ХУДАЛДАН АВАЛТЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН (1)
Бадрах Энержи компани нь олон жилийн турш урт хугацаанд үргэлжлэх Зөөвч-Овоо төслийг хэрэгжүүлж байна. Манай нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол Улсын иргэд бүрдүүлэх бөгөөд та олон үндэстний, олон талт багийн нэг хэсэг болж, туршлагатай хамт олон, менежерүүд болон олон улсын мэргэжилтнүүдээс суралцан мэргэжлийн хувьд өсөн дэвших боломжтой. Бид хүн бүр хөгжих, мэдлэг туршлагаа хуваалцах, шинэ санаа бодлоо солилцох, бие биенээсээ суралцахад нээлттэй ажлын орчныг бүрдүүлэхийг зорьж байна.
Бид Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн салбарын ирээдүйг бүтээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй, чадварлаг Монгол мэргэжилтнүүдийг бидэнтэй нэгдэхийг урьж байна.
Энэхүү ажлын байр нь Улаанбаатар хотын оффист 5/2 ажиллах бөгөөд холбогдох журмын дагуу уул уурхай, олборлолтын үйл ажиллагаа, сайтын төслүүдэд шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, үйлчилгээ, түүхий эд материал, сэлбэгийн худалдан авалтыг хариуцах, түүнийг хүлээн авах, холбогдох хэлтэст хүлээлгэн өгөх ажлыг хариуцан ажиллана.
Хангамж худалдан авалтын менежерийн удирдлаганд,
Таны хариуцан ажиллах чиг үүрэг:
Шаардлагатай бүртгэлийг хийж, тендерийн материал бэлдэхэд туслалцаа үзүүлэх
Худалдан авалт, хөрөнгийн удирдлага болон санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л заавар, дүрэм журманд нийцүүлэн ажиллах
Холбогдох хэлтсүүдээс баталгаажсан худалдан авалтын хүсэлтийг хүлээн авч (Тодорхой давтамжтай эсвэл ердийн худалдан авалтын PR), худалдан авалтын захиалгатай холбоотой бүх бичиг баримтын бүрэн бүтэн байдлыг хариуцах
Нийлүүлэгчийн зах зээлийн шинжилгээ, ложистикийн хүндрэл бэрхшээл болон зардлын зорилтот түвшинд үндэслэн худалдан авалтын стратеги боловсруулах.
Үйл ажиллагаа болон төслийн багуудтай хамтран зардлын загвар боловсруулж, тогтмол шинэчлэн хэрэгжүүлэх.
Нийлүүлэгчийн харилцааг удирдах, стратегийн ангиллын бараа материалын нийлүүлэгчдийн баазыг оновчлох, шинэ нийлүүлэгч хөгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах.
Үйл ажиллагаа болон төслийн багуудтай хамтран шинэ хэрэгцээ шаардлага болон гэрээ сунгалтыг урьдчилан төлөвлөх
Ханган нийлүүлэгчийн үнэ, нийлүүлэх хугацаа, чанар, тоо хэмжээ нь Худалдан авалтын захиалгатай нийцэж байгаа эсэхийг үнэлэх, бараа материал хүлээн авах ажлыг хариуцах
Гол нийлүүлэгчдийн үнэлгээг уялдуулан зохион байгуулж, бизнес уулзалт болон гүйцэтгэлийн хэлэлцүүлэг зохион байгуулах
Ханган нийлүүлэгч нарын мэдээллийн сангийн алдаагүй, нягт нямбай байдлыг хариуцах, Удирдах ажилтны зааварчилгааны дагуу холбогдох журамд нийцүүлэн шинэ ханган нийлүүлэгчийн мэдээллийг үүсгэх
Хөрөнгийн мэдээллийн сангийн алдаагүй, нягт нямбай байдлыг хариуцах, дотоод харилцагч нартай хамтран бараа материалын карт нээх, сайжруулалт хийх
Компанийн тээврийн хэрэгслийн бичиг баримтууд хүчинтэй байгаа эсэхийг хариуцах. Үүнд: Татвар, жил тутмын үзлэг, оношлогоо, даатгал, бусад холбогдох бичиг баримт
Төсвийн төлөвлөлтийн үйл явцад оролцож, худалдан авалтын төсөв болон бараа материалын ангилал тус бүрийн гүйцэтгэлийг тодорхойлон, үр дүнг тайлагнах
Энэхүү ажлын байрт тавигдах ур чадвар, туршлага:
Бизнесийн удирдлага, хангамж, худалдааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй
Худалдан авалт, хангамжийн чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
Мэргэжлийн ёс зүйг өндөр түвшинд баримталж, мэдээллийн нууцлалыг хадгалах чадвартай.
Олон чиг үүрэг бүхий баг, хөтөлбөрийг удирдан зохион байгуулах чадвартай.
Нарийн төвөгтэй мэдээлэл, өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвартай.
Хэлэлцээр хийх болон харилцааны ур чадвар сайтай.
Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй.
Компьютерийн хэрэглээний программуудыг (MS Word, Excel, PowerPoint, Outlook болон бусад) эзэмшсэн байх
Ажлын байрны хангамж, урамшуулал
Жилийн урамшуулал
Ажилтан болон түүний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгал
Зам, хоолны зардлын нэмэгдэл
Дотоодын болон олон улсын түвшинд суралцах, хөгжих боломж
Спортын үйл ажиллагаанд зориулсан тэтгэмж
Уян хатан ажлын зохицуулалт
Удаан хугацаанд ажилласны урамшуулал
Сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих хөтөлбөр
Бид шаардлага хангасан ажил горилогчдыг нас, хүйс, үндэс угсаа, иргэншил, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл болон хуульд заасан бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш боломж олгож сонгон шалгаруулдаг. Бид аюулгүй ажиллагаа, ёс зүй, хамтын ажиллагаа, хариуцлагыг эрхэмлэдэг ба адилхан үнэт зүйлстэй чадварлаг хүмүүсийг багтаа урьж байна.
Өөрийн анкет (CV), ажлын байрны сонирхлын захидал (cover letter) болон хамгийн сүүлийн ажил олгогчдоос авсан англи хэл дээрх хоёр тодорхойлох захидлыг 2026 оны 11 дугаар сарын 17-ны дотор g-orn-hrbadrakhenergy@orano.group хаягаар и-мэйлийн гарчигт өргөдөл гаргаж буй ажлын байрны нэрийг бичин илгээх боломжтой. Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
