ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕНЕЖЕР
Үйлдвэрлэлийн менежер нь Зөөвч-Овоо туршилтын үйлдвэрийн өдөр тутмын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үйл ажиллагааг аюулгүй, үр ашигтай, найдвартай явуулах, компанийн журам, чанарын стандарт, байгаль орчны шаардлага болон холбогдох хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй. Мөн үйлдвэрлэлийн гүйцэтгэл, тасралтгүй сайжруулалтыг хангах, туршилтын үйлдвэрийн үйл ажиллагааг хөгжүүлэх болон багийн ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Гүйцэтгэх үүрэг
Өдөр тутмын үйлдвэрлэл болон туршилтын үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, уялдуулан ажиллах.
Үйлдвэрлэлийн багт ажлын тодорхой зорилго, чиглэл өгч, зөвлөгөө, зааварчилгаа болон санал хүсэлтээр хангах.
Үйл ажиллагаа явуулж буй болон баригдаж буй бүх хэсгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавих.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг батлагдсан үйл ажиллагааны журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, чанар, байгаль орчин болон холбогдох хууль, дүрэм, шаардлагын дагуу явуулах.
Цацрагийн хамгаалалт болон байгаль орчны аюулгүй байдлын шаардлагыг ажилтнууд болон гэрээт ажилтнууд зохих ёсоор хэрэгжүүлж, мөрдөж байгаа эсэхийг хангах.
Аюулгүй байдал болон байгаль орчинд эрсдэл үүссэн тохиолдолд шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, шаардлагатай үед үйл ажиллагааг түр зогсоох.
Өдөр тутмын үйлдвэрлэлийн мэдээлэл болон туршилтын үйлдвэрийн үзүүлэлтүүдийг хянаж, дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааны асуудлыг тодорхойлон залруулах болон сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх.
Туршилтын үйлдвэр болон лабораторийн тоног төхөөрөмжийг аюулгүй, зөв ажиллуулах нөхцөлийг хангаж, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Засвар үйлчилгээний багтай хамтран ажиллах.
Туршилтын үйлдвэрийн тоног төхөөрөмж болон генераторуудын урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний төлөвлөлтийг дэмжих.
Үйлдвэрлэл болон туршилтын үйлдвэрийн үйл ажиллагааны тайлан, удирдлага болон холбогдох төрийн байгууллагад шаардлагатай тайланг боловсруулах, хянах.
Үндсэн гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг (KPI) тогтоож, хянах, үйл ажиллагааны процесс болон гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
Үйл ажиллагааны бодлого, журам, ажлын аргачлал болон процессийг боловсруулах, шинэчлэх, сайжруулахад оролцох.
Туршилтын үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулах шинэ санаа, процесс болон шийдлийг тодорхойлон санал болгох.
Ерөнхий инженер, Үйл ажиллагааны баг, Засвар үйлчилгээ, HSE болон бусад хэлтэстэй нягт хамтран ажиллаж, туршилтын үйлдвэрийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах.
Шаардлагатай үед олон улсын мэргэжилтэн, экспертүүдтэй харилцаж, техникийн дэмжлэг авах.
Багийн ажилтнуудад техникийн зөвлөгөө, зааварчилгаа өгч, тэдний мэргэжлийн хөгжлийг дэмжих.
Туршилтын үйлдвэрийн үйл ажиллагааг дуусгах болон туршилтын дараах үйл ажиллагааны төлөвлөлтөд оролцох.
Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам болон компанийн дотоод бодлого, журмыг мөрдөж ажиллах.
Мэргэжил, ажлын туршлага
Уул уурхайн инженерчлэл, геологи, металлурги, гидрометаллурги, инженерчлэл эсвэл холбогдох техникийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
Уул уурхай, гидрометаллурги эсвэл боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 7-оос дээш жил ажилласан туршлагатай байх.
Үйлдвэрлэлийн удирдах албан тушаалд 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх.
Тасралтгүй процесс бүхий үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдаж байсан практик туршлагатай байх шаардлагатай.
Үйлдвэрлэлийн багуудыг удирдах, олон чиг үүргийн ажлын уялдаа холбоог хангах, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа ХАБЭА-ны шаардлагын дагуу ажиллаж байсан туршлагатай байх шаардлагатай.
Шинэчлэл, үйлдвэрлэлийн өргөтгөл эсвэл шинэ технологи нэвтрүүлэх төслүүдэд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно.
Үйлдвэрлэлийн удирдлагын зарчим, үйлдвэрлэлийн төлөвлөлт болон KPI хяналтын талаар мэдлэгтэй байх.
Материалын баланс, түүхий эд, урвалж бодис болон бүтээгдэхүүний урсгалын талаар ойлголттой байх.
Үйлдвэрлэлийн, байгаль орчны болон цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагын талаар мэдлэгтэй байх /ХАБЭА ба цацрагийн хамгаалалт/
Олон чиг үүрэг бүхий үйлдвэрлэлийн нэгжүүдийг удирдах чадвартай байх. Үүнд ашиглалт, лаборатори, засвар үйлчилгээ болон өгөгдөл хамаарна
Өгөгдлийн сангийн зарчим болон үйлдвэрлэлийн цахим платформын талаар ойлголттой бол давуу тал болно
Аналитик сэтгэлгээтэй, асуудал шийдвэрлэх чадвартай.
Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй.
Ажлын байр
· Уурхайн талбайд 14/14 хуваарийн дагуу ажиллана
Цалин, урамшуулал
Үндсэн цалин
13 дахь сарын цалин
Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
Жил тутмын сургалтууд
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
