Ажлын байр

Бүх ажлын байр
Нээлттэй

ГЕОФИЗИКИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКЧ

Эцсийн хугацаа: 2026-09-14

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

Энэхүү ажлын байр нь геофизикийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээг хийх үүрэгтэй бөгөөд тогтоосон журам, зааврын дагуу шууд болон шууд бус удирдлагын хяналт дор ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Хээрийн ажил болон цооногийн геофизикийн хэмжилтэд багажийн  найдвартай ажиллагааг хангаж ажиллах.

  • Цооногийн геофизикийн багаж тоног төхөөрөмжийн тогтмол хийгддэг үйлчилгээг хуваарийн дагуу хийх.

  • Ахлах геофизикчтэй хамтран засвар үйлчилгээний журам боловсруулах, шинэчлэх.

  • Геофизикийн тоног төхөөрөмжийн нөөц бүртгэлийг хөтлөх, нэмэлт сэлбэгийн хэрэгцээг урьдчилан мэдэгдэх.

  • Талбайгаас ирсэн өрмийн шаврын хэмжилтийг хариуцаж хийх.

  • Шаардлагтай тохиолдолд DGPS хэмжилт хийх.

  • Шаардлагатай тохиолдолд удирдлагаас үүрэг болгосон эсэхээс үл хамааран бусад нэгж хэлтсүүдтэй хамтран ажиллах.

  • Осол үүсэх дөхсөн тохиолдол, ажлын байрны аюулыг бүртгэж, эрсдэлийг бууруулах зорилгоор ХАБЭА ажилтнуудтай хамтран ажиллах.

  • ХАБЭАБО-тай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд шаардлагатай үед зохих арга хэмжээ авах.

  • Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаваруудыг гүйцэтгэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Элэктроник, Цахилгааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх. 

  • Холбогдох салбарт мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх.

  • Мэргэжлийн программ хангамж дээр ажиллах чадвартай байх

  • Бие даан болон багаар ажиллах чадвартай

  • Жолооны эрхийн үнэмлэхтэй, туршлагатай

  • Англи хэлээр сайн ойлгох, ярих, бичих чадвартай байх.

  • MS Office программууд (Word, Excel, Power Point, Outlook, etc.) дээр ажиллах чадвартай байх.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана. 

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин

  • 13 дахь сарын цалин

  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна

  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно

  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com 

ГЕОФИЗИКИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКЧ — Бадрах Энержи