ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АЖИЛТАН
Энэхүү ажлын байр нь Компанийн төслийн талбай дахь мэдээлэл, харилцаа холбооны бүх дэд бүтэц (LAN, WLAN, шилэн кабель, радио холбоо)-ийн найдвартай, аюулгүй, үр ашигтай ажиллагааг хангах үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
Төслийн талбайн дотоод сүлжээ (LAN), утасгүй сүлжээ (WLAN), шилэн кабелийн дэд бүтцийн ажиллагаа, засвар үйлчилгээг хангах
Дотоод хэрэглэгчдэд техникийн туслалцаа үзүүлэх
Радио холбооны систем, тоног төхөөрөмжийн тохиргоо, ажиллагаа болон засвар үйлчилгээг хангах
Эхний шатны техникийн туслалцааг төслийн талбайн ажилтануудад үзүүлэх, мэдээлэл технологийн багтай хамтран ажиллах
Ажлын тооцоолон бодох төхөөрөмж ба сервер дээр гарсан эвдрэл гэмтлүүдийг засах
Харилцаа холбооны болон мэдээллийн технологийн хэрэгслүүдэд ээлжийн болон ээлжийн бус үйлчилгээ хийх
Процедурын баримт бичиг журам шинэчлэлт, хяналт бүртгэлийг хариуцах
Мэргэжил, ажлын туршлага
Мэдээллийн технологи, харилцаа холбоо эсвэл Сүлжээний инженер чиглэлээр бакалаврын зэрэгтэй
Сүлжээ, харилцаа холбооны салбарт мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх
HPE Aruba L2 свич, утасгүй сүлжээний контроллер, хандалтын цэг (WLAN, PtP, Mesh), шилэн кабелийн суурилуулалт, гагналт, OTDR тестлэлт, радио холбооны системийн мэдлэгтэй байх
Aruba ACSA/ACMA эсвэл Cisco CCNA, FOA CFOT (шилэн кабелийн техникч) гэрчилгээтэй бол давуу тал болно
Англи хэлний ур чадвар сайтай байх
Windows 10/11, WS 2022, Hyper-V суурь мэдлэгтэй
Майкрософт оффисын програмууд дээр ажиллах чадвартай байх
Ажлын байр
Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
Үндсэн цалин
13 дахь сарын цалин
Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
