Ажлын байр

Бүх ажлын байр
Нээлттэй

ГРЕЙДЭРИЙН ОПЕРАТОР

Эцсийн хугацаа: 2026-11-20

Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

Гүйцэтгэх үүрэг

• Автогрейдер ашиглан зам хусаж тэгшлэх, засварлах

• Hiece болон 70 серийн машинаар хүн тээвэр хийх

• Шаардлагатай тохиолдолд хүнд болон хөнгөн техник ашиглан газар шорооны болон ачаа тээврийн ажлыг гүйцэтгэх

• Тээврийн хэрэгсэл болон хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын талаарх компанийн Аюулгүй байдлын бодлого дүрэм журмыг баримтлан ажиллах

•Тээврийн хэрэгслийг цаг ямагт цэвэр цэмцгэр байлгаж засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгэн аюулгүй байдлыг хангаж ажиллах

•Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчээс гаргасан заавар зөвлөмжийн дагуу урсгал засвар үйлчилгээг явуулж өдөр тутмын үзлэгийг хийх

•Үйл ажиллагааны аюулгүй байдалд нөлөөлөхүйц том, жижиг эвдрэл гарсан болон гарч болзошгүй тохиолдолд засварын механикт даруй мэдэгдэх

•Хээрийн ангийн менежерийн хуваарилсан ажлыг хийж гүйцэтгэх ба шаардлагатай үед засварын ажилд туслах

Мэргэжил, ажлын туршлага

  • Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой

  • МУ-н жолооны В,С,D,E ангиллын үнэмлэхтэй

  • Автогрейдер болон бусад машин техникийн мэргэжлийн үнэмлэхтэй

  • Автогрейдэрийн оператороор 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай

  • Хүн тээвэрт явж байсан туршлагатай

  • Жижиг урсгал засвар үйлчилгээг бие даан гүйцэтгэх чадвартай

  • МУ-н замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг сайтай байх

  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу талтай

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана 

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин

  • 13 дахь сарын цалин

  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна

  • Хоол унааны мөнгө олгоно

  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

ГРЕЙДЭРИЙН ОПЕРАТОР — Бадрах Энержи