ӨГӨГДЛИЙН ШИНЖЭЭЧ
Өгөгдлийн шинжээч нь ГДУО-ын туршилтын үйлдвэрийн үйл ажиллагааны өгөгдлийг цуглуулах, боловсруулах, удирдах, шинжлэх замаар үйл ажиллагааны аюулгүй, үр ашигтай ажиллагааг дэмжин ажиллана. Энэхүү албан тушаал нь SCADA систем, үйлдвэрлэлийн мэдээллийн сан болон процессын хяналтын системээс авах өгөгдлийн үнэн зөв, бүрэн бүтэн, найдвартай байдлыг хангаж, үйлдвэрлэлийн тайлагнал, үйл ажиллагааны шинжилгээ болон тасралтгүй сайжруулалтыг дэмжинэ.
Гүйцэтгэх үүрэг
SCADA, үйлдвэрийн болон талбайн хяналтын системээс үйлдвэрлэлийн өгөгдлийг цуглуулах, хянах, шалгах, бүртгэх.
ГДУО-ын талбай, Туршилтын үйлдвэр болон боловсруулах үйл ажиллагааны үйлдвэрлэлийн мэдээллийн санг хөтлөх.
Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт, материалын хэрэглээ, нөөц, үйлдвэрлэлийн хэмжээ болон олборлолтын үзүүлэлтүүдийг хянах, шинжлэх.
Баталгаажсан өгөгдөлд үндэслэн өдөр тутмын, долоо хоногийн болон сарын үйлдвэрлэлийн тайлан бэлтгэх.
SCADA систем, лабораторийн үр дүн, гар бүртгэл болон үйлдвэрлэлийн мэдээллийн сангийн өгөгдлийг тулган шалгах.
Өгөгдлийн зөрүү, алдаа болон дутуу мэдээллийг илрүүлж, тухай бүр удирдлагад мэдээлэх.
Өгөгдлийн удирдлагын системийг нэвтрүүлэх, хөгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх.
ГДУО болон боловсруулах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор өгөгдөлд шинжилгээ хийж, дүрслэн харуулах.
Техникийн болон үйл ажиллагааны багуудад өгөгдлийн шинжилгээний дэмжлэг үзүүлэх.
Ажлын байртай холбоотой бусад ажил үүргийг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
Геологи, Уул уурхайн инженер, Хими, Металлурги, Автоматжуулалт, Мэдээллийн технологи болон бусад холбогдох техникийн чиглэлээр бакалавр зэрэгтэй
Уул уурхай, үйлдвэрийн процесс эсвэл үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чиглэлээр 2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай.
Үйлдвэрлэлийн өгөгдөл, SCADA систем, мэдээллийн сан эсвэл өгөгдлийн удирдлагын системтэй ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Уул уурхай болон/эсвэл гидрометаллургийн процессын талаар ойлголттой бол давуу тал болно.
Үйлдвэрлэлийн өгөгдлийн удирдлага болон өгөгдлийн чанарын хяналтын мэдлэгтэй.
Өгөгдөлд дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааны багт хэрэгтэй мэдээлэл, дүгнэлт гаргах чадвартай.
Англи хэлний бичгийн болон ярих чадвартай байх
Ажлын байр
Уурхайн талбайд 14/14 хуваарийн дагуу ажиллана
Хугацаат ажлын байр 1 жил
Цалин, урамшуулал
Үндсэн цалин
13 дахь сарын цалин
Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
Хоол унааны мөнгө олгоно
Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
