орон нутаг
“Бадрах Энержи” компани нь үйл ажиллагаагаа явуулдаг Дорноговь аймгийн Улаанбадрах сум болон Сайншанд сумын Зүүнбаян багийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсээр ирлээ.
Компани нь оролцогч талуудтай харилцан зөвлөлдөж, хамтран ажиллахдаа орон нутгийн иргэдийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэнд, байгаль орчин, усны хүртээмж, мал аж ахуй болон боловсролын чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.
НЭЭЛТТЭЙ, ҮР АШИГТАЙ ХАРИЛЦАА
“Бадрах Энержи” компани нь бүс нутгийн онцлогуудыг харгалзаж Дорноговь аймгийн сумдад амьдарч байгаа оролцогч талуудтай итгэлд суурилсан харилцаа тогтоохыг чухалчилдаг.
Манай компани нийгмийн хөрөнгө оруулалтын үр нөлөө болон тогтвортой харилцааг хангахын тулд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан багтай бөгөөд уг баг нь орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг судлан үнэлж компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг орон нутгийн иргэдэд өгч эргэх холбоотой ажилладаг.
Үйлдвэрлэлийн туршилттай танилцах аялал

Компани нь Зөөвч-Овоо төслийн явцын мэдээллийг төслийн оролцогч талууд болох орон нутгийн иргэд, малчдад тогтмол өгч ажиллаж байна.
Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтыг 2021-2022 онд хийж гүйцэтгэсэн билээ. Энэ хугацаанд төрөл бүрийн ажил мэргэжлийн 700 гаруй иргэд (багш, оюутан сурагч, сэтгүүлч, малчин, уул уурхайн мэргэжилтэн гэх мэт) төслийн талбайд зочилж, туршилтын явцтай танилцжээ. Үйлдвэрлэлийн туршилт дууссаны дараа, ч төслийг сонирхсон иргэдэд үйлдвэрлэлийн туршилтын үйлдвэр, барилга байгууламжтай танилцах нь нээлттэй хэвээрээ байна. Тус байгууламжийг цаашид ирээдүйн операторуудаа сургах газар доорх уусган олборлолтын сургалтын бааз болгох боломжтой юм.
- 2021-2022 онд 700 гаруй хүн үйлдвэрлэлийн туршилтын талбайтай танилцав.
- 2023 онд 670 гаруй хүн үйлдвэрлэлийн туршилтын талбайтай танилцав.
Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөл
Компани нь “Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөл”-ийг Улаанбадрах сум болон, Сайншанд сумын Зүүнбаян багт орон нутгийн иргэд, төр захиргааны байгууллагын төлөөлөлтэй нээлттэй харилцаа өрнүүлэх, санал бодлоо солилцож, ил тод байдлыг хангах, компанийн үйл ажиллагаа болон төсөлтэй холбоотой богино, дунд хугацааны төлөвлөгөөний талаар мэдээлэл өгөх зорилгоор 2013 онд байгуулав.
Тус Хамтын ажиллагааны зөвлөл (ХАЗ) нь “Бадрах Энержи” компани, орон нутгийн төр захиргааны байгууллага, төрийн бус байгууллага болон малчдаас бүрдсэн 15 гишүүнтэй. Багийн иргэдийн нийтийн хурлаар ХАЗ-ийн гишүүдийг сонгодог бөгөөд тус зөвлөл нь орон нутгийн иргэд, ялангуяа малчидтай шууд харилцахад харилцааны гол гүүр нь болдог. Мөн Компанийг төлөөлж тогтвортой хөгжил, орон нутгийн харилцааны багийн гишүүд хурлыг зохион байгуулж оролцдог ба 2013 оноос өнөөдрийг хүртэл нийт 45 удаагийн зөвлөлийн хурлыг зохион байгуулав.
НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ
Хамтын ажиллагааны гэрээ
2018 онд “Бадрах Энержи” ХХК Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зүүнбаян багийн Засаг дарга нартай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Тус гэрээний зорилго нь компани орон нутгийн нийгмийн хөгжилд, тэр дундаа эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт, усны хүртээмж, эрчим хүчний хангамж, мал амьтны эрүүл мэнд, эдийн засаг болон дэд бүтцийн хөгжил зэрэг чиглэлүүдээр хувь нэмрээ оруулах явдлыг баталгаажуулахад оршиж байна.
