Ажлын байр

Бүх ажлын байр
Нээлттэй

БАРИЛГЫН ХАБ-ЫН АЖИЛТАН

Эцсийн хугацаа: 2026-09-25

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

Гүйцэтгэх үүрэг

  • ХАБЭА-н бодлого, журмыг боловсруулах, хэрэгжүүлэх

  • Барилгын талбайн өдөр тутмын аюулгүй ажиллагааны хяналт шалгалтыг хийх

  • Аюулгүй ажиллагааны зааварчилгаа, зохих сургалт, ээлжийн өмнөх хурлыг зохион байгуулах, төлөвлөгөөт хурал зөвлөгөөнд биечлэн оролцох

  • Осол, гэмтэл, зөрчлийн тохиолдлыг шуурхай мэдэгдэх, ослын судалгааны материал цуглуулах, оролцоог хангах

  • Ажилтануудын хувийн хамгаалах хэрэгслийг (ХХХ) шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах

  • ХАБ-ын хууль тогтоомж, стандартыг мөрдүүлж ажиллах

  • Осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

  • Гадаад, дотоод хяналтын байгууллагуудтай шууд удирдлагаараа дамжуулан хамтран харилцах

  • Эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг дор бүр авч байх

  • Техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах

  • Гэрээлэгч компаниудтай хамтран ажиллах

  • Удирдлагын өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх

Мэргэжил, ажлын туршлага

  • ХАБЭА, инженерчлэл, уул уурхай, боловсролын чиглэлээр бакалаврын зэрэгтэй

  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тусгай мэргэжлийн сургалт дүүргэсэн бол давуу тал болно

  • Аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмын мэдлэгтэй, ажилтнуудад сургалт, зааварчилгаа өгөх чадвартай

  • Уул уурхай эсвэл барилгын салбарт ХАБЭА ажилтнаар багадаа 2 жилийн ажлын туршлагатай

  • Багийн ажиллагаа болон харилцааны өндөр чадвартай

  • Олон салбар хоорондын уялдаа холбоог зохион байгуулах чадвартай

  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй

  • Бие даан ажиллах, олон үүрэг зэрэг гүйцэтгэх, төслийн орчинд ажиллах чадвартай байх

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана 

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин

  • 13 дахь сарын цалин

  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна

  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно

  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com  

БАРИЛГЫН ХАБ-ЫН АЖИЛТАН — Бадрах Энержи