Зөөвч-Овоо төсөл

Тэргүүлэх Ураны орд

Эрэл хайгуул

КОЖЕГОВЬ компани 1996 оноос хойш Монгол Улсын зүүн өмнөд хэсэгт орших Дорноговь, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт геологийн эрэл хайгуулын ажлыг тасралтгүй хийж байна. Эрэл хайгуулын ажлыг гүйцэтгэхдээ УИХ-аас баталсан Ашигт малтмалын тухай хууль болон аюулгүй ажиллагаа, байгаль орчны стандартуудыг чанд мөрддөг.

Эдгээр хайгуулын ажлын үр дүнд 2007 онд Дулаан- Уул орд, 2010 онд Зөөвч-Овоо ордыг тус тус илрүүлж, Монгол Улсын ураны нөөцийг дорвитой нэмэгдүүлсэн.

* Кожеговь ХХК: Орано группийн хайгуулын салбар компани.

Хайгуулаас уул уурхайн бүтээн байгуулалт руу

2018

Улаанбадрах сум, Зүүнбаян багтай хамтран ажиллах гэрээ байгууллаа Төслийн шинэ боломжуудыг үнэлэх, шаардлагатай бол инженерийн нарийвчилсан судалгаа хийх / Уран боловсруулах үйлдвэрийн инженерийн болон барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр.

2018

Нэгдүгээр сар: АРЕВА Майнс ХХК нэрээ Бадрах Энержи болгож өөрчлөв. Үйлдвэрлэлийн туршилтын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэв

2019

Зөөвч-овоогийн байгууламжуудыг ашиглалтад оруулав.

2020

Зөөвч-овоо ордын батлагдсан нөөцийг 93,291 тоннд тооцооллоо

2021

Зөөвч-овоо төслийн ГДУО хийх туршилтын анхны цоргыг нээлээ

2015

February: Approval of Feasibility Study of Dulaan Uul and Zuuvch Ovoo uranium deposits, to be mined by ISR, and ore treatment in Ulaanbadrakh sum of Dornogobi province by Professional Council of the Mineral Resources of Mongolia
June: Granting of 3 mining licences for Dulaan Uul and Zuuvch Ovoo uranium deposits

2017

June: Mon-Atom takes a share in the capital of the Joint Venture

2016

January: Registration of Dulaan resources, estimated at 4,750 metric tons July: Granting of 3 mining licenses

2013

February: Registration of Zuuvch Ovoo resources, estimated at 54,640 metric tons
September: Mitsubishi Corporation acquired 34% equity interest in AREVA Mongol

2011

June: Successful In Situ Recovery (ISR) test at Dulaan Uul site
August: Registration of Dulaan Uul resources, estimated at 6,260 metric tons

2002

Discovery of Dulaan Uul deposit

2006

Cooperation Agreement with Mongolia’s Nuclear Energy Agency

1996

Creation of COGEGOBI & preliminary geological reconnaissance in the Gobi desert

Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт

Кожеговь ХХК-ийн геологичдын нээн илрүүлсэн Зөөвч-Овоо ураны орд нь сүүлийн 20 жилд дэлхий дээр илрүүлсэн 10 том ордын нэгд зүй ёсоор орсон. Өнөөдрийн байдлаар Бадрах Энержи ХХК Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт гэсэн 3 талбайг хамарсан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

Тус компани Зөөвч-Овоо орд дээр үйлдвэрлэлийн туршилтын ажил хийж гүйцэтгэхэд шаардлагатай байгууламжуудыг барьж дуусгасан ба холбогдох зөвшөөрлүүдийг авсны дараа туршилтын ажлыг эхлүүлнэ.

Зөөвч-Овоо ордын талбайд ГДУО аргаар олборлох геологийн нөхцөлүүд тогтоогдсон тул уг ордыг ГДУО аргаар олборлоно гэж үзэж байгаа.

Дулаан-Уул төслийн технологийн туршилтын ажил (2010-2011)

Кожеговь ХХК Монгол Улсын Цөмийн энергийн агентлаг, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зөвшөөрөлтөйгөөр 2010 оны 12 дугаар сараас 2011 оны 6 дугаар сард Дулаан- Уул төслийн талбай дээр Газрын доор уусган олборлох (ГДУО) технологийн туршилт хийж гүйцэтгэсэн. Туршилтын үр дүнд тухайн орд дээр ГДУО аргаар олборлолт явуулах боломжтойг баталсан ба туршилт нь хайгуулаас уул уурхайн нарийвчилсан судалгаа, бүтээн байгуулалт руу шилжих чухал үе шат болсон.

