Ажлын байр

Бүх ажлын байр
Нээлттэй

ЧАНАРЫН ХЯНАЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТЫН СУПЕРИНТЕНДЕНТ

Эцсийн хугацаа: 2026-12-01

Бадрах Энержи компани нь олон жилийн турш урт хугацаанд үргэлжлэх Зөөвч-Овоо төслийг хэрэгжүүлж байна. Манай нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол Улсын иргэд бүрдүүлэх бөгөөд та олон үндэстний, олон талт багийн нэг хэсэг болж, туршлагатай хамт олон, менежерүүд болон олон улсын мэргэжилтнүүдээс суралцан мэргэжлийн хувьд өсөн дэвших боломжтой.

Бид Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн салбарын ирээдүйг бүтээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй, чадварлаг Монгол мэргэжилтнүүдийг бидэнтэй нэгдэхийг урьж байна.

Энэхүү ажлын байр нь уурхайн төслийн талбайд 14/14 уртын ээлжийн хуваариар ажиллах бөгөөд Барилгын хэлтсийн даргад шууд тайлагнана. Төслийн барилга угсралтын ажлын чанарын баталгаажуулалт, чанарын хяналтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг компанийн шаардлага, холбогдох стандарт, техникийн шаардлага болон хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй.

Таны хариуцан ажиллах чиг үүрэг:

·       QA/QC бодлого, журам, шалгалтын төлөвлөгөө болон чанарын удирдлагын тогтолцоог боловсруулж, хэрэгжүүлэх.

·       Барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага болон холбогдох стандартын дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих.

·       Материал, тоног төхөөрөмж, барилга угсралтын ажлын шалгалт, туршилт, хүлээн авах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.

·       Гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчдийн чанарын баримт бичиг, ITP, аргачлал, гэрчилгээ, туршилтын тайланг хянах.

·       Илэрсэн үл тохирол, зөрчлийг бүртгэж, залруулах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах.

·       Дотоод болон шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн чанарын аудит зохион байгуулах.

·       Чанарын бүртгэл, тайлан мэдээг боловсруулж төслийн удирдлагад тайлагнах.

·       Барилга, инженеринг, HSE, ашиглалтад хүлээлгэн өгөх болон гэрээт байгууллагуудтай нягт хамтран ажиллах.

·       QA/QC багийг удирдан чиглүүлж, сургаж хөгжүүлэх.

·       Монгол Улсын хууль тогтоомж, компанийн дотоод журам болон ISO 9001 зэрэг олон улсын стандартын шаардлагуудын хэрэгжилтийг хангах.

·       Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны шаардлагыг идэвхтэй дэмжиж ажиллах.

Энэхүү ажлын байрт тавигдах ур чадвар, туршлага:

·       Иргэний, механик, цахилгаан, үйлдвэрийн инженерчлэл, чанарын удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

·       Барилга бүтээн байгуулалт, уул уурхай, эрчим хүч, үйлдвэрлэлийн томоохон төслүүдийн QA/QC чиглэлээр 8 ба түүнээс дээш жилийн туршлагатай.

·       Удирдах болон ахлах түвшний албан тушаалд ажилласан хамгийн багадаа 3 жилийн туршлагатай.

·       ISO 9001 болон чанарын удирдлагын тогтолцооны талаар сайн мэдлэгтэй.

·       Шалгалт, туршилт, аудит, үл тохирлын удирдлага болон чанарын тайлагналын туршлагатай.

·       Техникийн зураг, стандарт, шаардлагыг уншиж ойлгох чадвартай.

·       Удирдан зохион байгуулах, асуудал шийдвэрлэх, харилцааны өндөр ур чадвартай.

·       MS Office программуудыг эзэмшсэн.

·       Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй.

Ажлын байрны хангамж, урамшуулал        

·       Жилийн урамшуулал

·       Ажилтан болон түүний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгал

·       Зам, хоолны зардлын нэмэгдэл

·       Дотоодын болон олон улсын түвшинд суралцах, хөгжих боломж

·       Уян хатан ажлын зохицуулалт

·       Удаан хугацаанд ажилласны урамшуулал

·       Сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих хөтөлбөр

Бид шаардлага хангасан ажил горилогчдыг нас, хүйс, үндэс угсаа, иргэншил, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл болон хуульд заасан бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш боломж олгож сонгон шалгаруулдаг. Бид аюулгүй ажиллагаа, ёс зүй, хамтын ажиллагаа, хариуцлагыг эрхэмлэдэг ба адилхан үнэт зүйлстэй чадварлаг хүмүүсийг багтаа урьж байна.

Өөрийн анкет (CV), ажлын байрны сонирхлын захидал (cover letter) болон хамгийн сүүлийн ажил олгогчдоос авсан англи хэл дээрх хоёр тодорхойлох захидлыг 2026 оны 12 дугаар сарын 1-ний дотор g-orn-hrbadrakhenergy@orano.group хаягаар и-мэйлийн гарчигт өргөдөл гаргаж буй ажлын байрны нэрийг бичин илгээх боломжтой. Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

ЧАНАРЫН ХЯНАЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТЫН СУПЕРИНТЕНДЕНТ — Бадрах Энержи