Ажлын байр

Бүх ажлын байр
Нээлттэй

ТӨСЛИЙН ИНЖЕНЕР

Эцсийн хугацаа: 2026-12-01

Бадрах Энержи компани нь олон жилийн турш урт хугацаанд үргэлжлэх Зөөвч-Овоо төслийг хэрэгжүүлж байна. Манай нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол Улсын иргэд бүрдүүлэх бөгөөд та олон үндэстний, олон талт багийн нэг хэсэг болж, туршлагатай хамт олон, менежерүүд болон олон улсын мэргэжилтнүүдээс суралцан мэргэжлийн хувьд өсөн дэвших боломжтой. Бид хүн бүр хөгжих, мэдлэг туршлагаа хуваалцах, шинэ санаа бодлоо солилцох, бие биенээсээ суралцахад нээлттэй ажлын орчныг бүрдүүлэхийг зорьж байна.

Бид Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн салбарын ирээдүйг бүтээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй, чадварлаг Монгол мэргэжилтнүүдийг бидэнтэй нэгдэхийг урьж байна.

Энэхүү ажлын байр нь уурхайн төслийн талбайд 14/14 уртын ээлжээр ажиллах бөгөөд Ашиглалтын менежерт шууд тайлагнана. Ашиглалтад оруулалтын инженер нь үйлдвэрийн байгууламжуудыг барилга угсралтаас ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэлх ашиглалтад оруулах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, аюулгүй ажиллагааг хангах болон үйл ажиллагааны бэлэн байдлыг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй.

Таны хариуцан ажиллах чиг үүрэг:

·       Төслийн ашиглалтад оруулах стратеги, төлөвлөгөө, журам, аргачлал болон хуваарийг боловсруулах, хэрэгжүүлэх.

·       Үйлдвэрийн төрөл бүрийн систем, байгууламжийн ашиглалтад оруулах ажлыг удирдан зохион байгуулах.

·       Туршилт, ашиглалтад оруулах болон эхлүүлэх ажиллагааг салбарын стандарт, техникийн шаардлага болон төслийн зорилгод нийцүүлэн хэрэгжүүлэх.

·       Инженерчлэл, барилга угсралт, үйл ажиллагаа, ханган нийлүүлэгч болон гэрээт байгууллагуудтай нягт хамтран ажиллах.

·       Системийн хамрах хүрээ, ажлын зааг хязгаар, ашиглалтад оруулах багц ажлуудыг тодорхойлох.

·       Урьдчилсан ашиглалтад оруулалт, ашиглалтад оруулалт, гүйцэтгэлийн туршилт болон объект хүлээлгэн өгөх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.

·       Эрсдэл болон болзошгүй саатлыг урьдчилан тодорхойлж, залруулах арга хэмжээг хэрэгжүүлэх.

·       Үйл ажиллагааны багтай хамтран ажиллаж ашиглалтын бэлэн байдал, сургалт болон объект хүлээлгэн өгөх ажлыг хэрэгжүүлэх.

·       Ашиглалтад оруулах ажлын явцад хяналт тавьж, төслийн удирдлагад тайлагнах.

·       Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны соёлыг манлайлан төлөвшүүлэх.

·       Монгол Улсын хууль тогтоомж, компанийн бодлого журам болон олон улсын стандартын хэрэгжилтийг хангах.

·       Төслийн хэрэгжилтийн явцад тасралтгүй сайжруулалт болон сургамжийн үйл ажиллагааг дэмжих.

Энэхүү ажлын байрт тавигдах ур чадвар, туршлага:

·       Механик инженер, Процессын инженер, Химийн инженер, Барилгын инженер болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.

·       Үйлдвэрлэл, уул уурхай, боловсруулах үйлдвэр, эрчим хүч эсвэл дэд бүтцийн төслийн ашиглалтад оруулалтын чиглэлээр хамгийн багадаа 5 жилийн туршлагатай.

·       Үйлдвэрийн байгууламжийн туршилт, эхлүүлэлт, ашиглалтад оруулалт болон хүлээлгэн өгөх ажлын туршлагатай.

·       Ашиглалтад оруулах аргачлал, системийн бүрэнжилтийн удирдлага болон operational readiness-ийн талаар мэдлэгтэй.

·       Гэрээт байгууллага, ханган нийлүүлэгч болон олон чиг үүрэг бүхий төслийн багтай хамтран ажиллаж байсан туршлагатай.

·       Удирдан зохион байгуулах, харилцааны болон оролцогч талуудтай хамтран ажиллах өндөр ур чадвартай.

·       P&ID схем, техникийн зураг, техникийн тодорхойлолт болон ашиглалтад оруулах баримт бичгийг уншиж ойлгох чадвартай.

·       Асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, тайлагнах ур чадвартай.

·       Англи хэлний яриа, бичгийн ахисан түвшний мэдлэгтэй.

Ажлын байрны хангамж, урамшуулал        

·       Жилийн урамшуулал

·       Ажилтан болон түүний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгал

·       Зам, хоолны зардлын нэмэгдэл

·       Дотоодын болон олон улсын түвшинд суралцах, хөгжих боломж

·       Уян хатан ажлын зохицуулалт

·       Удаан хугацаанд ажилласны урамшуулал

·       Сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих хөтөлбөр

Бид шаардлага хангасан ажил горилогчдыг нас, хүйс, үндэс угсаа, иргэншил, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл болон хуульд заасан бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш боломж олгож сонгон шалгаруулдаг. Бид аюулгүй ажиллагаа, ёс зүй, хамтын ажиллагаа, хариуцлагыг эрхэмлэдэг ба адилхан үнэт зүйлстэй чадварлаг хүмүүсийг багтаа урьж байна.

Өөрийн анкет (CV), ажлын байрны сонирхлын захидал (cover letter) болон хамгийн сүүлийн ажил олгогчдоос авсан англи хэл дээрх хоёр тодорхойлох захидлыг 2026 оны 12 дугаар сарын 1-ний дотор g-orn-hrbadrakhenergy@orano.group хаягаар и-мэйлийн гарчигт өргөдөл гаргаж буй ажлын байрны нэрийг бичин илгээх боломжтой. Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

ТӨСЛИЙН ИНЖЕНЕР — Бадрах Энержи