Технологийн туршилтын ажлын өмнөх, явцын болон дараах байгаль орчны хяналт шинжилгээ

Дулаан –Уул төслийн талбайд хэрэгжүүлсэн ГДУО туршилтын ажлын явцад гүний усны чанар болон гидродинамикийг хянах зорилгоор 2 торлолын дотор болон гадна, мөн туршилт хийгдсэн хүдэржилт орших давхаргын дээд, доод үеүдэд хяналтын цооног байгуулсан. Хяналт шинжилгээний үр дүнгээр ураны олборлолт нь байгаль орчинд маш бага нөлөө үзүүлэхийг тогтоосон.

ГДУО туршилтын ажлын үеийн болон туршилтын ажлын дараах байгаль орчны нөлөөллийн хяналт шинжилгээний үр дүнг Монгол Улсын холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн.

Туршилтын байгууламжийн агаарын зураг

2-торлол  бүхий цооногийн талбай
2 208 м2 цооногийн талбай

150 – 200м  өрөмдлөгийн гүн
10 м2 эрдэсжилтийн зузаалаг 
32 хяналтын цооног буюу пьезометр  20тн уран олборлоно

Үйлдвэрлэлийн туршилтын ажлын зорилт

Уул уурхайн төслийн нарийвчилсан судалгаа, бүтээн байгуулалтын шатанд тус төслийн техник, эдийн засаг, байгаль орчны үндэслэлийг тогтоодог. Үүний хүрээнд геологичдын тогтоосон нөөцийг баталгаажуулж, орд болон түүний хүдрийн шинж чанарыг тодорхойлдог.

Уг шатанд үйлдвэрлэлийн туршилтын ажлын байгууламжуудыг барьж босгон, тухайн ордод хамгийн тохиромжтой олборлолт, хүдэр боловсруулалтын аргыг тодорхойлдог. Монгол Улсад талбай дээр туршилтын ажил хийж гүйцэтгэх нь геологийн хайгуулаар илрүүлсэн нөөцийг бүртгүүлэх хуулийн шаардлагын нэг хэсэг юм.

  • Үйлдвэрлэлийн туршилтын ажлын үр дүнд техник, эдийн засгийн үндэслэлд шаардлагатай мэдээлэл мөн техник, эдийн засгийн судалгааны үзүүлэлтүүдийг батлах мэдээлэл олж авна.
  • Үйлдвэрлэлийн туршилтын ажлаар олборлолтонд ашиглахаар сонгоод байгаа ГДУО арга нь байгаль орчинд нөлөөлөл бага үзүүлдэг болохыг батлах өгөгдөл цуглуулна.

Хяналт шинжилгээ

Үйлдвэрлэлийн туршилтын ажлын үзүүлэлтүүдийг компьютер дээр автоматаар тогтмол шалгана. Мөн гидравликийн болон химийн шинжилгээ хийх бөгөөд туршилтын үйл явцыг хянахад зориулж тусгайлан талбай дээр байгуулсан лабораторид уран, төмөр, хүчлийн агуулга, pH, давс, бусад шинж чанарын шинжилгээг өдөр тутам хийнэ.

Цооногийн талбайн дотор болон эргэн тойронд орд байрлах үеийн дээд доод үеүдэд 32 хяналтын цооног буюу пьезометр байгуулж, гүний усны чанар болон гидродинамикийг хэмжих юм.

Туршилтын ажлын өмнө, явцад мөн дараа нь усны дээж аван, туршилтын ажлаас байгаль орчинд, ялангуяа гүний усны чанарт нөлөөлж буй эсэхийг үнэлэх зорилготой системчилсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Төслийн үр өгөөж

Зөөвч-Овоо төсөл хэрэгжсэнээр орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ажилчдын ур чадвар дээшилнэ

Бадрах Энержи ХХК-ийн ажилчдын 96 хувь нь Монгол Улсын иргэд
Компани ажилчдынхаа 30 хувийг орон нутгаас бүрдүүлсэн

Үйлдвэрлэлийн туршилтын шатанд нийт 37 ажилтан ажиллана

Төслийн эдийн засгийн үр өгөөж

  • Бадрах Энержи ХХК-ийн хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтын томоохон төсөл болно.
  • Төслийн удирдлагын бүтцэд засгийн газрын санхүүжилт ашиглах шаардлагагүй.
  • Төслийн хугацаанд улс, орон нутгийн хэмжээнд 1 тэрбум гаруй ам.долларын албан татвар төлнө.
  • Улс, орон нутгийн хэмжээнд томоохон хэмжээний худалдан авалт хийж, бизнесийн боломж нэмэгдэнэ.
  • Орон нутгийн дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулна.
  • Үйлдвэрлэлийн туршилтын төсөл дээр үндсэн үйлдвэрлэлийн олборлолт эхлэхэд 1,000 гаруй ажлын байр бий болж, өндөр ур чадвартай боловсон хүчин бүрдүүлж, төрөл бүрийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ.

ГДУО Технологи

Ураны хүдэр олборлох арга

Ураны хүдэр

Цөмийн энергийн түлш

Компанийн хэвлэл

Contact
close slider