэн
2015
2 дугаар сар: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь Дулаан-Уул, Зөөвч-Овоо ураны ордуудыг ГДУО аргаар олборлож, хүдрийг боловсруулах тухай техник-эдийн засгийн үндэслэлийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталсан
6 дугаар сар: Дулаан-Уул, Зөөвч-Овоо ураны ордыг хамарсан ашиглалтын гурвын тусгай зөвшөөрөл олгов
2016
1 дүгээр сар: Дулаан ордын ураны 4 750 тонн нөөцийг бүртгүүлэв
7 дугаар сар: АРЕВА Майнс ХХК-д ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл олгов
2017
6 дугаар сар: Хамтарсан Бадрах Энержи ХХК үйл ажиллагаагаа эхлүүлж, Төлөөлөн удирдах зөвлөл анхны хурлаа хийв
2017-2019
Үйлдвэрлэлийн туршилтын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэв
АРЕВА Майнс ХХК нэрээ Бадрах Энержи болгож өөрчлөв (2018 оны 1 дүгээр сар)
2020
Төсвийн шинэ боломжуудын үнэлгээ, шаарддлагатай тохиолдолд инженерингийн нарийвчилсан судалгаа/ Уран боловсруулах үйлдвэрийн инженеринг, барилга угсралтын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргах
ЗӨӨВЧ-ОВОО ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТУРШИЛТ
Кожеговь ХХК-ийн геологичдын нээн илрүүлсэн Зөөвч-Овоо ураны орд нь сүүлийн 20 жилд дэлхий дээр илрүүлсэн 10 том ордын нэгд зүй ёсоор орсон. Өнөөдрийн байдлаар Бадрах Энержи ХХК Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт гэсэн 3 талбайг хамарсан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Тус компани Зөөвч-Овоо орд дээр үйлдвэрлэлийн туршилтын ажил хийж гүйцэтгэхэд шаардлагатай байгууламжуудыг барьж дуусгасан ба холбогдох зөвшөөрлүүдийг авсны дараа туршилтын ажлыг эхлүүлнэ.
Зөөвч-Овоо ордын талбайд ГДУО аргаар олборлох геологийн нөхцөлүүд тогтоогдсон тул уг ордыг ГДУО аргаар олборлоно гэж үзэж байгаа.
ДУЛААН- УУЛ ТӨСЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТЫН АЖИЛ (2010-2011)
Кожеговь ХХК Монгол Улсын Цөмийн энергийн агентлаг, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зөвшөөрөлтөйгөөр 2010 оны 12 дугаар сараас 2011 оны 6 дугаар сард Дулаан- Уул төслийн талбай дээр Газрын доор уусган олборлох (ГДУО) технологийн туршилт хийж гүйцэтгэсэн. Туршилтын үр дүнд тухайн орд дээр ГДУО аргаар олборлолт явуулах боломжтойг баталсан ба туршилт нь хайгуулаас уул уурхайн нарийвчилсан судалгаа, бүтээн байгуулалт руу шилжих чухал үе шат болсон.
ЗӨӨВЧ-ОВОО ТАЛБАЙН ГҮНИЙ УС, УСТ ДАВХАРГА
Зөөвч-Овоо талбайд 2011 онд нарийвчилсан хайгуул хийсэн. Нарийвчилсан хайгуулын ажлаар хүдрийн биетийн хэмжээ, агуулга, хэлбэрийг хэмжиж тодорхойлох зорилгоор эрдэсжилтийн бүсийг нарийвчлан тогтоосны зэрэгцээ геологи, гидрогеологийн судалгаа хийсэн.
Ус бол байгалийн чухал нөөц. Усны нөөцийг хамгаалахын тулд газрын гүн дэх түүний байршил, хөдөлгөөнийг судалж мэдэх нь зайлшгүй чухал. Гидрогеологичид геологийн зураг ашиглан, гадаргын болон гүний уснаас дээж авч шинжлэн газрын гүнд ус хэрхэн урсдаг талаарх зураглалыг нарийвчлан гаргадаг.
ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТЫН АЖЛЫН ӨМНӨХ, ЯВЦЫН БОЛОН ДАРААХ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ
Дулаан –Уул төслийн талбайд хэрэгжүүлсэн ГДУО туршилтын ажлын явцад гүний усны чанар болон гидродинамикийг хянах зорилгоор 2 торлолын дотор болон гадна, мөн туршилт хийгдсэн хүдэржилт орших давхаргын дээд, доод үеүдэд хяналтын цооног байгуулсан. Хяналт шинжилгээний үр дүнгээр ураны олборлолт нь байгаль орчинд маш бага нөлөө үзүүлэхийг тогтоосон.
ГДУО туршилтын ажлын үеийн болон туршилтын ажлын дараах байгаль орчны нөлөөллийн хяналт шинжилгээний үр дүнг Монгол Улсын холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн.
Зөөвч-Овоо талбайн гүний ус, уст давхарга
ЗӨӨВЧ-ОВОО ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТУРШИЛТ
Үйлдвэрлэлийн туршилтаар 2 торлол ашиглан уран олборлох ба үйлдвэрлэлийн шингэнээс ураныг салгах, цэвэршүүлэх, хатаах, борлуулах бүтээгдэхүүн гаргаж авах зэрэг боловсруулалтыг талбай дээрх жижиг хэмжээний боловсруулах үйлдвэрт хийнэ.
