БАРИМТ БИЧГИЙН ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН
Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
Гүйцэтгэх үүрэг
Гүйцэтгэгчээс илгээсэн техникийн баримт бичгийг шилжүүлэх хуудас болон жагсаалтын агуулгатай нийцэж байгаа эсэхийг шалгах, хяналт тавих
Бичиг баримтын хэвлэмэл болон цахим хувилбаруудын бүрэн бүтэн байдал, мөн албан ёсоор батлагдсан форматаар хариу өгсөн эсэхийг шалгах, хянах
Техникийн баримт бичгийг цаг тухайд нь гаргаж, холбогдох инженерүүдэд өгч хянуулах
Гүйцэтгэгчид хүргэх саналыг цаг тухайд нь явуулж, хэрэгжилтийг хангуулах
Бичиг баримтын холбогдох системд баримт бичгийн хянах үйл явцыг удирдах.
Төслийн явцыг хянахад шаардлагатай техникийн бичиг баримтын жагсаалтыг цаг тухайд нь (шинээр техникийн бичиг баримт бий болох тохиолдолд) бөглөж, шинэчлэх, түгээх, жагсаалтын дагуу холбогдох ажилтнуудад долоо хоног бүр илгээх
Хүлээн авсан хувилбар, дугаарыг бүртгэж, төслийн явцыг хянах зорилгоор баримт бичгийн жагсаалтыг хөтлөх
Албан тушаалтан нь удирдлагын өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
Холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх.
Ижил төстэй албан тушаалд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн туршлагатай
Олон улсын инженерийн болон уул уурхайн төслүүдэд ашиглагддаг бичиг баримтын хяналтын програм хангамжийн мэдлэгтэй
Төслийн оролцогч талуудтай үр дүнтэй харилцах чадвартай
Бичиг баримт, мэдээллийг эмх цэгцтэй зохион байгуулах өндөр чадвартай
Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Ажлын байр
Улаанбаатар хотод ажиллана
Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
Үндсэн цалин
13 дахь сарын цалин
Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
Хоол унааны мөнгө олгоно
Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com
