Зөөвч-Овоо төсөл
Хайгуулаас уул уурхайн бүтээн байгуулалт руу
1996 оноос хойш Орано группын хайгуулын охин компани Кожеговь ХХК Монголын зүүн өмнөд аймгуудад геологийн эрэл, хайгуулын ажлыг тасралтгүй явуулж ирсэн.
Энэхүү ажлын үр дүнд 2002 онд Дулаан-Уулын, 2010 онд дэлхийн зэрэглэлийн Зөөвч-Овоогийн ураны орд нээгдсэн юм. Зөөвч-Овоо нь Монголын хамгийн дэвшилтэт ураны төсөл бөгөөд газрын доор уусган олборлох (ГДУО) аргаар хариуцлагатайгаар хөгжүүлэгдэж байна.

Хайгуулаас үйлдвэрлэл хүртэл
Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт
"Бадрах Энержи" 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх 18 сарын хугацаанд Зөөвч-Овоогийн ордоос уран олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай гүйцэтгэв.
Туршилтын зорилго
- ТЭЗҮ-д шаардлагатай өгөгдлийг гаргаж, техник-эдийн засгийн үзүүлэлтийг батлах
- ГДУО олборлолтын аргын байгаль орчинд үзүүлэх бага нөлөөг баталгаажуулах
- Хяналт шинжилгээний ажилд орон нутгийн иргэдийг оролцуулах
Туршилтын үр дүн
- Ойролцоогоор 10 тонн байгалийн уран олборлосон
- Аюулгүй ажиллагаа, байгаль орчны ослын тохиолдол бүртгэгдээгүй
- 52 ажилтны 50 нь буюу бараг 100% нь Монголын иргэд, зөвхөн 2 гадаад мэргэжилтэн ажилласан
- 75% хүртэлх цэвэршилттэй бүтээгдэхүүн хүртэлх бүх шатыг туршив


Усны нөөцийн нарийвчилсан судалгаа
2011 оноос эхлэн нарийвчилсан хайгуул, Шинжлэх Ухааны Академийн иж бүрэн судалгаа явагдсан.
Ундны ус агуулсан гүний уст давхаргууд нь ураны олборлолтын уст давхаргаас ус нэвтрүүлдэггүй шавран давхаргаар тусгаарлагдсан болохыг тогтоосон.
- Олборлох талбайн хөрс, ургамал, мал амьтны мах, сүүний дээжид хүн, мал амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээний хортой биоидэвхт металл илрээгүй.
- ГДУО технологи нь Үмнөд, Дулаан-Уул, Зөөвч-Овоогийн ордод хамгийн тохиромжтой арга гэж тогтоогдсон.
- 62 хөрсний дээж, 18 худаг, 7 ургамлын цэгээс дээж авч, цооногийн талбайн орчим болон дотор 34 хяналтын цооног суурилуулсан.
Тасралтгүй хяналт шинжилгээ
Гэрчилгээжсэн лабораторид өдөр бүр дээж шинжилж, уран, төмөр, хүчлийн агууламж, pH, давсжилт зэрэг үзүүлэлтийг хянадаг. Дунджаар өдөрт 40 орчим дээж шинжилнэ.
Шинжилгээг SGS лабораториор гэрээгээр гүйцэтгүүлж, Control Command систем автомат хяналт хийдэг.
Монголд үлдэх үр өгөөж
Ирээдүйн үр өгөөж
- Төслийн хугацаанд улс, орон нутгийн төсөвт 2 тэрбум гаруй ам.долларын татварын орлого төвлөрнө.
- Олборлолтын үе шат эхэлснээр 1,600 шууд болон шууд бус ажлын байр бий болно.
- Төслийг бүхэлд нь Орано групп санхүүжүүлэх бөгөөд Монгол Улс санхүүжилт, үйл ажиллагааны эрсдэлгүйгээр үр өгөөжийн дийлэнхийг авна.