АВТОМАШИНЫ ЗАСВАР ҮЙЧИЛГЭЭ
“Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уран олборлох төслийн хүрээнд хөнгөн болон хүнд даацын автомашины засвар үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн, туршлагатай компанийг хайж байна.
Ажлын үндсэн хамрах хүрээ:
Гэрээлэгч нь тухайн автомашинд үйлдвэрлэгчээс тогтоосон засвар үйлчилгээний аргачлал, технологийг мөрдөн, автомашины бодит ажилласан цаг, ашиглалтын хугацаа, улирлын онцлогт нийцүүлэн Захиалагчийн автомашины паркийн урьдчилан сэргийлэх болон гэмтэл засварын үйлчилгээг бүрэн хэмжээгээр үзүүлэх бөгөөд дугуй угсралт, суурилуулалтын үйлчилгээг мөн үзүүлнэ.
Гэрээлэгчид тавигдах шаардлага:
Гэрээлэгч нь тухайн автомашин ажлыг аюулгүй гүйцэтгэх зорилгоор шаардлагатай бүх автомашинд өдөр тутмын, хугацаат болон төлөвлөгөөт засвар үйлчилгээ, техникийн үзлэг, яндангийн хийн шинжилгээнд үндэслэсэн хөдөлгүүрийн оношлогоо, утаа болон яндангийн хийн үзлэгийг цаг тухайд нь хийж гүйцэтгэнэ. Захиалагчийн автомашины паркийн засвар үйлчилгээний ажлыг Гэрээлэгч хариуцна.
Гэрээлэгч нь Захиалагчийн талбай дээр гүйцэтгэх боломжгүй иж бүрэн засварын ажлыг хийх өөрийн техникийн баазтай байна.
Анхаарах зүйлс:
“Бадрах Энержи” нь бүрэн бус эсвэл хугацаа хоцорсон оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
“Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бүрд хариу, тайлбар өгөх боломжгүй.
“Бадрах Энержи” нь оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
2026 оны 08-р сарын 07-ны өдрөөс өмнө өөрийн компанийн танилцуулга болон үндсэн мэдээллийн хамт Сонирхлоо илэрхийлнэ үү.
Имэйл: g-orn-badrakhenergy-procurement@orano.group
“Бадрах Энержи” ХХК, Нийлүүлэлтийн сүлжээний хэлтэ
