Ажлын байр

Бүх ажлын байр
Нээлттэй

ГРЕЙДЭРИЙН ОПЕРАТОР (1)

Эцсийн хугацаа: 2026-10-30

Бадрах Энержи компани нь олон жилийн турш урт хугацаанд үргэлжлэх Зөөвч-Овоо төслийг хэрэгжүүлж байна. Манай нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол Улсын иргэд бүрдүүлэх бөгөөд та олон үндэстний, олон талт багийн нэг хэсэг болж, туршлагатай хамт олон, менежерүүд болон олон улсын мэргэжилтнүүдээс суралцан мэргэжлийн хувьд өсөн дэвших боломжтой. Бид хүн бүр хөгжих, мэдлэг туршлагаа хуваалцах, шинэ санаа бодлоо солилцох, бие биенээсээ суралцахад нээлттэй ажлын орчныг бүрдүүлэхийг зорьж байна.

Бид Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн салбарын ирээдүйг бүтээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй, чадварлаг Монгол мэргэжилтнүүдийг бидэнтэй нэгдэхийг урьж байна.

Энэхүү ажлын байр нь уурхайн талбайд байрлан 14/14 хоногийн ээлжийн хуваариар ажиллана.

Кемп менежерийн удирдлаганд,

Таны хариуцан ажиллах чиг үүрэг:

  • Автогрейдер ашиглан зам хусаж тэгшлэх, засварлах

  • Hiece болон 70 серийн машинаар хүн тээвэр хийх

  • Шаардлагатай тохиолдолд хүнд болон хөнгөн техник ашиглан газар шорооны болон ачаа тээврийн ажлыг гүйцэтгэх

  • Тээврийн хэрэгсэл болон хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын талаарх компанийн Аюулгүй байдлын бодлого дүрэм журмыг баримтлан ажиллах

  • Тээврийн хэрэгслийг цаг ямагт цэвэр цэмцгэр байлгаж засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгэн аюулгүй байдлыг хангаж ажиллах

  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчээс гаргасан заавар зөвлөмжийн дагуу урсгал засвар үйлчилгээг явуулж өдөр тутмын үзлэгийг хийх

  • Үйл ажиллагааны аюулгүй байдалд нөлөөлөхүйц том, жижиг эвдрэл гарсан болон гарч болзошгүй тохиолдолд засварын механикт даруй мэдэгдэх

  • Хээрийн ангийн менежерийн хуваарилсан ажлыг хийж гүйцэтгэх ба шаардлагатай үед засварын ажилд туслах

 

Таны хариуцан ажиллах чиг үүрэг:Энэхүү ажлын байрт тавигдах ур чадвар, туршлага:

  • Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой

  • МУ-н жолооны В,С,D,E ангиллын үнэмлэхтэй

  • Автогрейдер болон бусад машин техникийн мэргэжлийн үнэмлэхтэй

  • Автогрейдэрийн оператороор 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай

  • Хүн тээвэрт явж байсан туршлагатай

  • Жижиг урсгал засвар үйлчилгээг бие даан гүйцэтгэх чадвартай

  • МУ-н замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг сайтай байх

  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу талтай

Ажлын байрны хангамж, урамшуулал        

  • Жилийн урамшуулал

  • Ажилтан болон түүний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгал

  • Зам, хоолны зардлын нэмэгдэл

  • Дотоодын болон олон улсын түвшинд суралцах, хөгжих боломж

  • Спортын үйл ажиллагаанд зориулсан тэтгэмж

  • Уян хатан ажлын зохицуулалт

  • Удаан хугацаанд ажилласны урамшуулал

  • Сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих хөтөлбөр

Бид шаардлага хангасан ажил горилогчдыг нас, хүйс, үндэс угсаа, иргэншил, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл болон хуульд заасан бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш боломж олгож сонгон шалгаруулдаг. Бид аюулгүй ажиллагаа, ёс зүй, хамтын ажиллагаа, хариуцлагыг эрхэмлэдэг ба адилхан үнэт зүйлстэй чадварлаг хүмүүсийг багтаа урьж байна.

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

ГРЕЙДЭРИЙН ОПЕРАТОР (1) — Бадрах Энержи