Өргөдөл, гомдол
Өргөдөл, гомдол хүлээн авах механизм
"Бадрах Энержи" нь оролцогч талуудтайгаа ил тод, эргэх холбоотой ажиллахыг эрхэмлэдэг. Хэрэв та манай үйл ажиллагаатай холбоотой санал, өргөдөл, гомдол гаргах бол доорх механизмаар хандана уу. Бид гомдол бүрийг тогтсон журам, хугацааны дагуу шударгаар шийдвэрлэнэ.
НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн үндсэн зарчим (UNGP)-д нийцсэн
Механизм нь 8 шалгуурт суурилна
Гомдол шийдвэрлэх үйл явцын үр дүнтэй байдлыг хангах үүднээс дараах зарчмуудыг мөрдлөг болгоно.
Хууль ёсны
Оролцогч талуудын итгэлийг бий болгож, журмаар ажиллана.
Хүртээмжтэй
Бүх оролцогч талд танигдсан, саадгүй, дэмжлэгтэй.
Урьдчилан харах
Үе шат, хугацаа, үр дүн нь тодорхой урьдчилан мэдэгдэнэ.
Шударга
Бүх талд адил тэгш, мэдээллийн ижил хүртээмжтэй.
Ил тод
Явц, үр дүнг талуудад ил тод мэдээлж байна.
Хүний эрхэд нийцсэн
Олон улсын хүний эрхийн стандартыг хангана.
Тогтвортой дэвших
Гомдлоос суралцаж механизмаа байнга сайжруулна.
Оролцоо
Талуудтай шууд харилцаж шийдлийг хамтад нь олно.
5 шаттай, хугацааны хязгаартай
Таны гомдлыг хүлээн авснаас шийдвэрлэх хүртэл дараах үе шатаар дамжина. Хариуны хугацаа тодорхой тул та аль шатанд хариу авахаа урьдчилан мэдэх боломжтой.
Тодорхойлох ба илрүүлэх
7 хоногГомдлыг хүлээн авч системд бүртгэн, бүртгэлийн дугаарыг гомдол гаргагчид буцаан хүргүүлнэ.
Үнэлэх ба судлах
21 хоног (3×7)Тухайн асуудлыг судалж, баримт материалд тулгуурлан шалгаж, шийдвэрлэх арга замыг боловсруулна.
Хариу хүргэх, хавтас хаах
7 хоногБоловсруулсан хариуг гомдол гаргагчид хүргэж, хариу авна. Хороогоор шийдвэрлэвэл 14 хоног.
Засах ба урьдчилан сэргийлэх
1 сарын доторДахин давтагдахаас сэргийлэх засах арга хэмжээ авч, талуудад баталгаажуулна.
Тайлагнах
Жилд 1 удааГомдол шийдвэрлэлтийн нэгдсэн тайланг CSM баг болон холбогдох талуудад тайлагнана.
Гомдлоо энд бүртгүүлнэ үү
Доорх маягтыг бөглөн илгээснээр таны гомдол автоматаар бүртгэгдэж, бүртгэлийн дугаар үүснэ. Тэр дугаараар та гомдлынхоо явцыг хянах боломжтой.
