Ажлын байр

Бүх ажлын байр
Хаалттай

ОРЧУУЛАГЧ

Эцсийн хугацаа: 2026-08-21

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

Энэхүү албан тушаалын зорилго нь Өрөмдлөгийн хэлтсийн үйл ажиллагааг дэмжин, техникийн бичиг баримтын бичгийн болон аман орчуулга хийх, уулзалт, хурлын үеэр орчуулга хийх, холбогдох зохион байгуулалт болон баримт бичгийн ажлуудыг гүйцэтгэхэд оршино.

Гүйцэтгэх үүрэг

  • Төслийн техникийн, инженерийн, үйл ажиллагааны, ХАБЭА, гэрээний болон захиргааны баримт бичгийг Монгол хэлнээс Англи хэл рүү, Англи хэлнээс Монгол хэл рүү утга агуулга, нэр томьёоны үнэн зөв байдлыг хадгалан оновчтой орчуулах.

  • Уулзалт, сургалт, хэлэлцүүлэг, аудит, шалгалт болон төслийн үйл ажиллагаатай холбоотой бусад арга хэмжээний үеэр Англи, Монгол хэлний аман орчуулгыг хийх.

  • Төслийн талбайд ирсэн зочид, зөвлөхүүд, гэрээлэгчид болон бусад оролцогч талуудтай харилцах үед шаардлагатай орчуулга болон харилцааны дэмжлэг үзүүлэх.

  • Орчуулсан баримт бичгийн найруулга, нэр томьёо, техникийн утга агуулгын нийцлийг шалгаж, шаардлагатай засвар, сайжруулалтыг хийх.

  • Төслийн үйл ажиллагаатай холбоотой техникийн, захиргааны болон бусад баримт бичгийг цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авч, шаардлагатай бүртгэлийг хийж, компанийн баримт бичгийн удирдлагын журам, стандартын дагуу хадгалах, ангилах, архивлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

  • Гэрээлэгч, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч болон төслийн бусад оролцогч талуудтай баримт бичгийн солилцоог зохион байгуулж, баталгаажсан баримт бичгийг холбогдох талуудад хугацаанд нь түгээх, хүргэлтийн бүртгэл болон хяналтыг хэрэгжүүлэх.

  • Төслийн үйл ажиллагаатай холбоотой 7 хоногийн, сарын болон шаардлагатай бусад тайлан мэдээллийг холбогдох ажилтнуудаас нэгтгэн бэлтгэх, хянах болон түгээх ажилд дэмжлэг үзүүлэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Орчуулга, хэл шинжлэл, бизнесийн удирдлага, архив, бичиг хэргийн менежмент, мэдээллийн удирдлага, инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр баклаврын зэрэг эзэмшсэн байх 

  • Англи болон Монгол хэлний ярианы болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй, техникийн болон захиргааны баримт бичгийг мэргэжлийн түвшинд орчуулах чадвартай байх.

  • Баримт бичгийн удирдлагын зарчим, хувилбарын хяналт (Version Control), баримт бичгийн бүртгэл, архивлалтын үндсэн ойлголтын мэдлэгтэй байх.

  • Орчуулга болон баримт бичгийн удирдлага, төслийн зохицуулалт эсвэл захиргааны чиглэлээр 2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай байх 

  • MS Office (Word, Excel, PowerPoint, Outlook), Adobe Acrobat болон баримт бичгийн удирдлагын систем (DMS) дээр ажиллах чадвартай байх.

  • Хөдөө орон нутагт ростер хуваариар ажиллах боломжтой байх.

  • Нууцлалтай мэдээлэлтэй ажиллах өндөр ёс зүйтэй байх.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана 

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин

  • 13 дахь сарын цалин

  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна

  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно

  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com  

Хаалттай
ОРЧУУЛАГЧ — Бадрах Энержи