Ажлын байр

Бүх ажлын байр
Нээлттэй

ХАБЦХ-ЫН АРГАЧЛАЛ, ТАЙЛАН ХАРИУЦСАН АЖИЛТАН (1)

Эцсийн хугацаа: 2026-11-08

Энэхүү ажлын байр нь уурхайн талбайд байрлан 14/14 хоногийн ээлжийн хуваариар, шаардлагатай тохиолдолд Улаанбаатар хотын оффист ажиллах бөгөөд ХАБ-ын удирдлагын тогтолцоо, арга зүй, гүйцэтгэлийн дүн шинжилгээ болон тайлагналын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хэвийн ажиллагааг хангах, тасралтгүй сайжруулахыг эрмэлзэн ажиллана.

ХАБЦХ-ын аргачлал, тайлан хариуцсан супервайзор болон менежерийн удирдлаганд,

Таны хариуцан ажиллах чиг үүрэг:

  • Үндэсний хууль тогтоомж, компанийн стандарт болон холбогдох олон улсын шаардлагын хэрэгжилтийг хангаж, аудит, хяналт шалгалт болон зөвшөөрлийн бэлэн байдлыг хангах.

  • Хууль тогтоомжийн шаардлагын дагуу холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх тайлан, бүртгэл, мэдээллийг бэлтгэх, тогтоосон хугацаанд хүргүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

  • ХАБЦХ-ын дотоод журам, стандарт, заавар, тайлагналын баримт бичгийг боловсруулах, хянах, шинэчлэх ажилд оролцох.

  • Осол, зөрчил болон осол дөхсөн тохиолдлын судалгаанд оролцох, холбогдох мэдээлэл, өгөгдлийг цуглуулж, дүн шинжилгээ хийх, үндсэн шалтгааныг тодорхойлох, залруулах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ санал болгох, тэдгээрийн хэрэгжилт, үр нөлөөнд хяналт тавих.

  • Осол, дөхсөн тохиолдлоос авсан сургамжийг түгээн дэлгэрүүлэх, ажилтнуудын аюулгүй ажиллагааны мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сурталчлах зорилгоор сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл бэлтгэж, түгээх.

  • Осол, аюулгүй ажиллагааны зөрчлийг бууруулах, ажлын байрны эрсдэлийг бууруулах, байгууллагын аюулгүй ажиллагааны соёлыг бэхжүүлэхэд чиглэсэн сайжруулалтын санал, санаачилга боловсруулах, хэрэгжүүлэх.

  • Ажилтнуудын ХАБЦХ-ын талаарх мэдлэг, ур чадвар, аюулгүй ажиллагааны зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор сургалт, чиглүүлэх сургалт болон мэдлэг, ойлголт нэмэгдүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

  • ХАБЦХ-ын заавал хамрагдах сургалтын бүртгэлийг хөтлөх, ажилтнуудын сургалтад хамрагдалт болон шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох тайлан, сургалтын статистик мэдээллийг бэлтгэх.

  • Холбогдох баг, нэгжүүдэд ХАБЦХ-ын зөвшөөрөл авах, бодлого, журам боловсруулах, эрсдэлийн үнэлгээ хийх болон аюулгүй ажиллагааны шаардлагын хэрэгжилтийг хангахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.

  • Компанийн шаардлагын дагуу ХАБЭАБО-ны гүйцэтгэлийн өдөр тутмын, долоо хоногийн, сарын болон жилийн тайланг бэлтгэх, нэгтгэх, хугацаанд нь хүргүүлэх.

  • ХАБЦХ-ын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, чиг хандлага, давтагдаж буй асуудал болон сайжруулах боломжийг тодорхойлон, залруулах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний санал боловсруулах.

Энэхүү ажлын байрт тавигдах ур чадвар, туршлага:

  • ХАБЭА болон цөмийн инженерчлэл, эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал болон цацрагийн хамгаалалтын чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай

  • ХАБЭА-н хууль, дүрэм, журам, олон улсын стандартын талаар мэдлэгтэй (OHSAS 18001, ISO 45001 г.м).

  • Англи хэлээр чөлөөтэй ярьж, бичиж, тайлагнаж, техникийн болон аюулгүй ажиллагааны баримт бичгийг бүрэн ойлгон, үр дүнтэй харилцах чадвартай байх

  • MS Office программуудыг ахисан түвшинд ашигладаг байх. Excel, Power BI дээр дүн шинжилгээ, тайлан бэлтгэх чадвартай.

  • Эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах чадвартай байх

  • Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай байх

Ажлын байрны хангамж, урамшуулал        

  • Жилийн урамшуулал

  • Ажилтан болон түүний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгал

  • Зам, хоолны зардлын нэмэгдэл

  • Дотоодын болон олон улсын түвшинд суралцах, хөгжих боломж

  • Спортын үйл ажиллагаанд зориулсан тэтгэмж

  • Уян хатан ажлын зохицуулалт

  • Удаан хугацаанд ажилласны урамшуулал

  • Сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих хөтөлбөр

Бид шаардлага хангасан ажил горилогчдыг нас, хүйс, үндэс угсаа, иргэншил, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл болон хуульд заасан бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш боломж олгож сонгон шалгаруулдаг. Бид аюулгүй ажиллагаа, ёс зүй, хамтын ажиллагаа, хариуцлагыг эрхэмлэдэг ба адилхан үнэт зүйлстэй чадварлаг хүмүүсийг багтаа урьж байна.

Өөрийн анкет (CV), ажлын байрны сонирхлын захидал (cover letter) болон хамгийн сүүлийн ажил олгогчдоос авсан тодорхойлох захидлыг 2026 оны 11 дугаар сарын 03-ны дотор g-orn-hrbadrakhenergy@orano.group хаягаар и-мэйлийн гарчигт өргөдөл гаргаж буй ажлын байрны нэрийг бичин илгээх боломжтой. Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

 

ХАБЦХ-ЫН АРГАЧЛАЛ, ТАЙЛАН ХАРИУЦСАН АЖИЛТАН (1) — Бадрах Энержи