Уг гэрээг 2021, 2023 онуудад тус тус шинэчилсэн бөгөөд. Хамтын ажиллагааны гэрээг Хэрэгжүүлэх болон, Харилцааны хороод хариуцдаг зохицуулдаг.. Хороод нь 2021 онд хоёр удаа, 2022 онд гурван удаа хуралджээ.
Орон нутгийн иргэдийн сонгосон төслүүдийг нийцлийн хяналтаар оруулах зорилгоор Хэрэгжүүлэх хороо руу улирал тутам илгээдэг.
Орано группийн Уул уурхайн бизнес нэгжээс байгуулсан Уул уурхайн нийгэмлэгийн хороо нь төслүүдийг хамтын ажиллагааны гэрээнд заасан тэргүүлэх чиглэлд нийцэж байгаа эсэхийг үнэлж баталгаажуулдаг.
Хамтын ажиллагааны гэрээгээр Зөөвч-Овоо төслийн үндсэн олборлолтын шат эхлэх хүртэл, жил бүр 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутагт хийхээр харилцан тохиролцсон болно.
Хөрөнгө оруулалт
2006-2020 оны хооронд хийсэн хөрөнгө оруулалт
Гэрээ
Хамтын ажиллагааны гэрээ хөрөнгө оруулалт 2018-2020
Боловсролыг дэмжих нь
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ
“Бадрах Энержи” компани 2006 оноос хойш нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсээр байна.
Хүүхэд багачууд, сурагчдын амьдрах, суралцах бүхий л нөхцөлийг сайжруулах нь ирээдүйд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт юм.
Дотоодын их сургуулиудтай санамж бичиг байгууллаа
2023 онд “Бадрах Энержи” компани Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль болон Дорноговь аймаг дахь Сайншанд Политехникийн Коллежтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Компани нь олборлолтын үе шатандаа 800 шууд ажлын байр бий болгооор төлөвлөж байна.
ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
“Бадрах Энержи” ХХК нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй бүс нутагтаа мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, боловсролыг дэмжих зорилгоор 2010 оноос хойш оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж ирэв.
Өнөөдрийн байдлаар 226 удаагийн тэтгэлэг олгож, 77 оюутан уг хөтөлбөрт хамрагдсан байна. Бидний тэтгэлэгт хөтөлбөр нь их, дээд сургуульд суралцах нийт хугацааг хамардгаараа онцлогтой.
ДОТООДЫН ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ
Компани нь ханган нийлүүлэлтийнхээ 97 хувийг Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс хийдэг. Ингэхдээ компанийн журмын дагуу өрсөлдөхүйц үнийн санал авч харьцуулалт хийх нь худалдан авалтын үйл ажиллагааны чухал хэсэг байдаг ба нийцлийн үнэлгээ хийсний дараа нийлүүлэгчийг бодит шалгуурын дагуу шударгаар сонгон шалгаруулдаг билээ.
“Бадрах Энержи” компани нь ханган нийлүүлэгчидтэйгээ урт хугацааны бөгөөд ил тод харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж, үйл ажиллагааных нь стандартыг (аюулгүй байдал, чанар, тогтвортой байдал, ил тод байдал гэх мэт) нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд группийн мэргэжилтнүүдтэй хамтран сургалт зохион байгуулж, сайн туршлагуудаа хуваалцан, ханган нийлүүлэгчдийн ажилтнуудыг ажлаа гүйцэтгэхэд нь дэмжин ажилладаг.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД
FXB ТӨСӨЛ
“Орано Майнинг” болон “Бадрах Энержи” компаниуд Дорноговь аймагт FXB (Бельги улсын Франсуа-Ксавье Бану ТББ) төслийг 2016 оноос хойш дэмжин ажиллаж байна. Энэ хөтөлбөр нь төсөлд хамрагдаж буй өрхүүдийг ядуурлаас гарахад нь хөтлөн, нийгэм болон эдийн засгийн хувьд биеэ даахад чадавхжуулах зорилготой юм.
