Ажлын байр

Бүх ажлын байр
Нээлттэй

ХУДАЛДАН АВАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН

Эцсийн хугацаа: 2026-09-10

Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

Худалдан авалтын мэргэжилтэн нь холбогдох журмын дагуу Улаанбаатар оффист болон хээрийн ангиудад шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, үйлчилгээ, түүхий эд материал, сэлбэгийн худалдан авалтыг хариуцах, түүнийг хүлээн авах, гаалийн бүрдүүлэлт хийх, холбогдох хэлтэс, хээрийн ангид хүлээлгэн өгөх ажлыг хариуцан ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Холбогдох хэлтсүүдээс баталгаажсан худалдан авалтын хүсэлтийг хүлээн авч, худалдан авалтын захиалгатай холбоотой бүх бичиг баримтын бүрэн бүтэн байдлыг хариуцах

  • Худалдан авалтын хүсэлтийн дагуу нийлүүлэгчдийг хайх, үнийн санал авах, харьцуулалт хийх

  • Холбогдох журмуудыг дагаж мөрдөн, нэг удаагийн болон тогтмол худалдан авалтын захиалгуудыг гаргах

  • Нийлүүлэгчдийн гүйцэтгэлийг үнэлж, худалдан авалтын захиалгуудтай тохирч байгааг хянах

  • Нийлүүлэгч болон барааны бүртгэлийг тогтмол хөтөлж, шинэ ханган нийлүүлэгчийн мэдээллийг бүртгэж, шинэчлэх

  • Оффис, Улаанбаатар агуулах болон төслийн талбайн хооронд барааны логистик, тээвэрлэлт хариуцан ажиллах

  • Компанийн тээврийн хэрэгслийн татвар, даатгал, жил бүрийн шалгалт болон бусад шаардлагатай бичиг баримтыг цаг тухайд нь бүрдүүлэх

  • Тендерийн материалуудыг бэлтгэх, худалдан авалттай холбогдолтой бичиг баримтуудыг хадгалах

  • Худалдан авалтын хэлтсийн бусад шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Бизнесийн удирдлага, Олон Улсын Худалдаа болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх

  • Худалдан авалт, хангамж, нийлүүлэлтийн чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай

  • Олон улсын инженерийн компанид, ялангуяа олон улсын ханган нийлүүлэгчидтэй ажилласан туршлагатай бол давуу талтай

  • Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, санаачилгатай, гэрээний менежментийн ур чадвартай байх

  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

  • Microsoft Office (Word, Excel, PowerPoint, Outlook) программууд дээр ажилладаг

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана (шаардлагатай үед хээрийн анги руу явна)

  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин

  • 13 дахь сарын цалин

  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна

  • Хоол унааны мөнгө олгоно

  • Жил тутмын сургалтуудад хамруулна

  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал олгоно

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

ХУДАЛДАН АВАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН — Бадрах Энержи