ЦАЦРАГ ХАМГААЛЛЫН АЖИЛТАН
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
Цацраг хамгааллын ажилтан нь Цөмийн энергийн тухай хуулийн дагуу бүхий л үйл ажиллагааг хэрэгжүүлэх ба ионжуулагч цацрагийн шарлагад өртөх эрсдэлийг илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, Цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлэн ажиллах, ионжуулагч цацрагтай холбоотой ажил, үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, нөөц бололцоог бүрэн дайчлан ажиллах үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
Цацрагийн хамгаалалт, ХАБ-ын бодлогыг хэрэгжүүлж ажиллах ба гэрээлэгч, туслан гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагааны хүрээнд тухайн бодлого хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж хэрэгжилтийг ханган ажиллах
Цацрагийн хамгаалалтын талаарх компанийн бодлогыг боловсруулах, хуулийн дагуу шаардлагатай хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх
ОСОЛГҮЙ ажиллах зарчмыг баримталж, ажилчид, гэрээлэгч, ажлын байрны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, шинийг санаачлах.
ЦЭТ хуулийн дагуу цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм болон хөтөлбөр, цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хайгуулын үйл ажиллагаа, хяналт мониторинг, дээжлэлт, хадгалалт, хог хаягдлын менежментийг мөрдөн ажиллах, цацрагийн эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэх
Цацрагийн хамгаалалтын талаар ЦЭК, Мон-Атом, АҮЭБЯ-ны Цөмийн болон Цацрагийн Хяналтын газар, УУЯ гэх мэт бусад төрийн захиргааны байгууллагууд болон компани хоорондын харилцааг зохицуулахад оролцох
Жил бүр шинэчлэн авах цацрагийн хамгаалалттай холбогдолтой зөвшөөрөл, баримт бичгийг цаг хугацаанд нь авч, тэдгээрийн биелэлт, ашиглалтад хяналт тавих
Ажилтануудад чиглэсэн цацрагийн сургалт хөтөлбөрүүдийг боловсруулж, дотоодын сургалт зохион байгуулах.
Хяналтын лабораториос дээжний /хөрс, ус, ургамлын цацраг идэвхийн шинжилгээний/ тоон дүнг боловсруулан тайлан бичих
Цацрагийн хамгаалалтын хяналтын багажуудыг жил бүр хяналтын тохиргоонд оруулах
Мэргэжил, ажлын туршлага
Физик, Цөмийн физик, Цөмийн Технологийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
Хамгийн багадаа 2 буюу түүнээс дээш жил цацраг хамгаалал эсвэл аюулгүй байдлын чиглэлээр ажилласан туршлагатай байх
Цацраг хамгаалал, Хөдөлмөрийн аюулгүй байдлын сэдэвт сургалтын төлөвлөгөө боловсруулан, сургалт зааварчилгаа өгөх чадвартай байх
Англи болон Франц хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Оффисын хэрэглээний програмууд (MS Word, Excel, PowerPoint, Outlook гэх мэт)-ыг ашиглах чадвартай
Ажлын байр
Уурхайн талбайд 14/14 хуваарийн дагуу ажиллана
Цалин, урамшуулал
Үндсэн цалин
13 дахь сарын цалин
Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
Жил тутмын сургалтууд
Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