Савлагааг уламжлалт үйлдвэрт хийж, зориулалтын үйлдвэрт дараагийн шатны боловсруулалтад оруулахаар экспортод гаргана.
Туршилтын ажил 200 болон 300 өдөр хоёр торлол дээр ээлжлэн явагдаж, олборлолтоос эхлэн ураны 75 хувийн агуулгатай бүтээгдэхүүн гаргаж авах хүртэлх уран үйлдвэрлэлийн бүх үе шатыг хамарна.
Туршилт явагдах 2 жилийн дараа 20 орчим тонн уран гаргаж авна. Туршилтын ажлын явцад 32 хяналтын цооног байгуулан хяналт шинжилгээ хийнэ.
2 торлол бүхий цооногийн талбай
Цооногийн талбай
2 208 м2
Өрөмдлөгийн гүн нь
150 - 200м
Эрдэсжилтийн зузаалаг нь
10 м
32 хяналтын цооног буюу пьезометр 20тн уран олборлоно
Үйлдвэрлэлийн туршилтын ажлын зорилт
Уул уурхайн төслийн нарийвчилсан судалгаа, бүтээн байгуулалтын шатанд тус төслийн техник, эдийн засаг, байгаль орчны үндэслэлийг тогтоодог. Үүний хүрээнд геологичдын тогтоосон нөөцийг баталгаажуулж, орд болон түүний хүдрийн шинж чанарыг тодорхойлдог.
Уг шатанд үйлдвэрлэлийн туршилтын ажлын байгууламжуудыг барьж босгон, тухайн ордод хамгийн тохиромжтой олборлолт, хүдэр боловсруулалтын аргыг тодорхойлдог. Монгол Улсад талбай дээр туршилтын ажил хийж гүйцэтгэх нь геологийн хайгуулаар илрүүлсэн нөөцийг бүртгүүлэх хуулийн шаардлагын нэг хэсэг юм.
- Үйлдвэрлэлийн туршилтын ажлын үр дүнд техник, эдийн засгийн үндэслэлд шаардлагатай мэдээлэл мөн техник, эдийн засгийн судалгааны үзүүлэлтүүдийг батлах мэдээлэл олж авна.
- Үйлдвэрлэлийн туршилтын ажлаар олборлолтонд ашиглахаар сонгоод байгаа ГДУО арга нь байгаль орчинд нөлөөлөл бага үзүүлдэг болохыг батлах өгөгдөл цуглуулна.
Хяналт шинжилгээ
Үйлдвэрлэлийн туршилтын ажлын үзүүлэлтүүдийг компьютер дээр автоматаар тогтмол шалгана. Мөн гидравликийн болон химийн шинжилгээ хийх бөгөөд туршилтын үйл явцыг хянахад зориулж тусгайлан талбай дээр байгуулсан лабораторид уран, төмөр, хүчлийн агуулга, pH, давс, бусад шинж чанарын шинжилгээг өдөр тутам хийнэ.
Цооногийн талбайн дотор болон эргэн тойронд орд байрлах үеийн дээд доод үеүдэд 32 хяналтын цооног буюу пьезометр байгуулж, гүний усны чанар болон гидродинамикийг хэмжих юм.
Туршилтын ажлын өмнө, явцад мөн дараа нь усны дээж аван, туршилтын ажлаас байгаль орчинд, ялангуяа гүний усны чанарт нөлөөлж буй эсэхийг үнэлэх зорилготой системчилсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Үйлдвэрлэлийн туршилтын ажлын бас нэг зорилго нь хяналт шинжилгээний ажилд орон нутгийн иргэдийг оролцуулж, Зөөвч-Овоо төслийг нийгэм, байгаль орчин талаас нь хүлээн зөвшөөрүүлэхэд хувь нэмэр оруулах билээ.
Зөөвч-Овоо төсөл хэрэгжсэнээр орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ажилчдын ур чадвар дээшилнэ
Бадрах Энержи ХХК-ийн ажилчдын 96 хувь нь Монгол Улсын иргэд
Компани ажилчдынхаа 30 хувийг орон нутгаас бүрдүүлсэн
Үйлдвэрлэлийн туршилтын шатанд нийт 30 ажилтан ажиллана
Төслийн эдийн засгийн үр өгөөж
- Бадрах Энержи ХХК-ийн хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтын томоохон төсөл болно.
- Төслийн удирдлагын бүтцэд засгийн газрын санхүүжилт ашиглах шаардлагагүй.
- Төслийн хугацаанд улс, орон нутгийн хэмжээнд 1 тэрбум гаруй ам.долларын албан татвар төлнө.
- Улс, орон нутгийн хэмжээнд томоохон хэмжээний худалдан авалт хийж, бизнесийн боломж нэмэгдэнэ.
- Орон нутгийн дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулна.
- Үйлдвэрлэлийн туршилтын төсөл дээр үндсэн үйлдвэрлэлийн олборлолт эхлэхэд 1,000 гаруй ажлын байр бий болж, өндөр ур чадвартай боловсон хүчин бүрдүүлж, төрөл бүрийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ.