Ажлын байр

Бүх ажлын байр
Нээлттэй

НЯГТЛАН БОДОГЧ

Эцсийн хугацаа: 2026-12-04

Бадрах Энержи компани нь олон жилийн турш урт хугацаанд үргэлжлэх Зөөвч-Овоо төслийг хэрэгжүүлж байна. Манай нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол Улсын иргэд бүрдүүлэх бөгөөд та олон үндэстний, олон талт багийн нэг хэсэг болж, туршлагатай хамт олон, менежерүүд болон олон улсын мэргэжилтнүүдээс суралцан мэргэжлийн хувьд өсөн дэвших боломжтой. Бид хүн бүр хөгжих, мэдлэг туршлагаа хуваалцах, шинэ санаа бодлоо солилцох, бие биенээсээ суралцахад нээлттэй ажлын орчныг бүрдүүлэхийг зорьж байна.

Бид Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн салбарын ирээдүйг бүтээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй, чадварлаг Монгол мэргэжилтнүүдийг бидэнтэй нэгдэхийг урьж байна.

Энэхүү ажлын байр нь Улаанбаатар хот дахь төв оффист байрлах бөгөөд Ерөнхий нягтлан бодогчид шууд тайлагнаж ажиллана. Нягтлан бодогч нь бараа материалын бүртгэл, тайлагналыг Монгол Улсын хууль тогтоомж, СТОУС болон компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын дагуу үнэн зөв хөтлөн явуулах, бараа материалын хяналт болон санхүүгийн тайлагналын үйл ажиллагааг дэмжин ажиллана.

Таны хариуцан ажиллах чиг үүрэг:

·         НББОУС 2 болон компанийн бодлогын дагуу бараа материалын бүртгэлийг хөтлөх.

·         Нягтлан бодох бүртгэл, агуулахын бүртгэл болон биет тооллогын мэдээллийг тулган баталгаажуулах.

·         Бараа материалын зөрүү болон үл нийцлийг судалж, тухай бүр шийдвэрлэх.

·         Бараа материалын үнэлгээ, өртөг болон хөдөлгөөний шинжилгээ хийж, удирдлагын тайлан боловсруулах.

·         Сар болон жилийн эцсийн хаалтын ажилд оролцох.

·         Бараа материалын зарцуулалт, тооллогын үйл ажиллагаанд хяналт тавих.

·         Хангамжийн хэлтэстэй нягт хамтран ажиллаж бараа материалын бүртгэлийн үнэн зөв байдлыг сайжруулах.

·         Ажилтнуудын авлага, өглөгийн бүртгэлийг хөтлөх, үлдэгдэлд хяналт тавих.

·         Ажилтнуудын зардлын тайлан, нөхөн төлбөрийн хүсэлтийг компанийн журамд нийцүүлэн хянах, бүртгэх.

·         Дотоод болон хөндлөнгийн аудит, татварын шалгалтад шаардлагатай баримт бичгийг бэлтгэх.

·         Жилийн санхүүгийн тайлангийн бараа материалтай холбоотой тодруулга, мэдээллийг бэлтгэхэд оролцох.

·         Хөрөнгийн тооллого болон бусад санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилд дэмжлэг үзүүлэх.

·         Дотоод хяналтын тогтолцоо болон санхүүгийн процессуудыг сайжруулах ажилд оролцох.

·         Санхүүгийн үйл ажиллагааг ёс зүйтэй, компанийн бодлого журамд нийцүүлэн хэрэгжүүлэх.

Энэхүү ажлын байрт тавигдах ур чадвар, туршлага:

·         Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

·         Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.

·         Уул уурхай, үйлдвэрлэл, төсөл эсвэл аж үйлдвэрийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

·         СТОУС болон нягтлан бодох бүртгэлийн зарчмуудын талаар сайн мэдлэгтэй.

·         Бараа материалын бүртгэл, тооллого, тулгалт болон хаалтын үйл ажиллагааны туршлагатай.

·         Дотоод хяналт, аудит болон татварын шаардлагын талаар ойлголттой.

·         Мэргэшсэн нягтлан бодогч (CPA, ACCA, CAP эсвэл түүнтэй дүйцэхүйц) бол давуу тал болно.

·         Microsoft Excel болон бусад MS Office программуудыг ахисан түвшинд ашиглах чадвартай.

·         ERP систем болон бараа материалын бүртгэлийн модультай ажиллаж байсан туршлагатай.

·         Аналитик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар сайтай.

·         Багаар ажиллах болон бие даан ажиллах чадвартай.

·         Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.

Ажлын байрны хангамж, урамшуулал        

·         Жилийн урамшуулал

·         Ажилтан болон түүний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгал

·         Зам, хоолны зардлын нэмэгдэл

·         Дотоодын болон олон улсын түвшинд суралцах, хөгжих боломж

·         Уян хатан ажлын зохицуулалт

·         Удаан хугацаанд ажилласны урамшуулал

·         Сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих хөтөлбөр

Бид шаардлага хангасан ажил горилогчдыг нас, хүйс, үндэс угсаа, иргэншил, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл болон хуульд заасан бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш боломж олгож сонгон шалгаруулдаг. Бид аюулгүй ажиллагаа, ёс зүй, хамтын ажиллагаа, хариуцлагыг эрхэмлэдэг ба адилхан үнэт зүйлстэй чадварлаг хүмүүсийг багтаа урьж байна.

·         Гэрээний хугацаа 1 жил

Өөрийн анкет (CV), ажлын байрны сонирхлын захидал (cover letter) болон хамгийн сүүлийн ажил олгогчдоос авсан англи хэл дээрх хоёр тодорхойлох захидлыг 2026 оны 12 дугаар сарын 4-ний дотор g-orn-hrbadrakhenergy@orano.group хаягаар и-мэйлийн гарчигт өргөдөл гаргаж буй ажлын байрны нэрийг бичин илгээх боломжтой. Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

НЯГТЛАН БОДОГЧ — Бадрах Энержи