Ажлын байр

Бүх ажлын байр
Нээлттэй

АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ

Эцсийн хугацаа: 2026-10-30

Дорноговь аймаг дахь төслийн талбайд ээлжийн хуваариар ажилладаг ажилтнуудад анхан шатны (A1–A2) англи хэлний сургалт зохион байгуулах, мэргэшсэн, туршлагатай Англи хэлний багш таныг урьж байна. Энэхүү үйлчилгээ нь Үндсэн ажилтны хөдөлмөрийн гэрээгээр бус, Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр явагдах болно.

Гүйцэтгэх үүрэг

  • Төслийн талбай дахь хоёр кемпийн орчинд Хүний нөөцийн газраас баталсан хуваарийн дагуу англи хэлний сургалт зохион байгуулах;

  • Төслийн талбайн ажилтнуудын ажлын орчин, өдөр тутмын хэрэгцээнд нийцүүлэн анхан шатны (A0–A2) англи хэлний сургалт явуулах;

  • Сургалтын модуль бүр эхлэхээс өмнө стандарт түвшин тогтоох шалгалт авах, сар бүр болон тухайн модулийн төгсгөлд суралцагчдын мэдлэг, ахицыг үнэлэх;

  • Сургалтын бүрэн хөтөлбөр болон хичээлийн төлөвлөгөөг боловсруулж, модуль бүр эхлэхээс өмнө Сургалт хөгжлийн ахлахад хянуулж, санал авах;

  • Суралцагчдад гэрийн даалгавар болон бие даан суралцах материал бэлтгэн өгөх, ээлжийн амралтаар талбайгаас гадуур байх хугацаанд суралцагчдыг дэмжих хаалттай цахим групп (жишээлбэл, Facebook групп) ажиллуулах;

  • Сар бүр ирц, хичээлийн бүртгэл, шалгалтын үр дүн болон суралцагчдын ахиц дэвшлийг багтаасан тайланг нэхэмжлэлийн хамт Хүний нөөцийн газарт хүргүүлэх;

  • Батлагдсан хичээлийн хуваарь, кемпийн хуваарилалт болон сургалтын хөтөлбөрийн бүтцийг мөрдөн ажиллах. Хуваарь, хөтөлбөрт өөрчлөлт оруулах шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлэхээс өмнө Хүний нөөцийн газарт санал хүргүүлж, зөвшөөрөл авах;

  • Шаардлагатай тохиолдолд хичээлийн танхим ашиглалт, сургалтын материал, байр, хоол болон бусад холбогдох логистикийн асуудлыг төслийн талбайн удирдлагатай уялдуулан зохицуулах;

Мэргэжил, ажлын туршлага

  • Англи хэл, Боловсрол, Хэл шинжлэл, TESOL, TEFL болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

  • Англи хэл заасан 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай;

  • Насанд хүрэгчид болон байгууллага, ажлын байрны орчинд англи хэл зааж байсан туршлагатай байх. Анхан болон дунд түвшний суралцагчдад хичээл зааж байсан туршлагатай бол давуу талтай;

  • TESOL, TEFL, CELTA, DELTA болон түүнтэй дүйцэх мэргэжлийн багшлах эрх, сертификаттай байх;

  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, төрөлх хэлний эсхүл төрөлх хэлтэй дүйцэх түвшний мэдлэгтэй бол давуу талтай;

  • Харилцааны өндөр ур чадвартай, анги танхимын зохион байгуулалт сайтай, тайлагналын ур чадвартай;

  • Төслийн талбайд 14/14 ээлжийн хуваарийн дагуу байрлан ажиллах боломжтой байх;

  • Уурхайд талбайд эсхүл унаагаар зорчдог ажлын орчинд ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай

АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ — Бадрах Энержи