Ажлын байр

Бүх ажлын байр
Нээлттэй

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНИКЧ (4)

Эцсийн хугацаа: 2026-10-30

Бадрах Энержи компани нь олон жилийн турш урт хугацаанд үргэлжлэх Зөөвч-Овоо төслийг хэрэгжүүлж байна. Манай нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол Улсын иргэд бүрдүүлэх бөгөөд та олон үндэстний, олон талт багийн нэг хэсэг болж, туршлагатай хамт олон, менежерүүд болон олон улсын мэргэжилтнүүдээс суралцан мэргэжлийн хувьд өсөн дэвших боломжтой. Бид хүн бүр хөгжих, мэдлэг туршлагаа хуваалцах, шинэ санаа бодлоо солилцох, бие биенээсээ суралцахад нээлттэй ажлын орчныг бүрдүүлэхийг зорьж байна.

Бид Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн салбарын ирээдүйг бүтээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй, чадварлаг Монгол мэргэжилтнүүдийг бидэнтэй нэгдэхийг урьж байна.

Энэхүү ажлын байр нь уурхайн талбайд байрлан 14/14 хоногийн ээлжийн хуваариар ажиллах бөгөөд тогтоосон журам, заавар, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний дагуу IBC савтай хүхрийн хүчил болон бусад химийн бодисыг хүлээн авах, шалгах, өргөгч машин ашиглан зөөх, агуулахад байрлуулах, хадгалах, царцсан буюу хөлдсөн эсэхийг хянах, гэсгээх, агуулах хооронд болон ISO танк руу гар насос ашиглан шилжүүлэх үйл ажиллагааг аюулгүй, үр ашигтай, зохистой явуулахыг эрмэлзэн ажиллана.

Үйлдвэрлэлийн ахлах оператор болон Үйлдвэрлэлийн менежерийн удирдлаганд,

Таны хариуцан ажиллах чиг үүрэг:

  • Химийн бодисын аюулгүй ажиллагаа болон үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор анхан шатны ашиглалтын бүртгэлийг үнэн, зөв хөтлөх

  • Сэрээт өргөгч ашиглан хүхрийн хүчил болон бусад химийн бодисуудыг тээвэрлэх, химийн бодисын агуулахуудын хяналтыг тогтмол хийх

  • Химийн бодисын агуулахуудад асгаралт гоожилт үүссэн эсэхийг тогтмол хянах, бүртгэх, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах ба цэвэрлэгээг тогтмол хийх

  • Агуулахуудын температурыг тогтмол хянах, хөлдөхөөс сэргийлэх

  • Үйлдвэрлэлийн гадаах болон дотоод ажлуудыг үйлдвэрлэлийн ахлах операторын заавраар хийх, газар шорооны ажил, шугам хоолой тавих ажлуудад оролцох

  • Үйл ажиллагааг зогсолтгүй явуулахад шаардлагатай урвалж бодис ажлын байранд бэлэн байгаа эсэхийг ханган ажиллах

  • Ажлын хэсэг, тоног төхөөрөмж болон багаж хэрэгслийн цэвэрлэгээ, эмх цэгц, аюулгүй байдлыг ханган ажиллах

  • Тоног төхөөрөмжийн ажиллагаа болон технологийн нөхцөлд гарсан зөрчилийг илрүүлэн шууд удирдлагадаа мэдэгдэн арилгах

  • Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам болон компанийн дотоод бодлого, журмыг мөрдөж ажиллах.

Энэхүү ажлын байрт тавигдах ур чадвар, туршлага:

  • Геологи, уул уурхай, гидрометаллурги, хими эсвэл холбогдох техникийн чиглэлээр техникийн дунд болон мэргэжлийн боловсролтой байх нь давуу тал болно.

  • Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл эсвэл үйлдвэрлэлийн салбарт 2-оос дээш жил ажилласан туршлагатай байх

  • Жолооны В ангиллын хүчинтэй жолооны үнэмлэхтэй байх, механик машин барьдаг бол давуу талтай

  • Үйлдвэрлэлийн, байгаль орчны болон цацрагийн аюулгүй ажиллагааны зарчмуудын талаар ойлголттой

  • Дээж авах болон дээжтэй харьцах журмын дагуу ажиллах ур чадвартай

  • Химийн бодисын ирсэн хэмжээ, нөөцийг бүртгэх чадвартай байх

  • Сэрээт өргөгч барьж байсан туршлагатай байх (мэргэжлийн үнэмлэхтэй бол давуу талтай)

  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх, техникийн нэр томьёо ойлгодог бол давуу талтай

  • Бие даан болон багаар ажиллах ур чадвартай байх

Ажлын байрны хангамж, урамшуулал        

  • Ажилтанд эрүүл мэндийн даатгал

  • Зам, хоолны зардлын нэмэгдэл

  • Дотоодын болон олон улсын түвшинд суралцах, хөгжих боломж

  • Сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих хөтөлбөр

Бид шаардлага хангасан ажил горилогчдыг нас, хүйс, үндэс угсаа, иргэншил, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл болон хуульд заасан бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш боломж олгож сонгон шалгаруулдаг. Бид аюулгүй ажиллагаа, ёс зүй, хамтын ажиллагаа, хариуцлагыг эрхэмлэдэг ба адилхан үнэт зүйлстэй чадварлаг хүмүүсийг багтаа урьж байна.

2027 оны 4 сар хүртэлх хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллана.

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНИКЧ (4) — Бадрах Энержи