Ажлын байр

Бүх ажлын байр
Нээлттэй

АХЛАХ ЦАХИЛГААНЫ АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР

Эцсийн хугацаа: 2026-09-07

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

Энэхүү албан тушаалын зорилго нь компанийн өндөр болон дунд хүчдэлийн цахилгаан хангамжийн системийн аюулгүй, найдвартай, үр ашигтай ажиллагааг хангахын тулд цахилгаан ашиглалт, засвар үйлчилгээ болон аюулгүй ажиллагааны стандартын хэрэгжилтийг уялдуулан зохион байгуулахад оршино.

Гүйцэтгэх үүрэг

  • 110 кВ болон дунд хүчдэлийн дэд станц, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангах.

  • Трансформатор, таслуур, GIS/AIS тоног төхөөрөмж болон хамгаалалтын системийн урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт болон засварын ажлыг төлөвлөж, зохион байгуулах.

  • Цахилгаан сүлжээний ажиллагаа, цахилгаан хангамжийн чанар болон тоног төхөөрөмжийн төлөв байдалд тогтмол хяналт тавих.

  • Цахилгаан дамжуулах сүлжээний байгууллага болон үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, ХАБЭА зэрэг дотоод нэгжүүдтэй нягт хамтран ажиллах.

  • Цахилгааны гэмтэл, саатлын үед шуурхай арга хэмжээ авч, доголдлыг арилгах ажлыг зохион байгуулах.

  • Цахилгааны аюулгүй ажиллагааны дүрэм, журам, LOTO болон ХАБЭА-ны шаардлагын хэрэгжилтийг хангах.

  • Дэд станцын шинэчлэл, өргөтгөл болон шинэ тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулах төслүүдэд оролцох.

  • Өндөр хүчдэлийн цахилгаанчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж, багийн үйл ажиллагааг дэмжих.

Мэргэжил, ажлын туршлага

  • Цахилгааны инженер эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй.

  • Өндөр болон дунд хүчдэлийн цахилгаан ашиглалтын чиглэлээр 5–10 жилийн ажлын туршлагатай.

  • 110 кВ хүртэлх дэд станц, хүчний трансформатор, GIS/AIS технологи, хамгаалалтын системийн талаар мэдлэгтэй.

  • Бүтээлч шийдэл боловсруулах чадвар, аюулгүй байдал болон үр ашгийн тухай ойлголттой

  • Цахилгааны схем, нэг шугамын схем уншиж, ойлгох чадвартай.

  • Манлайлах, асуудал шийдвэрлэх болон харилцааны ур чадвартай

  • Англи хэлний бичгийн болон амаар чөлөөтэй харилцах чадвартай

Ажлын байр

  • Уурхайн талбайд 14/14 хуваарийн дагуу ажиллана

Цалин, урамшуулал                    

  • Үндсэн цалин

  • 13 дахь сарын цалин

  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна

  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно

  • Жил тутмын сургалтууд

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group