Хамрагдаж буй өрхөд эрүүл мэнд, хүнс тэжээл, эрүүл ахуй, боловсролын чиглэлээр төрөл бүрийн сургалтуудаар дамжуулан дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн онолын мэдлэг, практик зөвлөгөө олгохоос гадна орлого олох үйл ажиллагааг эхлүүлэх гарааны мөнгөн хөрөнгийг олгодог. Хөтөлбөр тус бүр гурван жилийн хугацаанд хэрэгжиж дууссаны дараа хамрагдсан өрхүүд санхүүгийн хувьд бие даах боломжтой болоод зогсохгүй эргэн тойрондоо эерэг үр нөлөө үзүүлэх тэмүүлэлтэй болсон байх зорилготой юм. Компани нь төслийн дэмжлэгийг хамгийн сүүлд 2022 онд сунгасан ба 2024 оны төгсгөлд дуусна.
ДОРНОГОВЬ АЙМАГТ ЯВУУЛСАН МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУДАЛГАА 2014-2017
2014 он. Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах сумдын малын эрүүл мэндийн судалгаа, тухайн үеийн нөхцөл байдлын үнэлгээ
Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооноос малын эрүүл мэндийн судалгаа ба тухайн үеийн нөхцөл байдлын үнэлгээг 2014 оны 5-6 дугаар сард хийж гүйцэтгэсэн билээ.
Судалгаанд “Бадрах Энержи” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайн бүсэд амьдарч байгаа 15 өрх болон тусгай зөвшөөрөлтэй талбайн бүсээс гадна амьдарч байгаа 5 өрхийг хамруулсан ба малын цусны ийлдэсний мөн эмгэг анатомийн задлан шинжилгээнд хамрагдсан 1 ба 2-р бүлгийн малчдын мал сүрэгт ялгаа ажиглагдаагүй байдаг.
2014-2017 он. Мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах төсөл
Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооноос Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 баг, Сайншанд сумын 1 багийг хамруулан малын өвчлөл ихтэй мал сүрэгт хяналт хийсэн юм. Уг төслийн зорилго нь малын эмгэгийн талаар илүү ойлголттой болж, малчидтай хамтран ажиллах замаар малын эрүүл мэндийг сайжруулах байв. Төсөлд хамрагдсан нийт 5 багийн малчин өрхийн малын өвчлөл нь бусад бүс нутгийн өвчлөлтэй харьцуулан авч үзэхэд адил байхын зэрэгцээ энэ бүс нутагт малын эрүүл мэндийн хувьд онцгойрох зүйлгүй бөгөөд төвлөрсөн цор ганц голомт байхгүй хэмээн дүгнэжээ.
ДОРНОГОВЬ АЙМАГТ ЯВУУЛСАН МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУДАЛГАА 2019-2023
2019 он. Таван хошуу малын төрөлхийн болон олдмол гаж хөгжлийн судалгаа
Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооноос таван хошуу малд тохиолдож байгаа төрөлхийн болон олдмол гаж хөгжлийн судалгааг 2019 онд хийв. Нийт 20 аймаг болон Улаанбаатар хотыг судалгаанд хамруулжээ. Судалгаагаар төрөлхийн болон олдмол гаж хөгжлийн тохиолдол нь говийн бүсийн аймгуудад харьцангуй бага, тухайлбал Дорноговь аймаг улсын хэмжээнд 11-р байранд жагсаж байна.
2023 он. Малын эрүүл мэндийн судалгаа
Уг судалгаа, үнэлгээний ажлыг Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо, Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн хамтран 2023 оны 4 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл гурван сарын хугацаанд 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл, Айраг сумдыг хамруулан хийж гүйцэтгэв. Ингэхдээ гурван сумын 367 малаас цусны дээж авч, биохимийн, ийлдэсний, шимэгч өвчний мөн задлан шинжилгээ хийхэд гурван сумдын малд илэрч байгаа өвчин, эмгэгүүдийн шалтгаан, шинж тэмдэг нь адил төсөөтэй байв. Мөн Улаанбадрах сумын малд онцлон тэмдэглэх шинж тэмдэг, бие даасан өвчин, ялгарах эмгэг илрэхгүй байна хэмээн дүгнэсэн байна.
