Ажлын байр

Бүх ажлын байр
Нээлттэй

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАГЧ

Эцсийн хугацаа: 2026-11-01

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

Засвар үйлчилгээний техникийн зохицуулагч нь техникийн бичгийн болон аман орчуулга хийх, техникийн уулзалтуудын үеэр үнэн зөв, ойлгомжтой харилцааг хангах, засвар үйлчилгээний KPI болон хяналтын самбаруудыг шинэчлэх, Power BI тайлангийн анхан шатны шийдлүүдийг боловсруулах, мөн засвар үйлчилгээний хэлтсийн баримт бичиг, тайлагнал, захиргааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • Техникийн журам, тайлан, ажлын заавар, техникийн тэмдэглэл болон инженерийн баримт бичгүүдийг мэргэжлийн нэр томьёог зөв ашиглан орчуулах.

  • Техникийн уулзалтуудын үеэр аман орчуулга хийж, олон хэлээр харилцаж буй багуудын ойлголцлыг хангах.

  • Механик, цахилгаан, хэмжүүр-хяналтын тоноглолын үндсэн ойлголтыг ашиглан орчуулгын агуулгыг үнэн зөв, ойлгомжтой хүргэх.

  • Техникийн нэр томьёоны нэгдсэн хэрэглээг бүх баримт бичигт хангах.

  • Засвар үйлчилгээний журам, шалгах хуудас, техникийн файлуудыг шинэчлэх, зохион байгуулах, хянах.

  • Баримт бичгийн агуулга нь талбайн бодит ажлын практиктай нийцэж байгаа эсэхийг хангах.

  • Аудитын үед шинэчлэгдсэн, үнэн зөв техникийн баримт бичгээр дэмжлэг үзүүлэх.

  • Техникийн мэдээлэл болон баримт бичгийн урсгалыг хэлтэс хооронд зохицуулах.

  • Долоо хоног, сар бүрийн засвар үйлчилгээний үзүүлэлтүүдийг шинэчлэх. 

  • SAP болон бусад эх үүсвэрээс өгөгдөл нэгтгэх.

  • Чиг хандлага, саатал болон давтагдсан асуудлуудыг тодорхойлох.

  • Засвар үйлчилгээний захирал болон удирдлагуудад зориулсан тайлан боловсруулах.

  • Засвар үйлчилгээний гүйцэтгэлийг хянах Power BI хяналтын самбар боловсруулах, шинэчлэх.

  • Тайланг автоматжуулах болон өгөгдлийн харагдацыг сайжруулах MVP (Хамгийн бага боломжит бүтээгдэхүүн) шийдэл боловсруулах.

  • SAP, Excel (VBA), SharePoint системээс ирэх өгөгдлийн чанар, найдвартай байдлыг хангах.

  • Дижитал тайлагналын хэрэгслүүдийг тасралтгүй сайжруулахад дэмжлэг үзүүлэх.

  • Хурлын тэмдэглэл боловсруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, баримт бичгийн загваруудыг удирдах.

  • Зогсолтын үеийн баримт бичиг (ажлын жагсаалт, шалгах хуудас, хуваарь) боловсруулахад дэмжлэг үзүүлэх.

  • Засвар үйлчилгээний үндсэн хэрэгцээнд зориулсан худалдан авалтын хүсэлтүүдийг дэмжих.

  • Засвар үйлчилгээний хэлтэс доторх мэдээлэл, харилцааны урсгалыг хэвийн хангах.

Мэргэжил, ажлын туршлага

  • Орчуулга, хэл шинжлэл, техникийн харилцаа холбоо эсвэл холбогдох чиглэлээр дээд боловсролтой.

  • Механик, цахилгаан инженерчлэл, хэмжүүр-хяналт, үйлдвэрлэлийн засвар үйлчилгээний чиглэлээр техникийн сургалттай бол давуу тал болно.

  • Техникийн зохицуулагч эсвэл ижил төстэй албан тушаалд 2–3 жил ажилласан туршлагатай.

  • Техникийн хэлтэс хоорондын уялдаа холбоо, зохицуулалтыг дэмжиж ажиллаж байсан туршлагатай.

  • Механик, цахилгаан, хэмжүүр-хяналт, дэд бүтцийн чиглэлээр техникийн аман болон бичгийн орчуулга хийж байсан туршлагатай.

  • Үйлдвэрийн засвар үйлчилгээний процессын талаар ерөнхий ойлголттой.

  • Техникийн зураг, цахилгааны схем, P&ID схемийг уншиж ойлгох чадвартай.

  • SAP эсвэл бусад CMMS системийн талаар мэдлэгтэй.

  • Засвар үйлчилгээний техникийн нэр томьёо, баримт бичгийн талаар ойлголттой.

  • Аналитик сэтгэлгээтэй, асуудал шийдвэрлэх чадвартай. 

  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй.

Ажлын байр

  • Уурхайн талбайд 14/14 хуваарийн дагуу ажиллана 

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин

  • 13 дахь сарын цалин

  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна

  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно

  • Жил тутмын сургалтууд

  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал 

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com 

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАГЧ — Бадрах Энержи