АШИГЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАХИРГААНЫ ЗОХИЦУУЛАГЧ
Бадрах Энержи компани нь олон жилийн турш урт хугацаанд үргэлжлэх Зөөвч-Овоо төслийг хэрэгжүүлж байна. Манай нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол Улсын иргэд бүрдүүлэх бөгөөд та олон үндэстний, олон талт багийн нэг хэсэг болж, туршлагатай хамт олон, менежерүүд болон олон улсын мэргэжилтнүүдээс суралцан мэргэжлийн хувьд өсөн дэвших боломжтой. Бид хүн бүр хөгжих, мэдлэг туршлагаа хуваалцах, шинэ санаа бодлоо солилцох, бие биенээсээ суралцахад нээлттэй ажлын орчныг бүрдүүлэхийг зорьж байна.
Бид Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн салбарын ирээдүйг бүтээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй, чадварлаг Монгол мэргэжилтнүүдийг бидэнтэй нэгдэхийг урьж байна.
Энэхүү ажлын байр нь Зөөвч-Овоо төслийн талбайд 14/14 уртын ээлжээр ажиллах бөгөөд Үйлдвэрлэлийн менежерт шууд тайлагнана. Ашиглалтын үйл ажиллагааны захиргааны зохицуулагч нь Ашиглалтын хэлтэст захиргаа, баримт бичгийн удирдлага, орчуулга болон харилцааны дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааны мэдээллийн урсгал, тайлагнал, баримт бичгийн зохион байгуулалт болон оролцогч талуудын уялдаа холбоог хангах үндсэн үүрэгтэй.
Таны хариуцан ажиллах чиг үүрэг:
· Техникийн, үйлдвэрлэлийн, инженерчлэлийн, ХАБЭА, гэрээний болон захиргааны баримт бичгийг Монгол, Англи, Орос хэлний хооронд орчуулах
· Уулзалт, сургалт, аудит, үзлэг шалгалт, техникийн хэлэлцүүлэг болон талбайн айлчлалын үеэр аман орчуулга хийх
· Ашиглалтын удирдлага болон ажилтнуудад өдөр тутмын захиргааны дэмжлэг үзүүлэх
· Долоо хоног, сар болон үйл ажиллагааны тайланг бэлтгэх, нэгтгэх, хянах, түгээх
· Танилцуулга, хурлын тэмдэглэл, албан бичиг болон бусад бизнесийн баримт бичгийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх
· Дотоод болон гадаад уулзалт, сургалт, арга хэмжээг зохион байгуулах
· Талбайн айлчлалын зохион байгуулалт, зочдын бүртгэл, угталт болон дагалдан ажиллах зохицуулалтыг хийх
· Үйл ажиллагаатай холбоотой захиргааны асуудлаар бусад хэлтэс нэгжүүдтэй хамтран ажиллах
· Баримт бичгийн бүртгэл, ангилал, хувилбарын хяналт, түгээлт болон архивын удирдлагыг хэрэгжүүлэх
· Гэрээлэгч, ханган нийлүүлэгч болон бусад оролцогч талуудтай баримт бичиг солилцох үйл ажиллагааг зохицуулах
· Худалдан авалтын хүсэлт, бараа материалын хүлээн авалт, цагийн бүртгэл болон амралтын төлөвлөлтийн мэдээлэлд дэмжлэг үзүүлэх
· Компанийн бодлого журам болон ХАБЭАБО-ны шаардлагын хэрэгжилтийг ханган ажиллах
Энэхүү ажлын байрт тавигдах ур чадвар, туршлага:
· Хэл шинжлэл, Орчуулга, Олон улсын харилцаа, Бизнесийн удирдлага, Менежмент болон холбогдох чиглэлээр дээд боловсролтой
· Захиргаа, орчуулга, баримт бичгийн удирдлага, зохицуулалтын чиглэлээр 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
· Үйлдвэрлэл, уул уурхай, барилга угсралт эсвэл техникийн орчинд ажиллаж байсан бол давуу тал болно
· Бичгийн болон аман орчуулгын өндөр ур чадвартай
· Үйлдвэрлэл, инженерчлэл, ХАБЭА болон захиргааны үйл ажиллагааны талаар ойлголттой
· Баримт бичгийн удирдлага болон архивын туршлагатай
· Зохион байгуулах, олон ажлыг зэрэг амжилттай гүйцэтгэх чадвартай
· Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
· Орос хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
· Харилцааны өндөр ур чадвартай, оролцогч талуудтай үр дүнтэй хамтран ажиллах чадвартай
Ажлын байрны хангамж, урамшуулал
· Жилийн урамшуулал
· Ажилтан болон түүний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгал
· Зам, хоолны зардлын нэмэгдэл
· Дотоодын болон олон улсын түвшинд суралцах, хөгжих боломж
· Уян хатан ажлын зохицуулалт
· Удаан хугацаанд ажилласны урамшуулал
· Сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих хөтөлбөр
Бид шаардлага хангасан ажил горилогчдыг нас, хүйс, үндэс угсаа, иргэншил, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл болон хуульд заасан бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш боломж олгож сонгон шалгаруулдаг. Бид аюулгүй ажиллагаа, ёс зүй, хамтын ажиллагаа, хариуцлагыг эрхэмлэдэг ба адилхан үнэт зүйлстэй чадварлаг хүмүүсийг багтаа урьж байна.
Өөрийн анкет (CV), ажлын байрны сонирхлын захидал (cover letter) болон хамгийн сүүлийн ажил олгогчдоос авсан англи хэл дээрх хоёр тодорхойлох захидлыг 2026 оны 12 дугаар сарын 4-ний дотор g-orn-hrbadrakhenergy@orano.group хаягаар и-мэйлийн гарчигт өргөдөл гаргаж буй ажлын байрны нэрийг бичин илгээх боломжтой. Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
