ЛОГИСТИКИЙН СУПЕРИНТЕНДЕНТ (2)
Бадрах Энержи компани нь олон жилийн турш урт хугацаанд үргэлжлэх Зөөвч-Овоо төслийг хэрэгжүүлж байна. Манай нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол Улсын иргэд бүрдүүлэх бөгөөд та олон үндэстний, олон талт багийн нэг хэсэг болж, туршлагатай хамт олон, менежерүүд болон олон улсын мэргэжилтнүүдээс суралцан мэргэжлийн хувьд өсөн дэвших боломжтой. Бид хүн бүр хөгжих, мэдлэг туршлагаа хуваалцах, шинэ санаа бодлоо солилцох, бие биенээсээ суралцахад нээлттэй ажлын орчныг бүрдүүлэхийг зорьж байна.
Бид Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн салбарын ирээдүйг бүтээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй, чадварлаг Монгол мэргэжилтнүүдийг бидэнтэй нэгдэхийг урьж байна.
Энэхүү ажлын байр нь уурхайн талбайд байрлан 14/14 хоногийн ээлжийн хуваариар ажиллах бөгөөд талбайн агуулах, бараа материалын бүртгэл, логистик, өргөх ажиллагаа болон түлшний байгууламжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хяналт тавих үүрэгтэй. Түүнчлэн холбогдох стандарт, журамд нийцүүлэн ажиллахын зэрэгцээ үйл ажиллагааг аюулгүй, үр ашигтай, зохистой явуулахыг эрмэлзэн ажиллана.
Логистикийн менежерийн удирдлаганд,
Таны хариуцан ажиллах чиг үүрэг:
Үндэсний хууль тогтоомж, компанийн стандарт болон холбогдох олон улсын шаардлагын хэрэгжилтийг хангаж, аудит, хяналт шалгалт болон зөвшөөрлийн бэлэн байдлыг хангах.
Үйл ажиллагааны төсөв, зардал, хүн хүч, тоног төхөөрөмж, сэлбэг болон хэрэглээний материалын хэрэгцээг төлөвлөж, батлагдсан төсөвт багтаан үр ашигтай удирдах.
Уурхайгаас илгээх аюултай ачаа болон ураны хүдрийн баяжмалын тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангуулах, тээвэрлэлтийг зохион байгуулах, ачилтын бичиг баримтыг бэлтгэх, баталгаажуулах, тээвэрлэлтийн шалгах хуудсын дагуу элдэв зөрүү үл нийцлээс сэргийлэх.
Уурхайн талбайн хүргэлт, дотоод тээвэр, ачилт буулгалт, буцаалт болон урвуу логистикийг төлөвлөж, үйлдвэрлэл ба төслийн хэрэгцээтэй уялдуулах.
Химийн бодис, хийн баллон, тос тосолгооны материал болон бусад аюултай барааг нийцлийн дагуу ангилан тусгаарлах, хадгалах, температур хяналт, FIFO/FEFO хэрэгжүүлэх, асгаралт ба алдагдлын бэлэн байдлыг хангах.
Түлшний станцын галын аюулгүй байдал, асгаралтын хариу арга хэмжээ, газардуулга, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, зөвшөөрөл болон хууль эрх зүйн нийцлийг хангах.
Нөөцийн үнэн зөв байдлыг хангах зорилгоор мөчлөгт, сарын болон жилийн тооллогын хөтөлбөрийг зохион байгуулж, зөрүүний шалтгааныг судлуулан, залруулах арга хэмжээ болон тохируулгыг зохих зөвшөөрлөөр хэрэгжүүлэх.
Бараа материал хүлээн авах, шалгах, ERP/WMS-д бүртгэх, хадгалах, олгох, буцаах, шилжүүлэх болон зарлагадах үйл явцыг хянаж, ажил үүргийн зааглалт болон баталгаажуулалтын хяналтыг мөрдүүлэн ажиллах.
Агуулах, логистик, өргөлт болон түлшний үйл ажиллагааны зорилго, зорилт, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын чанарын түвшин, стандартыг тогтоож, үр дүнг Логистикийн менежерт тогтмол тайлагнах.
