МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Тус албан тушаал нь ажилтнуудын оролцоо, уялдаа холбоо болон байгууллагын соёлыг бэхжүүлэхэд чиглэсэн дотоод харилцаа холбооны санаачилгуудыг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүнд ажил олгогчийн брэндинг, дотоод сторитэллинг хөгжүүлэх, удирдлага ба ажилтнуудын хооронд тодорхой, нэгдсэн, урам зориг өгөх харилцааг хангаж ажиллах зорилготой.
Гүйцэтгэх үүрэг
Байгууллагын харилцаа холбооны стратегитай уялдсан дотоод харилцаа холбооны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх
Мэдэгдэл, мэдээллийн товхимол, дотоод сүлжээний контент, и-мэйл, танилцуулга, дотоод компанит ажлууд зэрэг дотоод харилцааны материалыг боловсруулах, засварлах, түгээх
Байгууллагын гол мессежүүд бүх түвшинд ойлгомжтой, үр дүнтэй хүргэгдэж буй эсэхийг хангах
Удирдлагын дотоод мэдэгдэл, илтгэл, танилцуулга бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх
Байгууллагын үнэт зүйлс болон нийгмийн хариуцлагын бодлого (CSR)-ын амлалтад нийцсэн ажил олгогчийн брэндийн стратегийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах
Хүний нөөцийн албатай хамтран шинээр ажилд орж буй ажилтнуудад зориулсан мэдээлэл, ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх санаачилгуудыг хэрэгжүүлэх
Дотоод хэрэглээнд зориулсан өндөр чанартай бичвэр болон контент (нийтлэл, ярилцлага, зураг, богино видео) боловсруулах
Дотоод сувгуудаар дамжуулан ажилтнуудын санал хүсэлт, оролцооны түвшинг хянах, сайжруулах санал боловсруулах
Дотоод харилцаа холбоо, ажилтнуудын оролцоог сайжруулах тайлан, зөвлөмж бэлтгэх
Хүний нөөц, ХАБЭА, Төсөл болон бусад хэлтэстэй уялдаа холбоотой ажиллаж, харилцаа холбооны хэрэгцээг дэмжих
Дотоод арга хэмжээ, сургалт, байгууллагын санаачилгуудыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
Мэргэжил, ажлын туршлага
Харилцаа холбоо, олон нийтийн харилцаа, сэтгүүл зүй, дижитал маркетинг, улс төр судлал зэрэг холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
Харилцаа холбоо, ялангуяа дотоод харилцаа холбооны чиглэлээр 2–4 жилийн ажлын туршлагатай
Ажилтнуудын оролцоо, ажил олгогчийн брэндингийн чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал
Бичгийн найруулга, засварлах болон контент боловсруулах өндөр ур чадвартай
Байгууллагын болон техникийн мэдээллийг ойлгомжтой, сонирхолтойгоор дамжуулах чадвартай
Зохион байгуулалт, уялдаа холбоо сайтай
Дотоод дижитал платформууд болон анхан шатны дизайны программын мэдлэгтэй бол давуу тал
Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй; Франц хэлний мэдлэгтэй бол давуу тал
Ажлын байр
Улаанбаатар хотод ажиллана (шаардлагатай үед хээрийн анги руу явна)
Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Түр хугацаат ажлын байр - 1 жил
Цалин, урамшуулал
Үндсэн цалин
13 дахь сарын цалин
Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
Жил тутмын сургалтуудад хамруулна
Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
