Бидний тухай

Тогтвортой хөгжил

Орон нутаг

Нээлттэй, үр ашигтай харилцаа

Бид үйл ажиллагаа явуулдаг Хонгор, Зүүнбаян сумдад нийгэм, эдийн засгийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлдэг.

Орон нутгийн онцлогийг харгалзан, оролцогч талуудтай итгэлцэлд суурилсан харилцааг чухалчилдаг. Тусгай баг орон нутгийн харилцаа, олон нийтийн оролцоог хариуцан, иргэдийн хэрэгцээг судалж, төслийн мэдээллийг хүргэдэг.

Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөл
Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөл
Нийгэм, эдийн засгийн хөгжил

Орон нутагт оруулсан хөрөнгө оруулалт

2006–2024 онд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд салбар тус бүрээр оруулсан хөрөнгө оруулалт (сая төгрөгөөр).

9.2 тэрбум ₮
2006 оноос орон нутагт оруулсан нийт хөрөнгө
2,089.3сая ₮
Боловсрол
2,011.8сая ₮
Эдийн засаг
1,654.7сая ₮
Хүний эрүүл мэнд
1,424.4сая ₮
Малын эрүүл мэнд
697.0сая ₮
Соёл, спорт
682.4сая ₮
Цахилгаан хангамж
574.3сая ₮
Усан хангамж
Нийгмийн хөгжлийн төслүүд

Орон нутгийн хөгжлийг дэмжсэн хөтөлбөрүүд

Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

2010 оноос хойш 77 оюутан хамрагдаж, нийт 226 тэтгэлэг олгосон. Тэтгэлэг сургалтын бүх хугацааг хамардаг.

Хамтын ажиллагааны зөвлөл

2013 онд байгуулагдсан, компани, төр, ТББ, малчдын төлөөлөл бүхий 15 гишүүнтэй. Өнөөг хүртэл 45 удаагийн хурал зохион байгуулсан.

Малжуулах төсөл

Айл өрх бүрт 50 толгой мал (25 эм хонь + 25 эм ямаа) гурван жилийн хугацаатай. Уламжлуулдаг зарчмаар нийт 134 өрх хамрагдсан.

FXB төсөл

2016 оноос Бельгийн François-Xavier Bagnoud сангтай хамтран эрүүл мэнд, хоол тэжээл, эрүүл ахуй, боловсролын сургалтаар ядуурлыг бууруулдаг.

Үйлдвэрлэлийн туршилттай танилцах аялал

Орон нутгийн иргэдэд талбайн аялал зохион байгуулдаг — 2021–2025 онд нийт 2,200 гаруй иргэн хамрагдсан.

Их сургуулиудтай хамтын ажиллагаа

МУИС, ШУТИС, Сайншандын политехник коллежтэй санамж бичиг байгуулж, цөмийн технологи, геологи, уул уурхайн чиглэлээр хамтран ажилладаг.

Байгаль орчны хяналт шинжилгээ
Байгаль орчны хяналт шинжилгээ
Байгаль орчин

Байгаль орчныг хамгаалах нь

Зөөвч-Овоо төсөл ГДУО технологиор байгаль орчинд бага нөлөө үзүүлэхээр ажилладаг бөгөөд усны нөөц, биологийн төрөл зүйл, цацрагийн аюулгүй байдлыг тогтмол хянадаг.

  • 2006 оноос хойш 200 гаруй хяналтын цооногийн сүлжээ байгуулсан.
  • ГДУО арга уламжлалт уурхайгаас 5 дахин бага ус хэрэглэдэг.
  • «Зайлсхийх–бууруулах–нөхөн сэргээх–нөхөн төлбөр» зарчмаар биологийн төрөл зүйлийг хамгаалдаг, ялангуяа заган ой.
  • 2013 оноос орон нутгийн малчид, захиргаатай хамтран байгаль орчны хяналт шинжилгээг хийдэг (БОАЖЯ 2019 онд «шилдэг туршлага» гэж үнэлсэн).
  • Нөхөн сэргээлтэд цооног хаах, хоолой авах, байгууламж буулгах, ургамал сэргээх ажил багтдаг.
149 Bq/m³
Хэмжсэн радоны дээд утга, ажлын байрны 1,110 Bq/m³ хязгаараас 7 дахин бага
5 сая
«Тэрбум мод» хөтөлбөрт олборлолтын хугацаанд тарих модны амлалт
5 га
Туршилтын үйл ажиллагааны нөлөөг нөхөж заган мод тарьсан талбай
Өргөдөл, гомдол

Гомдол хүлээн авах, шийдвэрлэх журам

2020 онд бий болгосон энэхүү журам нь шүүхээс өмнөх маргаан шийдвэрлэлд зориулагдсан бөгөөд гомдлыг ердийн тохиолдолд хоёр сарын дотор шийдвэрлэдэг.

Журам үзэх →
Хаяг
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Замын Үндэсний гудамж 9, ICC Tower, 5, 8 давхар