Ажлын байр

Бүх ажлын байр
Нээлттэй

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИНЖЕНЕР

Эцсийн хугацаа: 2026-11-01

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

Засвар үйлчилгээний инженер нь засвар үйлчилгээний процесс, ажлын журам, инженерийн шийдлийг боловсруулан стандартчилах, оновчлох, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээ хийх боломж болон аюулгүй байдлыг сайжруулах, мөн урьдчилан сэргийлэх болон урьдчилан таамаглах засвар үйлчилгээний стратегийг хэрэгжүүлэх замаар үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж, ашиглалтын мөчлөгийн нийт зардлыг бууруулах үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • Төлөвлөгөөт зогсолтын засварын ажлыг төлөвлөх, ажлын багц материал боловсруулах.

  • Засварын ажлын журам, аюулгүй ажиллагааны заавар, LOTO, ажлын зөвшөөрлийг боловсруулах.

  • Шаардлагатай сэлбэг, тусгай багаж, өргөх хэрэгсэл болон хүний нөөцийг тодорхойлох.

  • Хуучирсан болон гэмтэлтэй тоног төхөөрөмжийг шинэчлэх техникийн судалгаа хийх.

  • Засвар үйлчилгээ хийхэд илүү хялбар болгох инженерийн өөрчлөлтийн санал боловсруулах.

  • Шинэ тоног төхөөрөмжийн засварын үнэлгээнд оролцох.

  • Эвдрэл болон төлөвлөгөөт зогсолтын дараах туршлагын дүн шинжилгээ (REX) хийх.

  • Засвар үйлчилгээний KPI боловсруулж хянах.

  • Засвар үйлчилгээний аргачлалууд болох 5S, TPM, SMED-ийг хэрэгжүүлэх.

  • Давтагддаг болон ноцтой эвдрэл дээр Root Cause Analysis (RCA) хийх.

  • Failure Mode and Effects Analysis (FMEA)-ийг хэрэгжүүлэх.

  • Урьдчилан сэргийлэх, нөхцөлт болон урьдчилан таамаглах засвар үйлчилгээний стратеги боловсруулах.

  • CMMS системийг хөгжүүлэх, удирдах.

  • Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний төлөвлөгөө боловсруулах.

  • Чичиргээний шинжилгээ, дулааны зураглал, тосны онлайн шинжилгээ, Digital Twin зэрэг шинэ технологийг нэвтрүүлэх.

  • Засвар үйлчилгээний ажилтнуудыг шинэ систем, технологид сургах.

  • LOTO журам болон ажлын зөвшөөрлийн баримт бичгийг боловсруулах, шинэчлэх.

  • JSA, эрсдэлийн үнэлгээ болон зураг төслийн хяналтад оролцох.

  • Засвар үйлчилгээний үйл ажиллагааг ХАБЭА-н шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Механик инженер, Цахилгааны инженер, Үйлдвэрийн засвар үйлчилгээний инженер эсвэл холбогдох инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

  • Үйлдвэрийн засвар үйлчилгээний чиглэлээр 5–7 жилийн ажлын туршлагатай, үүнээс хамгийн багадаа 2 жил засвар үйлчилгээний арга зүй, төлөвлөлт эсвэл найдвартай ажиллагааны инженерийн чиглэлээр ажилласан туршлагатай.

  • CMMS (Компьютержсэн засвар үйлчилгээний удирдлагын систем) болон Lean Maintenance арга хэрэгслүүд (5S, TPM, SMED зэрэг)-ийн талаар сайн мэдлэгтэй.

  • Дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх болон инженерийн оновчтой шийдэл боловсруулах чадвартай.

  • Засвар үйлчилгээний төлөвлөлт, Root Cause Analysis (RCA), Failure Mode and Effects Analysis (FMEA), урьдчилан сэргийлэх болон урьдчилан таамаглах засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй бол давуу тал болно.

  • Асуудлыг шийдвэрлэх, харилцаа холбоо, зохион байгуулалтын чадвартай

  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй 

Ажлын байр

  • Уурхайн талбайд 14/14 хуваарийн дагуу ажиллана 

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин

  • 13 дахь сарын цалин

  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна

  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно

  • Жил тутмын сургалтууд

  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал 

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com 

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИНЖЕНЕР — Бадрах Энержи