Ажлын байр

Бүх ажлын байр
Нээлттэй

АГУУЛАХЫН АЖИЛТАН

Эцсийн хугацаа: 2026-10-09

Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

Гүйцэтгэх үүрэг

  • Бараа материал хүлээн авах, зохих журмын дагуу бүртгэх, хадгалах, хувиарлах, зарлага гаргах, шилжилт хөдөлгөөний бүртгэл хийх.

  • Сэрээт ачигч ажиллуулах, ачаа буулгах ажлын үед оосорлогч, дохиочны ажил гүйцэтгэх.

  • Уурхайн талбай дээрх логистикийн үйл ажиллагааг зохион байгуулах, хүргэлт тээвэрлэлтийг гүйцэтгэх.

  • Эцсийн хэрэглэгчдэд захиалсан бараа ирсэн талаарх мэдээлэл хүргэх, бараа хүлээн авсан баримт бэлдэн архивлах.

  • Агуулахын орон зайн ашиглалтыг оновчтой болгох.

  • Бараа материалын тооцоог тулгах болон нөөцийн тохируулгыг хийх, нөөцийн хөдөлгөөн, тохируулга, шилжүүлгийг бараа матриалын удирдлагын системд бүртгэн, үнэн зөв бүртгэл хөтлөх, тайлан гаргах.

  • Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны стандартыг бүх шатанд мөрдөн ажиллах

  • Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаварыг биелүүлэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Логистик, Бизнесийн удирдлага, Инженерчлэл, Менежмент эсвэл холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэгтэй

  • Агуулахын чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай

  • ERP бараа материалын систем эсвэл агуулахын менежментийн програм хангамж дээр ажиллах чадвартай

  • Материалын аюулгүй ажиллагааны мэдээллийн хуудас, бараа материал хадгалах, аюулгүй ажиллагааны мэдлэгтэй

  • Сэрээт ачигч операторын мэргэжлийн үнэмлэхтэй байх

  • МУ-н “B,C,M” ангилалын жолооны эрхийн үнэмлэхтэй байх

  • Оосорлогч дохиочны үнэмлэхтэй бол давуу талтай

  • ХАБЭА-н мэдлэг сайтай байх

  • Зохион байгуулах, бүтээмжтэй ажиллах чадвартай

  • Бие даан болон багаар ажиллах чадвартай

  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй 

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана 

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин

  • 13 дахь сарын цалин

  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна

  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно

  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com  

АГУУЛАХЫН АЖИЛТАН — Бадрах Энержи