МАЛЧДЫГ ДЭМЖИХ НЬ: МАЛЖУУЛАХ ТӨСӨЛ
“Бадрах Энержи” компани нь 2006-2007 оны зуднаар мал нь ихээр хорогдсон малчин өрхүүдэд туслах зорилгоор малжуулах төслийг эхлүүлсэн ба үүнээс хойш малчин болох хүсэлтэй, цөөн тооны малтай, амьжиргааны баталгаат түвшнээс доогуур орлоготой малчдыг дэмжих зорилгоор үргэлжилсэн юм.
Малжуулах төсөлд сонгох шалгуурыг орон нутгийн малчдын хамт тодорхойлдог бөгөөд төслийн малыг нутгийн малчдаас зах зээлийн үнээр худалдан авч, төсөлд хамрагдаж байгаа айл өрхөд шилжүүлдэг. Төслийн зарчим нь, сонгогдсон малчин өрхөд 25 эм хонь, 25 эм ямаа буюу нийт 50 бог мал олгодог бөгөөд малчин өрх 3 жилийн хугацаанд малынхаа ашиг шим, төлийг аваад 3 жилийн дараа сонгогдсон дараагийн айлд анх авсан тооны үржилд орох насны залуу эм малыг шилжүүлдэг юм.
Малчин болох хүсэлтэй айлын тоо нэмэгдэж, төсөлд хамрагдах хүсэлт олноор ирэх болсныг харгалзан “Бадрах Энержи” компани 2019 онд төслөө өргөжүүлэх шийдвэр гаргасан. Ийнхүү Сайншанд сумын Зүүнбаян багийн 5 малчин өрхөөс зах зээлийн үнээр мал худалдан авч, нэмж 5 айлыг малжуулсан билээ.
2023 онд шинээр нийт 10 өрх мал хүлээн авснаар малчдын талархлыг хүлээсэн төсөл амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбадрах сумаас 96 өрх, Зүүнбаян багаас 38 өрх, нийт 134 малчин өрх уг төсөлд хамрагдав.
2023-2024 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч, зудын нөхцөл байдал үүсэн Монгол улсын хэмжээнд 5 сая орчим мал хорогдоод байх үед “Бадрах Энержи”, “Орано Майнинг” компаниуд зудын хохирлыг арилгах, малчдыг малжуулах ажилд 500 сая төгрөгийн хандив өргөсөн юм. Үүний 300 сая төгрөгийг Дорноговь аймгийн Тамгын газар-Онцгой комисст, 200 сая төгрөгийг Монголын Улаан загалмай нийгэмлэгт тус тус хандивлалаа.
Өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх журам
2020 оны сүүлээс эхлэн хэрэгжиж байгаа “Бадрах Энержи” ХХК-ийн өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх журам нь аливаа асуудлыг шүүхийн маргаан болохоос урьдчилан шийдвэрлэх зорилготой байдаг. Компани нь санал хүсэлтээ илэрхийлсэн гуравдагч этгээдээс ирүүлсэн тодорхой баримт бүхий өргөдөл, гомдолд хариулж шийдлийг цаг алдалгүй олохын тулд бүх хүчин чармайлтаа дайчлан ажилладаг билээ.
Өргөдөл, гомдол гаргагч нь тодорхой баримт бүхий өргөдөл, гомдлоо компанид гаргавал түүнийг бүртгэн авсны дараа компанийн холбогдох хэлтэс, ажилтнуудын оролцоотой хоёр сарын дотор шийдвэрлэх журамтай. Өргөдөл гомдол, тэдгээрийг шийдвэрлэсэн талаарх тайланг жил бүр Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөлд танилцуулдаг.
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛАА:
- Утас: 94091185, 99103412
- Цахим хаяг: enkhjargal.tserendorj@orano.group
- Шуудан: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамян гүний гудамж 9, АйСиСи цамхаг, 5-р давхар