Хариуцсан бүх багийн өдөр тутмын болон урт хугацааны ажлын төлөвлөгөө, ээлжийн зохион байгуулалт, хүн хүчний хуваарилалт, ажлын эрэмбийг гаргаж, гүйцэтгэлийг хянах.
Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам болон компанийн дотоод бодлого, журмыг мөрдөж ажиллах.
Энэхүү ажлын байрт тавигдах ур чадвар, туршлага:
Логистик, ханган нийлүүлэлтийн удирдлага, бизнесийн удирдлага, уул уурхай, механик, үйлдвэрлэлийн инженер эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Магистрын зэрэгтэй бол давуу тал болно.
Уурхайн агуулах, уурхайн үйл ажиллагаа, талбайн логистик эсвэл нөөцийн удирдлагын чиглэлээр 7 ба түүнээс жилийн холбогдох туршлагатай, үүнээс удирдах эсвэл хяналтын албан тушаалд ажилласан бодит туршлагатай байх.
Өргөлтийн ажиллагаа ба кран аюулгүй ажиллагаа, аюултай ачаа, химийн бодисын хадгалалт, түлшний байгууламжийн ажиллагаа, галын аюулгүй байдал, анхны тусламж, ERP/WMS, менежмент ба манлайллын сургалтад хамрагдсан байх.
Англи хэлээр чөлөөтэй ярьж, бичиж, тайлагнаж, техникийн болон аюулгүй ажиллагааны баримт бичгийг бүрэн ойлгон, гадаад ажилтан болон гэрээлэгчидтэй үр дүнтэй харилцах чадвартай байх.
MS Office программуудыг ахисан түвшинд ашигладаг байх. Excel дээр дүн шинжилгээ, тайлан бэлтгэх чадвартай.
ERP болон WMS системийн хэрэглээ, нөөцийн гүйлгээ, мастер өгөгдөл, хяналтын тайлан, KPI dashboard дээр өндөр мэдлэгтэй байх.
PowerBi програм дээр оновчтой тайлан боловсруулах, дүн шинжилгээ хийдэг байх
Монгол Улсын жолоодох хүчинтэй B ангиллын үнэмлэхтэй, механик машин жолооддог байх.
Уурхайн агуулах, нөөцийн хяналт, талбайн логистик, ачилт буулгалт, химийн болон аюултай барааны хадгалалтын талаар гүнзгий мэдлэгтэй.
Олон чиг үүрэг бүхий баг нэгжүүдийг удирдах чадвартай байх.
Эрсдэлийг үнэлэх, шийдвэр гаргах, асуудлын үндсэн шалтгааныг тодорхойлох, төлөвлөх, хэлэлцээр хийх, тайлагнах чадвартай
Ажлын байрны хангамж, урамшуулал
Жилийн урамшуулал
Ажилтан болон түүний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгал
Зам, хоолны зардлын нэмэгдэл
Дотоодын болон олон улсын түвшинд суралцах, хөгжих боломж
Спортын үйл ажиллагаанд зориулсан тэтгэмж
Уян хатан ажлын зохицуулалт
Удаан хугацаанд ажилласны урамшуулал
Сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих хөтөлбөр
Бид шаардлага хангасан ажил горилогчдыг нас, хүйс, үндэс угсаа, иргэншил, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл болон хуульд заасан бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш боломж олгож сонгон шалгаруулдаг. Бид аюулгүй ажиллагаа, ёс зүй, хамтын ажиллагаа, хариуцлагыг эрхэмлэдэг ба адилхан үнэт зүйлстэй чадварлаг хүмүүсийг багтаа урьж байна.
Өөрийн анкет (CV), ажлын байрны сонирхлын захидал (cover letter) болон хамгийн сүүлийн ажил олгогчдоос авсан англи хэл дээрх хоёр тодорхойлох захидлыг 2026 оны 11 дугаар сарын 08-ны дотор g-orn-hrbadrakhenergy@orano.group хаягаар и-мэйлийн гарчигт өргөдөл гаргаж буй ажлын байрны нэрийг бичин илгээх боломжтой. Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно
