ЗАХИРЛЫН ТУСЛАХ
Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
Ашиглалтын үйл ажиллагаа газрын захирлын туслах нь захиргааны болон үйл ажиллагааны зохицуулалтын цогц дэмжлэг үзүүлэн ажиллах ба Геологийн газарт мөн дэмжлэг үзүүлэн хамран ажиллана.
Гүйцэтгэх үүрэг
Захирлуудын үйл ажиллагаатай холбоотой албан бичиг, дотоод тэмдэглэл, захирлын тушаал, тодорхойлолт болон бусад захиргааны баримт бичгийг компанийн стандарт болон холбогдох хууль, дүрэм, журмын шаардлагад нийцүүлэн бэлтгэх, загварт оруулах
Бичиг баримтуудыг компанийн дүрэм журам болон архивын стандартын дагуу зохих ёсоор бүртгэж хадгалах, цахимжуулах
Хурал, уулзалтын үеэр Англи-Монгол аман болон бичгэн орчуулга хийх, баримт бичгийн орчуулгад дэмжлэг үзүүлэн ажиллах
Дотоодын болон гадны хурал, уулзалтуудад зориулан танилцуулга, ерөнхий мэдээлэл, материалуудыг бэлдэх
Албан томилолт, бизнес аялал болон албан ёсны айлчлал (талбайн үзлэг, аудит, удирдлагын айлчлал зэрэг)-ыг зохион байгуулах, уялдуулан зохицуулах бөгөөд шаардлагатай логистикийн бэлтгэл болон холбогдох баримт бичгийг цаг хугацаанд нь үр дүнтэйгээр бүрдүүлэх
Ажилтнуудын цаг бүртгэл, ростерийн хуваарь, илүү цаг болон чөлөөний мэдээллийг цуглуулах, нэгтгэх. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслах, зохицуулалт хийн ажиллах
Хурлын үеэр гарсан үүрэг даалгавар, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дагаж мөрдөх, явцыг хянах, холбогдох талуудтай уялдаа холбоотой ажиллан ажлуудыг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг цаг тухайн нь хийж гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
Холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
Уул уурхайн салбар, төслийн орчин эсвэл олон улсын байгууллагад 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
Захиргааны болон бичиг хэргийн ажлыг өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай байх
Олон ажлыг зэрэг зохион байгуулах чадвартай, цагийн менежмент сайтай байх
Дата мэдээлэл, баримт бичиг бэлтгэх, тайлан мэдээг нягт нямбай хийж гүйцэтгэх чадвартай
Хэлтэс, нэгжүүдийн уялдаа холбоог ханган ажиллах чадвартай
Майкрософт оффисын программууд дээр ажиллах чадвартай
Англи хэл, Монгол хэлээр чөлөөтэй харилцах чадвартай / Нэмэлтээр Франц эсвэл Орос хэлний мэдлэгтэй бол давуу талтай/
Ажлын байр
Улаанбаатар оффис
5*2 хуваарийн дагуу ажиллана, (4 өдөр оффиссоос, 1 өдөр гэрээсээ ажиллах боломжтой)
Цалин, урамшуулал
Үндсэн цалин
13 дахь сарын цалин
Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
Хоол унааны мөнгө олгоно
Жил тутмын сургалтуудад хамруулна
Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
