Ажлын байр

Бүх ажлын байр
Хаалттай

ОРОН НУТГИЙН ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН

Эцсийн хугацаа: 2026-08-21

Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

Энэхүү ажлын байр нь компанийн орон нутгийн харилцаа, оролцогч талуудтай харилцах болон нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Дорноговь аймгийн төрийн байгууллага, орон нутгийн иргэд болон бусад оролцогч талуудтай тогтвортой хамтын ажиллагааг ханган, мэдээллийн урсгал, хамтын ажиллагааны үйл ажиллагааг компанийн бодлого, журмын дагуу зохион байгуулах үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • Дорноговь аймаг, сумдын төрийн байгууллагуудтай өдөр тутмын харилцааг зохицуулж, Сайншанд оффисын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах

  • Хамтын ажиллагааны гэрээ болон орон нутгийн хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг холбогдох нэгжүүдтэй хамтран зохион байгуулах.

  • Компанийн орон нутагт өгсөн үүрэг, амлалтуудын хэрэгжилтийн мэдээллийг бүртгэж, тогтмол тайлан бэлтгэх.

  • Иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч бүртгэн, холбогдох нэгжүүдтэй хамтран шийдвэрлүүлэх ажлыг зохицуулах.

  • Орон нутгийн хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжих болон оролцогч талуудтай харилцах үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.

  • Уулзалт, зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээ болон уурхайн талбайн айлчлалын зохион байгуулалтыг хариуцах.

  • Шууд удирдлагаас өгсөн орон нутгийн харилцаатай холбоотой бусад үүргийг гүйцэтгэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Нийгмийн ухаан, Төрийн удирдлага, Харилцаа холбоо, Хөгжлийн судлал, Бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй. 

  • Нийгмийн хариуцлага, орон нутгийн харилцаа, төрийн байгууллагатай хамтран ажиллах, олон нийттэй харилцах чиглэлээр 2–5 жилийн ажлын туршлагатай. 

  • Орон нутгийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай. 

  • Нутгийн засаг захиргааны бүтэц, гол оролцогч талууд, нийгмийн нөхцөл байдал, уул уурхайн орчинтой холбоотой мэдлэгтэй.

  • Монгол улсын хууль, журам, орон нутгийн засаг захиргааны систем, хариуцлагатай уул уурхайн зарчмыг мэддэг байх

  • Олон нийтийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх, хянах, тайлагнах чадвартай.

  • Төрийн байгууллага, олон нийтийн байгууллага, орон нутгийн иргэд зэрэг олон талт оролцогчтой харилцах, хэлэлцээр хийх болон харилцаа байгуулах чадвартай.

  • Тогтмол тайлан, албан бичиг, бусад баримт бичгийг бэлтгэх чадвартай.

  • Майкрософт оффисын программууд дээр  ажиллах чадвартай 

  • Монгол хэлээр чөлөөтэй ярьдаг байх, Англи хэлний бичгийн болон ойлгох чадвартай байх

  • Уул уурхай, эрчим хүч эсвэл дэд бүтцийн төсөлд ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай

  • Оролцогч талуудтай харилцах, олон нийттэй харилцах чиглэлийн сургалт, сертификаттай бол давуу тал болно.

Ажлын байр

  • Сайншанд оффис

  • 5*2 хуваарийн дагуу ажиллана, (4 өдөр оффиссоос, 1 өдөр гэрээсээ ажиллах боломжтой)

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин

  • 13 дахь сарын цалин

  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна

  • Хоол унааны мөнгө олгоно

  • Жил тутмын сургалтуудад хамруулна

  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал 

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

Хаалттай
ОРОН НУТГИЙН ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН — Бадрах Энержи