Бид мэргэжлийн, туршлагатай хамт олон

Зөөвч-Овоо төсөл нь Бадрах Энержи ХХК-ийн олон жилийн туршлагатай, өндөр мэргэшсэн үндсэн инженер техникийн багийн удирдлага дор хэрэгжиж байна. Манай компанийн гол үнэт зүйл бол чадварлаг мэргэжилтнүүдийн тогтвортой баг бөгөөд тэд энэхүү стратегийн төслийг аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд манлайлан ажилладаг.

Үүний зэрэгцээ, бид орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, тэдний ур чадварыг тасралтгүй хөгжүүлж байна. Үйлдвэрлэлийн туршилтын төслийн хэрэгжилтэд Улаанбадрах сум, Зүүнбаян багийн оршин суугчид гол үүрэгтэй оролцож байгаа бөгөөд иргэдийг оператор болон туслах мэргэжлүүдэд бэлтгэх зорилгоор ХАБЭА, механик, цахилгаан, химийн чиглэлээр техник мэргэжлийн сургалтууд зохион байгуулагдаж байна.

20+

Нийт ажилчдын 24% эмэгтэй ажилтануудаас бүрдэж байна

Back Title

This is back side content.

30+

Бадрах энержи ХХК-ийн ажилтан, ажилчдын 30% нь аймаг, сумын иргэд байдаг

Back Title

This is back side content.

35+

Нийт ажилчдын 37 ажилтан Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт дээр ажиллана

Back Title

This is back side content.

Аюулгүй ажиллагаа

Бадрах Энержи ХХК-ийн ажилтнуудын дунд аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр жилийн туршид олон санал санаачлага гаргаж, хэрэгжүүлсээр ирлээ.

Эрүүл мэнд

Тэргүүнд тавих асуудал бөгөөд компаниас ажилтнууд, туслан гүйцэтгэгчдийн дунд эрүүл ахуйн эерэг соёлыг төлөвшүүлэх чиглэлээр бүх арга хэмжээг авч ажилладаг.

Цацрагийн хамгаалалт

Бадрах Энержи ХХК-ийн цацрагийн хамгаалалтын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь өөрийн ажилтан, туслан гүйцэтгэгч болон орон нутгийн ард иргэдийн авах цацрагийн шарлагыг хязгаарлах боломж олгодог. Үндэсний болон олон улсын хууль тогтоомж, стандартуудад нийцүүлэн компанийн явуулж буй үйл ажиллагаанаас ажилтны авч буй мэргэжлийн шарлагын хувийн тунг хянадаг.

Ц.Цолмон, Ахлах механикч

Б. Буянхишиг, Орон нутгийн харилцаа, хамтын
ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Б.Батманлай, Цацрагийн хамгаалалт, ХАБ хариуцсан супервайзор

Contact
close slider