БАРАА МАТЕРИАЛЫН НЯГТЛАН БОДОГЧ
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
Бараа материалын нягтлан бодогч нь хууль тогтоомж, санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС), компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын дагуу бараа материалын бүртгэл, тайланг үнэн зөв, цаг хугацаанд нь хөтлөх, бараа материалын хяналт, үнэлгээ, тайлагналын үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
Гүйцэтгэх үүрэг
НББОУС 2 болон компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын дагуу бараа материалын бүртгэл хөтлөх.
Нягтлан бодох бүртгэл, агуулахын бүртгэл болон бараа материалын тооллогын мэдээллийг тулган баталгаажуулж, зөрүүг шийдвэрлэх.
Бараа материалын үнэлгээ, өртөг, хэлбэлзэлд дүн шинжилгээ хийж, удирдлагын тайлан боловсруулах.
Сар, жилийн эцсийн бараа материалтай холбоотой хаалтын ажил гүйцэтгэх.
Агуулахын зарцуулалт, бараа материалын хөдөлгөөн, тооллогын үйл ажиллагаанд хяналт тавих.
Хангамж, агуулахын багтай хамтран ажиллаж бараа материалын бүртгэл, хяналтыг сайжруулах.
Ажилтнуудын авлага, өглөг, зардлын тайлан, нөхөн төлбөрийн бүртгэлийг хянаж боловсруулах.
Дотоод болон хөндлөнгийн аудит, татварын шалгалтад шаардлагатай баримт мэдээллийг бэлтгэх.
Жилийн санхүүгийн тайланд бараа материалтай холбоотой тодруулга, мэдээлэл боловсруулах.
Дотоод хяналт, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах ажилд оролцож, компанийн ёс зүй, дүрэм журмыг мөрдөн ажиллах.
Мэргэжил, ажлын туршлага
Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Нягтлан бодох бүртгэл эсвэл татварын чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.
Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан бол давуу тал.
Нягтлан бодох бүртгэлийн зарчим, СТОУС болон татварын хууль тогтоомжийн мэдлэгтэй.
Бараа материалын бүртгэл, өртөг тооцоолол, тайлагналын туршлагатай.
Excel программыг ахисан түвшинд ашигладаг.
SAP ERP систем дээр ажиллаж байсан бол давуу тал.
Мэргэшсэн нягтлан бодогч (CPA, MonCPA, ACCA) бол давуу тал.
Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй.
Ажлын байр
Улаанбаатар хотод ажиллана
Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
Үндсэн цалин
13 дахь сарын цалин
Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
Жил тутмын сургалтууд
Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
