ДИЗАЙН ГЕОЛОГИЧ
Энэхүү ажлын байр нь баталгаажсан геологийн өгөгдөлд тулгуурлан ГДУО цооногын талбайн зураг төслийг боловсруулж, шинэчлэх, ордын үнэн зөв байдлыг хангах болон талбайн бодит нөхцөлтэй нийцүүлэх үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
Геологийн болон геофизикийн оролтын мэдээллийг хүлээн авч нэгтгэх (3D нөөцийн загварууд, хил хязгаарын хүрээ, стратиграфи, ашигт малтмалын зураглал, хөндлөн огтлолууд, цооногийн өгөгдөл зэрэг)
Өгөгдлийн бүрэн бүтэн байдал, уялдаа холбоог баталгаажуулж, зөрчилтэй, дутуу эсвэл орхигдсон мэдээллийг илрүүлэх
Бүх холбогдох дата өгөгдлийг (сүүлийн үеийн өрөмдлөгийн цооног, шинэчлэлтүүдийг оролцуулан) ашиглаж байгаа эсэхийг хянах
Геологи, геофизик болон үйл ажиллагааны өгөгдлийг шинжилж, дизайны таамаглал болон үндсэн нөхцлүүдийг тодорхойлох
Уурхайн түвшнүүдийг (давхаргын дээд ба доод хязгаар) төлөвлөх болон шинэчлэх
Геологийн эрсдэлийн зураглалыг (жишээлбэл, карбонат, шаврын тархалт) ашиглах болон шинэчлэх
Хайгуулын болон ашиглалтын өгөгдлүүдийн хооронд харьцуулсан шинжилгээ хийж, загваруудыг түүнд нийцүүлэн шинэчлэх
Цооногийн талбай болон ГДУО торлолуудыг (гар аргаар эсвэл автоматаар) төлөвлөх
Талбайн өгөгдөл болон өрөмдлөгийн үр дүнд үндэслэн шүүрийн байршлыг хянах, баталгаажуулах
Цооногийн байрлал болон торлол/блокын зохион байгуулалтыг оновчтой болгох
Өрөмдлөгийн ажлыг дагаж хянах, өрөмдлөгийн явцад геологийн хяналт хийх
Талбайн бодит нөхцөл болон өрөмдлөгөөс ирж буй нэмэлт өгөгдөлд үндэслэн загварыг тохируулан өөрчлөх
Мэргэжил, ажлын туршлага
Геологи, гидрогеологи, геофизик, эсвэл ордын инженерчлэлийн чиглэлээр баклаврын зэрэгтэй
Геологи, гидрогеологи эсвэл орд / уул уурхайн инженерчлэлийн чиглэлээр багадаа 3 жилийн ажлын туршлагатай
Геологийн загварчлал, стратиграфи, хүдрийн биетийн тайлал, RedOx-ын талаарх мэдлэгтэй байх
Цооногийн загварчлалын үндсэн зарчмуудыг ойлгодог (шүүрийн байрлал, давхаргын түвшин, цооног хоорондын зай)
Геофизикийн (GIS/каротаж) өгөгдөл болон түүний тайллын талаар мэдлэгтэй
Гидрогеологи болон урсгалын төлөв байдлын талаар суурь ойлголт байх
ГДУО-ийн нөхөн олборлолтын механизм болон урвалжийн хэрэглээний ойлголттой байх
3D геологийн болон ордын загварчлалын програмуудтай ажиллаж байсан туршлагатай (Petrel, Leapfrog эсвэл ижил төрлийн)
Цооногийн талбайн загварчлал болон симуляцийн хэрэгслүүдийг ашиглах чадвартай (жишээлбэл, pyisr.wfdm эсвэл үүнтэй ижил)
GIS програм хангамжийг ашиглах чадвартай (ArcGIS эсвэл ижил төрлийн)
Өгөгдөл боловсруулах, шинжлэх чадвартай
Ахисан дунд түвшний англи хэлний мэдлэгтэй байвал давуу талтай
Ажлын байр
Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
Үндсэн цалин
13 дахь сарын цалин
Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
